x

БГД-ИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Д.ЖАРГАЛСҮРЭН 16-Р ХОРООНД АЖИЛЛАЛАА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэл, дүүргийн Удирдлагууд 2023 оны зургадугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүрэгт ирж ажилласан.

Энэ үеэр дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн болон дүүргийн удирдлагууд Хотын даргад хэд хэдэн санал уламжилсан бөгөөд үүний нэг нь Занабазарын гудамж буюу Гандантэгчэнлин хийдийн урд талын авто замыг засварлан шинэчлэх тухай хүсэлт байсан ба дээрх замыг 2013 оноос хойш огт засварлаагүй юм.





 

Хотын дарга дүүргийн удирдлагуудын тавьсан дээрх хүсэлтийг хүлээн авч улмаар наймдугаар сарын 19-нөөс 22-ны  өдрүүдэд Нийслэлийн замын хөгжлийн газраас авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд тус авто замыг хааж, хучилт хийлээ. Ингэхдээ суулт үүссэн автозамын хашлага болон инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварласан юм.

Тэгвэл өнөөдөр БГД-ийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн холбогдох албаныхантай хамт дүүргийн 16-р хороонд ажиллалаа. Энэ үеэр Гандантэгчэнлин хийдийн урд талын авто замыг засварлан шинэчлэлийн ажилтай танилцахын зэрэгцээ ойр орчимд хийх явган хүний зам болон орчны тохижилтын ажлын талаар 16-р хорооны Засаг дарга болон Ажлын албаныхантай санал солилцлоо.  Энэ үеэр иргэд Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчинлэн хийд байрладаг энэ газарт сүсэгтэн олон болон жуулчид их ирдэг. Гэвч Гандан руу өгсөж ордог авто замыг засаагүй удсанаас эвдрэл ихээр үүссэн, хүндрэлтэй байсан. Харин замыг зассанаар явган болон авто машинтай иргэд зорчиход хүндрэлгүй, сайхан болсон байна гэдгийг хэлж байсан юм.

Мөн энэ үеэр тус хороонд байрлах Нийслэлийн 266 цэцэрлэгийн урд талд тохижилт хийхээр болсон  бөгөөд гүйцэтгэгч компанитай уулзаж хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дээрх яаралтай дуусгах шаардлагатай байна гэсэн.

Түүнчлэн өчигдөр Гандантэгчинлэн хийдийн баруун тал буюу “Макс малл” их дэлгүүрээс дээш өгсөх замд байрлах автобусны буудал орчимд байрлуулсан 10 түргэн үйлчилгээний цэгийг нүүлгэсэн. Үүнтэй холбоотойгоор дүүргийн Засаг даргын орлогч дээрх чөлөөлсөн газарт явган зам зэрэг тохижилтын ажил хийх саналаа холбогдох газарт хүргүүлнэ гэсэн юм. Мөн 16-р хорооны Засаг дарга болон Ажлын албаныханд явган хүний зам дагуух цөмөрсөн газрыг хариуцсан холбогдох газарт нь яаралтай хэлж, аюулгүй болгох шаардлагатай байгааг онцоллоо.  

  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 23 цаг 6 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Өчигдөр 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top