
Цахим спортын "eXTREMESLAND" Монгол IZ баг түрүүллээ
Одоо тэднийг Польшид болох IEM Katowice 2024 тэмцээн хүлээж байна. Нөгөөдөр эхлэх тэмцээний эхний тоглолтоо The MongolZ-ийн залуус Бразилын FURIA-ийн эсрэг хийнэ.
2024-01-29

Хүүхдүүдийн 26 хувь нь цахим орчинд танилцсан хүнтэйгээ биечлэн уулзжээ
Огт танихгүй хүнтэйгээ 2 хүүхэд тутмын 1 нь интернэт орчинд харилцаж байсныг нь судалгааны үр дүн харуулав. Мөн хүүхдүүдийн 26 хувь нь цахим орчинд танилцсан хүнтэйгээ биечлэн уулзжээ.
2024-01-29

Эртний нүүдэлчдийн бүтээсэн орчин цагийн дэлхий
Чингис хааны байгуулсан тал нутгийн их гүрэн бол өргөн уудам орон зайд хосгүй урт хугацаанд оршин тогтносон. Монголын эзэнт гүрний үед цаасны үйлдвэрлэл, блок хэвлэл, сумны дарь зэрэг нь Зүүнээс Баруун тийш дэлгэрч, мэдлэгийн тархалт хурдсаж, Европоос далай тэнгисийг эзэрхийлэх явц эрчимжсэн гэж Харл бичжээ. Тэрбээр “Орчин цагийн дэлхийн эдийн засаг бол монголчуудын үлдээсэн өвийн ачаар төрсөн юм” гэжээ.
2024-01-29

ЕХ-ны орнууд бие биенээ Украинд тусласангүй гэж муулах болжээ
Европын холбооны орнууд бие биенээ Киевт хангалттайгаар туслахгүй байна, эв нэгдлийг бутаргах гэлээ гэж бие биенээ муулах болсон тухай Bloomberg агентлаг мэдээлжээ.
2024-01-29

Байден, Трамп хоёрын ерөнхийлөгчийн ажиллагааг харьцуулан үзжээ
“Трамп ерөнхийлөгч байхад бидэнд энх тайван байв. Байдены үед дайнтай. Трампын үер бараг байхгүй шахуу хамгийн бага инфляц, бодлогын хүүтэй байсан бол Байдены засаглалаар бидний 60 хувь цалингаас цалин хүргэн амьдарч хүнд дамтанд байна” гэв.
2024-01-29

Канцлер Олаф Шольц хугацаанаасаа өмнө огцрохгүй
Тэрээр "Өөртөө эргэлзэх санаа надад төрдөг л дөө. Харин таны асуулт намайг огцрох уу гэж байгаа юм байна. Миний хариулт огт үгүй" гэж хэлжээ.
2024-01-29

Монгол Улсын хуулийг биелүүлэх үү, Б.Энхбаяр сайдын албан даалгаврыг биелүүлэх үү?
Бусдад давуу байдал олгосон байж болзошгүй Б.Энхбаяр сайдын шийдвэрийг шалгаж өгөхийг УЕП, АТГ-аас хүсч байна.
2024-01-29

ОБЕГ: 91 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 34 суманд аюулт үзэгдэл, ослын 91 удаагийн дуудлага бүртгэгджээ. Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 4 хүн нас барж, 17 хүн гэмтэж бэртсэн байна.
2024-01-29

АНУ-д тэтгэлгээр суралцах Фулбрайтын хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь Монгол Улсад 1995 оноос, Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй хөтөлбөр 2010 оноос хэрэгжиж эхэлсэн. 2022 оноос хоёр улсын засгийн газрын санхүүжилттэйгээр нэгдсэн сонгон шалгаруулалт явагдах болж, жилд 25 хүртэлх тооны оюутан хамруулж байна.
2024-01-29

Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж байгаа асуудалд бодит арга хэмжээ авахаа мэдэгдэв
Гадаадын Иргэн, Харьяатын Газрын дарга Н.Ууганбаяр, Гадаад Харилцааны Яамны Консулын газрын захирал Б.Болд нар 2024 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр БНСУ-ын Цагаачлалын албаны дарга И Жэ Юүтэй Сөүл хотноо албан уулзалт хийж, монгол иргэдийн виз мэдүүлэх болон зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар тодорхой саналуудыг тавьжээ.
2024-01-29

