x

Heineken Орос дахь үйл ажиллагаагаа нэг еврогоор зарав

Нидерландын шар айраг үйлдвэрлэгч Heineken ОХУ-ын зах зээлээс бүр мөсөн гарлаа. ОХУ дахь долоон үйлдвэрээ 300 сая еврогийн алдагдалтайгаар Оросын Арнест группт зарахаар болсон тухай Heineken мэдээлжээ. Тодруулбал, Орос дахь бүх хөрөнгөө үнэгүй буюу нэг еврогоор шилжүүлсэн байна.

Amstel, Birra Moretti, Tiger зэрэг брэндүүдийг эзэмшдэг тус компани Украины дайн эхэлсний дараахан Оросоос гарах шийдвэрээ зарласан ч үйл явц бараг жил хагас орчим хугацаанд сунжирсан юм. Оросын 1,800 гаруй ажилчдынхаа хувь заяаг нааштайгаар шийдвэрлэхийн тулд ийм урт хугацаа зарцуулах болсноо Heineken тайлбарлажээ.

Тус компанийн үйлдвэрүүдийг худалдаж авсан Арнест групп нь металл савлагааны томоохон үйлдвэртэйгээс гадна гоо сайхан, ахуйн хэрэглээний барааны Оросын хамгийн том үйлдвэрлэгч юм байна. Ажилчдыг нь гурван жилийн турш үргэлжлүүлэн ажиллуулах баталгааг Арнест группээр гаргуулахад яриа хэлэлцээний ихэнх хугацаа зориулагдсан тухай Heineken мэдээлжээ.

“Манай Оросын зах зээлээс гарах үйл явц дууслаа. Томоохон үйлдвэрлэгч компаниуд Оросоос гарахад маш хэцүү болсон нь эндээс харагдаж байна. Хэдийгээр төсөөлж байснаас урт хугацаа орсон ч бид ажилчдынхаа эрх ашгийг хамгаалж, энэ улсаас хариуцлагатайгаар гарах боломжтой боллоо” гэж Heineken компанийн гүйцэтгэх захирал Дольф Ван Ден Бринк мэдэгдсэн байна.

Өнгөрсөн оны сүүлчээс эхлэн Оросын зах зээлээс гарах гэж буй гадаадын компаниуд тус улсын сангийн яамнаас зөвшөөрөл авах ёстой болсон юм. Зөвшөөрөл авахад зургаагаас 12 сарын хугацаа шаардагддаг ба зарим стратегийн ач холбогдолтой салбарын асуудлыг ерөнхийлөгч Путин өөрөө шийдвэрлэдэг болжээ.

Эх сурвалж: The Guardian

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.160)
    Оросоос барууны бүх компаниуд гарах хэрэгтэй. Ийм заваан засаглалтай улсад байх нь цаашид маш их хохиролтойгоос гадна аюултай
    2023 оны 08 сарын 27 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 10 цаг 30 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 10 цаг 33 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 10 цаг 35 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 10 цаг 37 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 10 цаг 38 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 10 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 12 цаг 59 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 12 цаг 59 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 13 цаг 1 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 13 цаг 1 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 13 цаг 2 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 14 цаг 24 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 14 цаг 27 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 14 цаг 29 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 14 цаг 30 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 14 цаг 31 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 14 цаг 48 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 14 цаг 51 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 14 цаг 51 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 16 цаг 37 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top