x

Н.Билгүүнзаяа: Төгсөлтийн ой, албан газрын зугаалга гэж нэрлэсэн хавтгай архидалт гэр бүл салалтад нөлөөлж байна

Гэр бүл судлаач, сэтгэлзүйч Н.Билгүүнзаяатай ярилцлаа.

-Манайд гэр бүл хэврэг болсон юм шиг. Өрх толгойлсон ээжүүдийн тоо өдрөөс өдөрт л нэмэгдээд байна. Энэ үзэгдлийг та яаж харж байна вэ?

-Бие дааж амьдрах, хэл яриа, сэтгэл хөдлөлөө удирдах чадвартай болсон хойноо гэр бүл зохиох хэрэгтэй. Манайд бол гэр бүл салах үзэгдэл түгээмэл болсон. Тухайн жилийн гэрлэлтийн тоог, гэрлэлт цуцлуулсан тоотой харьцуулж гаргадаг аргачлалаар тооцоход АНУ-д 52 хувь, ОХУ-д 51 хувь, харин манай улсад 19,2 хувь байна. Энгийнээр тайлбарлавал, манай улсад зуун гэр бүлийн 20 хувь нь салдаг гэсэн үг. Энэ хувь АНУ, ОХУ болон бусад улс орнуудтай харьцуулахад бага байгаа боловч анхаарал татаж байгаа асуудал нь гэр бүл салалт эрчимтэй өсч байна.

-Голлох шалтгаан нөхцөл нь юу байна вэ?

-Салалтад нийгэм эдийн засгийн, боловсролын гэхчилэн хүчин зүйл нөлөөлж байгаа ч ерөнхий гурван шалтгаан байна. Нэгдүгээрт зан төлөв таарамжгүй гэх үзэл бодол. Ихэнх хосуудад гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн харилцааны сэтгэл зүйн талаар суурь ойлголт байдаггүй

-АЛИВАА ҮЙЛ АЖИЛЛАГААНД ГЭР БҮЛЭЭР НЬ ХАМРУУЛДАГ СОЁЛД ШИЛЖИХ ЦАГ БОЛСОН-

Энэ талаар үнэн зөв, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэгийг ерөнхий боловсролын болон их дээд сургууль, байгууллагуудад албан ёсоор системтэй олгодоггүй. Эхнэр нөхрийн дүрд хэрхэн орох, хамаатан садан, эцэг эхтэйгээ яаж харилцах болон эцэг эхийн үүрэг, хариуцлага ямар байх талаар тодорхой ойлголт байдаггүй. Асуудалд хайхрамжгүй хандаж явсаар зөрчлийг дээд цэгт нь хүргэж, шийдвэрлэх боломжгүй болсон үедээ шүүхэд ханддаг

Хоёрдугаарт, зах замбараагүй архидалт. Албан газар, анги хамт олон, төгсөлтөөрөө нийлж архиддаг үзэгдэл. Гэр бүл салахад нөлөөлж байгаа хоёр дахь томоохон хүчин зүйл нь энэ. Нийт салалтад архинд донтох эмгэгээс шалтгаалсан салалт 30 гаруй хувийг эзэлж байна. Хосууд архинд донтох нь сэтгэцийн өвчин гэдгийг мэддэггүй. Өөрчлөгдөх байх, архинаас гарчих байх, надад амласан шүү дээ гэсэн найдлагаар олон жил явж эцэстээ салах шийдвэрт хүрдэг. Гуравдугаарт хууралт. Энэ мөн л дээрх шалтгаантай төстэй. Албан газар, анги хамт олноороо нийлж архи уугаад гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэдэг. Энэ асуудал нь даамжирсаар салахад хүрдэг.

-Албан газар, анги хамт олноороо архиддаг үзэгдлийг та яаж хардаг вэ. Нэг төрлийн эмгэг үү?

-Нийгмийн стресстэй л холбоотой гарч байгаа үзэгдэл. Газар газраас бухимдалтай улс нийлээд л архи ууна. Шалтгаан нь төгсөлтийн ой, албан газрын зугаалга. Үүнтэй холбоотой гарч байгаа үзэгдэл нь хууралт, гэр бүлээс гадуурх харилцаа. Түүнчлэн төрөл бүрийн гэмт хэрэг ч гардаг.

-Нийлж архиддаг ийм үзэгдэл бусад улс оронд ч бий юу?

-Манайх шиг төгсөлтийн тэдэн жилийн ойн уулзалт гэж архиддаг үзэгдлийг би сонсож, дуулаагүй. Ер нь аливаа үйл ажиллгаанд гэр бүлээр нь оролцуулдаг соёл баруунд бий. Агаарт гарахдаа гэр бүлийг нь заавал хамруулдаг. Агаарт гараад архидацгаагаад байхгүй шүү дээ. Олныг хамарсан гэр бүлийн хөгжөөнт тоглоом тоглоно. Хамтдаа тоглолт үзнэ. Ийм маягаар чөлөөт цагаа өнгөрөөдэг. Манайхаас ялгаатай нь нийлж согтуурдаггүй. Ийм үйл ажиллагаанд гэр бүлээр нь оролцуулснаар хоорондын үл ойлголцол гарна гэсэн ойлголт байдаггүй. Илүү дулаан уур амьсгалтай болно. Манайд бол энэ үзэгдэл яг эсрэгээрээ. Төгсөлтийн ой, ангийн уулзалтад гэр бүлийг нь хамруулна гэх ойлголт байхгүй. Эхнэр юм уу, нөхөр нь оролцоно. Удаан уулзаагүй найзууд хамт архи уугаад янз бүрийн харилцаа үүснэ. Эхнэр, нөхрөө хардана. Ингээд гэр бүлийн эрүүл харилцаа алдагдаж эхэлдэг. Даамжирвал гэр бүл салж, хүүхэд өнчирнө.

Судлаад үзэхэд 10 гаруй жил болсон гэр бүл ийм шалтгаанаар хоёр тийшээ болох нь түгээмэл байгаа нь харагдаж байна. Албан газрынхаа зугаалгаар явж архи уугаад л гэр бүлээс гадуурх харилцаа үүсгээд салдаг үзэгдэл маш их. Үүний үр дагавраар бага насны хүүхэд өнчирдөг. Эцэг юм уу, эхгүй өссөн хүүхэд гэмт хэрэгт холбогдох үзэгдэл түгээмэл байдаг. Багад нь эцэг, эх нь салсан хүмүүсийн 70 орчим хувь нь гэмт хэрэгт холбогддог гэх судалгаа байдаг. Энэ бүхний үндэс суурь нь та бид хоёрын яриад байгаа архидалт. Аливаа үйл ажиллагаанд гэр бүлээр нь оролцуулдаг соёлд шилжих цаг нь болсон. Ийм ойлголтыг албан газрууд хэвшүүлмээр байна. Зугаалга гэж нийлж архиддаг ажлаа хойш нь тавьж, зугаалгадаа гэр бүлээр нь хамруулж хамтдаа хөгжөөнт тоглоом тоглодог бол хаа хаанаа үр ашигтай. Манайх шиг байгалийн үзэсгэлэнтэй оронд бол албан газраараа эко аялал зохион байгуулж болно. Галт тэргээр аялаад үзэх газрууд олон байдаг шүү дээ. Ийм соёл нэвтрүүлэхгүй бол зугаалга, төгсөлтийн ой гэж нэрлэсэн хавтгай архидалт гэр бүлийн бат бөх байдалд аюултай хэмжээнд очоод байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Өчигдөр 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Өчигдөр 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top