x

Дарь-Эхэд үерт өртсөн 280 өрх тус бүрт таван сая төгрөгийн тусламж үзүүлнэ

Баянзүрх дүүргийн ИТХ-аас үерт өртсөн иргэдэд туслах асуудлаар дараах шийдвэрийг гаргаснаа танилцуулав..

Дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр:

-Дүүргийн ИТХ-ын 14 дүгээр ээлжит хуралдаан өнөөдөр болж, хоёр асуудал шийдвэрлэлээ. Нэгдүгээрт, дүүргийн Онцгой Комиссоос Дарь-Эхэд үерт өртсөн өрхүүдэд таван сая төгрөгийн дэмжлэг олгох саналыг дэмжлээ. Үерт өртсөн өрхөд өнчин, өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй ээжүүд байна. Эмнэлэгт хэвтэж байгаа, орон гэргүй болж айл дамжсан, цэцэрлэг, сургуулийн хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг хангаж чадаагүй, гудамжинд гуйлга гуйгаад суух нөхцөл байдалтай байгаа. 

Тиймээс дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид өнөөдөр үерт өртсөн газар дээр очиж ажиллаад, 383 өрхөөс нэн шаардлагатай 280 өрх тус бүрд таван сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэлээ. Дүүргийн ЗДТГ-ын үйл ажиллагааны зардлаасаа танаж, энэхүү тусламжийг өгөх юм.

Тусламжийн мөнгийг дулааны улиралд иргэдийн данс руу нь шилжүүлэх ажлыг хурдан зохион байгуулна

БЗД-ийн Засаг даргын орлогч Б.Жаргалсайхан:

-Нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн албан хаагчдын хамтарсан гурван баг 383 өрх дээр ажиллаж, 280 өрхөд дэмжлэг зайлшгүй хэрэгтэй гэсэн дүгнэлтийг гаргасан. Үүнд үндэслэн үерт өртсөн эдгээр өрх бүрд таван сая төгрөгийн тусламж үзүүлэх шийдвэр гарч байна.

Анхан шатны санхүүгийн баримт бичгийг бүрдүүлээд иргэдтэй холбогдож, тусламжийн мөнгийг дулааны улиралд данс руу нь шилжүүлэх ажлыг хурдан шуурхай зохион байгуулна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 23 цаг 10 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Өчигдөр 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top