
Х.Нямбаатар: “Баялагтаа эзэн байя” гэдэг суртал ухуулга улстөрчдийг олон жил тэжээлээ
Х.Нямбаатар: Танк орж ирэх нь, баялгийг маань булааж авах гээд байна гэсэн суртал ухуулга явуулж байгаа нөхдийн толгой руу чулуу шидэж хөөдөг болох хэрэгтэй.
2023-08-26

“Алтан намар 2023” хүнсний ногооны өргөтгөсөн худалдааны байршлууд
Хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг арваннэгдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд Нийслэлийн хэмжээнд 31 байршилд зохион байгуулна.
2023-08-26

Heineken Орос дахь үйл ажиллагаагаа нэг еврогоор зарав
Тус компанийн үйлдвэрүүдийг худалдаж авсан Арнест групп нь металл савлагааны томоохон үйлдвэртэйгээс гадна гоо сайхан, ахуйн хэрэглээний барааны Оросын хамгийн том үйлдвэрлэгч юм байна. Ажилчдыг нь гурван жилийн турш үргэлжлүүлэн ажиллуулах баталгааг Арнест группээр гаргуулахад яриа хэлэлцээний ихэнх хугацаа зориулагдсан тухай Heineken мэдээлжээ.
2023-08-26

Сэлбэ, Дунд голын хамгаалалтын бүсийг амгаалалтад авах асуудлыг хэлэлцлээ
Сэлбэ-Дунд голын дагуу нийт 50.6 км урттай, 534 га талбайг Орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар холбогдох байгууллагуудаас санал авч, зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ.
2023-08-26

Өнөөдөр нутгийн төв хэсгээр бороотой
Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 19-21 хэм дулаан.
2023-08-26

Баялгийн эзнийг хоосон үлдээх арга
“Баялагтаа эзэн Найжер” хөдөлгөөний тэргүүн маань улсынхаа эзэн болчихсон монцойж суугаа. Улс орон нь гуйланчлалд живж, иргэд нь эрх чөлөөгүй, хүмүүн заянаас алсарч байгаа нь ч “Найжерийн алаг туг хөдөлгөөн”-ийнхөнд огтхон ч падгүй.
2023-08-26

Дарь-Эхэд үерт өртсөн 280 өрх тус бүрт таван сая төгрөгийн тусламж үзүүлнэ
Шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг дүүргийн ЗДТГ-ын үйл ажиллагааны зардлаасаа танаж гаргана. Тусламжийн мөнгийг дулааны улиралд иргэдийн данс руу нь шилжүүлнэ гэв.
2023-08-25

Жуулчин тээврийн үйлчилгээнд дугаарын хязгаарлалт хамаарахгүй
Наймдугаар сарын 26 буюу маргаашаас эхлэн есдүгээр сарын 15-ныг хүртэл Нийслэлд тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулна.
2023-08-25

Нийслэлд оны эхний найман сард гамшиг ослын дуудлага 1480 бүртгэгдэж, 58 хүний амь эрсэджээ
Аюулт үзэгдэл, ослын улмаас 58 иргэний амь эрстэж, 33 иргэн гэмтэж бэртэн, түлэгдэж, 5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
2023-08-25

Дотоодын үйлдвэрийн сурагчийн дүрэмт хувцасны худалдаа, үнийн мэдээлэл
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийн худалдаа, нийлүүлэлт, чанар, үнийн нөхцөл байдалд хяналт шалгалт хийж байна.
2023-08-25

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүний хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганболд нарын 11 хүнд яллах дүгнэлт үйлдэх шүүхэд шилжүүлжээ. Мөн “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Т.М, Б.Ж нарын 6 хүн, Гашуун сухайт дахь гаалийн газрын улсын байцаагч болон Хил хамгаалах байгууллагын албан тушаалтнууд холбогдсон 22 хүнд холбогдох хэрэг шүүхийн шатанд байна.
2023-08-25

