x

Энэтхэг сарны өмнөд туйлд судалгааны станц буулгасан анхны улс боллоо

Энэтхэгийн “Чандраян-3” сансрын судалгааны станц саран дээр амжилттай газарджээ. Улмаар Энэтхэг улс сарны хамгийн бага судлагдсан өмнөд туйлд хөлгөө буулгаж чадсан дэлхийн анхны улс болж байна. Үүнээс гадна саран дээр буулт хийж чадсан дөрөв дэх орон болж байгаа юм.

Үүнээс өмнө АНУ, хуучнаар ЗХУ, мөн Хятад улс Сарны экватор орчимд хөлөг буулгасан түүхтэй. Энэ сарын 11-нд ОХУ-ын хөөргөсөн гараг хоорондын автомат станц “Луна-25” Сарны мөн л өмнөд туйлын бүсэд буулт хийхийг зорьж байсан ч хэд хоногийн өмнө сарыг мөргөж сүйрсэн. Харин 6-р сарын 14-нд өмнөд Энэтхэгийн сансрын төвөөс хөөргөсөн “Чандраян-3” Энэтхэгийн цагаар лхагва гарагийн 18 цагт Сарны хөрсөн дээр зөөлөн газарджээ. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди “Энэ бол нийт хүн төрөлхтний амжилт. Дэлхийн бүх улс, түүний дотор хөгжиж байгаа орнууд ийм амжилт байгуулах чадалтай” гэж мэдэгдсэн байна. Үүнээс өмнө 2019 онд Энэтхэгийн станцыг сарны гадаргууд зөөлөн буулгах оролдлого бүтэлгүйтэж байжээ. Сая газардсан “Чандраян-3” төхөөрөмжийн буугч аппаратын зай хураагуур нарны гэрлээр цэнэгээ нөөцөлж ажилладаг тул станцыг саран дээр өдөр эхлэх цагт буухаар тааруулсан байна.

Сарны нэг хоног, манай Дэлхийн 14 хоногтой тэнцдэг. Сарны шөнө тохиоход батарейнууд цэнэг нь дуусаж, ажиллахаа больж болзошгүй. Харин дараагийн өдөр болоход батарей эргэж цэнэглэгдэн, ажиллах үгүйг одоогоор хэлэх аргагүй байгаа юм байна. “Чандраян-3”-ын нэг гол зорилго бол Саран дээрх мөстлөг ирээдүйд хүн амьдрах нөхцөлийг бүрдүүлж мэдэх усны гаралтай мөс мөн эсэхийг тогтоох юм. Сарны өмнөд туйлд асар өргөн талбай байнгын сүүдэрт байдгаас тэнд ус байх магадлалтай гэж эрдэмтэд үздэг. Эрдэмтэд ч мөн “Огторгуйн үүд” гэгддэг Сарны талаар ойлгож мэдэх шаардлагатай зүйл маш их  бий гэлцдэг. “Чандраян-3” төсөл амжилттай хэрэгжсэнээр энэ чиглэлд хүн төрөлхтөн ахин нэг алхам урагшилна гэж найдлага тавьж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 10 цаг 32 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 10 цаг 34 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 10 цаг 36 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 10 цаг 38 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 10 цаг 39 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 10 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 13 цаг 0 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 13 цаг 0 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 13 цаг 2 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 13 цаг 2 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 13 цаг 3 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 14 цаг 26 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 14 цаг 28 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 14 цаг 30 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 14 цаг 31 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 14 цаг 32 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 14 цаг 49 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 14 цаг 52 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 14 цаг 52 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 16 цаг 38 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top