Зорчигч тээврийн “Драгон” төвийг Толгойт руу нүүлгэлээ
Хот хоорондын тээвэрдийн холбооны тэргүүн Б.Ёндонжамц: Авто вокзалыг нүүлгэхийг эсэргүүцэхгүй. Гэхдээ "Номин реалтор"-ын агуулах руу нүүлгэж байгаа нь буруу. Зорчигч тээврийн үйлчилгээг стандартын дагуу явуулах боломжгүй, иргэд, үйлчлүүлэгчдийг хохироох эрсдэлтэй.
2023-08-25

Оны эхний найман сард манай улсад 586.297 жуулчин иржээ
Салбар яамны зүгээс 2023 онд нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавиад байгаа.
2023-08-25

Нийслэлийн хэмжээнд 35800 сурагч нэгдүгээр ангид элсэнэ
2023-2024 оны хичээлийн жилд төр, хувийн хэвшил нийлсэн нийт 667 цэцэрлэгт 129,946 хүүхэд суралцах төлөвтэй байна. Харин ерөнхий боловсролын 307 сургуульд нийт 384,676 сурагч суралцахаас 35866 нь нэгдүгээр ангид элсэх юм.
2023-08-25

Б.Нямдагва: Замын уулзварууд, гэрлэн дохио, явган гарцыг багасгаж байж түгжрэл буурна
Метро бол өнөө маргаашдаа гэхээс илүү улсын урт хугацааны хөгжлийн бодлогод хамаарна. Харин бид дунд хугацаандаа эхний ээлжинд явган хүний зам, авто машины замыг нэг түвшинд барихаа зогсоож явган хүний нүхэн гарц, гүүрэн гарц зэргийг дараа дараагийн баригдах замууд дээрээ бодлогын түвшинд төлөвлөх хэрэгтэй.
2023-08-25

Л.Оюун-Эрдэнийг огцруулах ШЕЗ-ийн тогтоол албажиж, намрын нанчилдаан эхлэх нь ээ
ШЕЗ Л.Оюун-Эрдэнийг огцруулах асуудлыг өнгөрөгч хавар хэлэлцсэн. Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгнүүд нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан тул Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргуулахаар УДШ-д хүргүүлэх хэрэгтэй гэсэн байдаг.
2023-08-25

БГД-ИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Д.ЖАРГАЛСҮРЭН 16-Р ХОРООНД АЖИЛЛАЛАА
БГД-ИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Д.ЖАРГАЛСҮРЭН 16-Р ХОРООНД АЖИЛЛАЛАА
2023-08-25

Энэтхэг сарны өмнөд туйлд судалгааны станц буулгасан анхны улс боллоо
Энэтхэгийн “Чандраян-3” сансрын судалгааны станц саран дээр амжилттай газардаж, сарны хамгийн бага судлагдсан өмнөд туйлд хөлгөө буулгаж чадсан дэлхийн анхны улс, саран дээр буулт хийж чадсан дөрөв дэх орон болов.
2023-08-24

"Эрдэнэс Монгол" ХХК сонгон шалгаруулалтаар авсан ажилтнуудаа шалтгаангүйгээр халжээ
Б.Ундармаа: С.Наранцогт захиралд чадалтай залуусаар баг бүрдүүлээд шинэчлэх сонирхол алга. Өнгөрсөн зургаан сар намайг дарамтсалсан. "Засаг чамайг ажлаа өг гэж байна. ТУЗ чамайг ажлаа өг гэж байна" л гэдэг.
2023-08-24

Нэг голын усанд хоёр удаа ордоггүй: Х.Баттулга
АН аль болох муу муухай харагдаж байж МАН-д хожил нь ирнэ. Л.Оюун-Эрдэнэ сонгуульд ялагдвал хамгийн түрүүнд шоронд орох хүмүүсийн нэг нь Х.Баттулга учраас өөрөөр байх аргагүй.
2023-08-24