ЕБС-ийн гуравдугаар улирлын хичээл эхэллээ
Сурагчдын хичээл, сургууль эхлэхтэй холбогдуулан Боловсролын ерөнхий газраас сургуулийн орчны аюулгүй байдалд анхаарч, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. Сургууль орчмын цас, мөсийг цэвэрлэж, халтиргаагүй болгох, хүүхэд халтирах, мөргөх аливаа зүйлсийг илрүүлж, зөөлөвч хамгаалалт хийхийг санууллаа.
2024-01-29

Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2024-01-29

УЕПГ: 2023 онд сэжигтнээр баривчлагдсан, цагдан хоригдсон хүний тоо буурсан
Хүний эрхийг хамгаалах, гэмт хэрэгт холбогдсон хүнийг үндэслэлгүйгээр баривчилж, хорьж мөрдөхгүй байхад анхаарч ажилласантай холбоотойгоор сэжигтнээр баривчлагдсан хүний тоо 13,3 хувиар, цагдан хоригдсон хүний тоо 10,5 хувиар буурсан гэв.
2024-01-29

Циркийн хажууд 35 давхар барилга барихаар төлөвлөжээ
Нийслэлийн ЗДТГ-ын 2017 оны ... тоот тогтоолоор циркийн ойр орчмын 0.7993 га болон 1.3212 га газрыг "Рояалплаза" ХХК-д олгосон байна.
2024-01-28

Суурьшлын бүсэд орж ирсэн амьтдад хэт ойртохгүй байхыг анхаарууллаа
Эдгээр амьтдад идэш тэжээлийн дэмжлэг үзүүлэх биотехникийн арга хэмжээг авч, өөрийн зөнгөөр гарах хүртэл ажиглалт, мониторинг хийж байгаа тул үргээхгүй, хэт ойртохгүй, нохойгоо сул тавихгүй байхыг Нийслэлийн байгаль орчны газраас анхаарууллаа. Мөн иргэд хот орчимд гэмтэж бэртсэн амьтантай таарвал ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газрын 11-323780, ажлын бус цагаар Нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар мэдээлэл өгөх боломжтой.
2024-01-28

Монгол Улс автомат удирдлагатай тээврийн хэрэгслээр нүүрс экспортолж эхэллээ
Терминалын зам, талбай бусад барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажилд үндэсний 160 гаруй аж ахуй нэгж болон Зэвсэгт хүчний Барилгын Инженерийн удирдах газрын анги нэгтгэлийн нийт 1,200 инженер техникийн ажилтнууд 360 орчим нэгж техниктэйгээр жилийн хугацаанд барьж байгуулан өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулжээ.
2024-01-28

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгажээ
ШҮҮХ: Яллагдагч Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /худал мэдээлэл тараах/, 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /татвар төлөхөөс зайлсхийх/, 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг /мөнгө угаах/, 19.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /төрийн нууцыг хууль бусаар олж авах/ зэрэг эрүүгийн хэргүүдэд яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна. Хэргийн ээдрээ төвөгтэй байдал арилаагүй, мөн нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа тул Н.Өнөрцэцэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2024 оны хоёрдугаар сарын 4-ний өдрөөс нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэв.
2024-01-28

ЕБС-ийн гуравдугаар улирлын хичээл даваа гаригт эхэлнэ
Сургууль орчмын цас, мөсийг цэвэрлэж, халтиргаагүй болгох, хүүхэд халтирах, мөргөх аливаа зүйлсийг илрүүлж, зөөлөвч хамгаалалт хийхийг санууллаа.
2024-01-27

Фүжи ууланд авирахын тулд төлбөр төлдөг болно
Фүжи ууланд хэт их хүн жуулчилж очдогоос хог хаягдал ихээр хуримтлагддаг байна. Тиймээс байгалийн үзэсгэлэнт энэ уулыг хамгаалах, ууланд яваа аялагчдын аюулгүй байдлыг илүү сайн хамгаалах тогтолцоо бий болгохын тулд ирэх зунаас төлбөртэй болгох юм байна.
2024-01-27

Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр төрийн байгууллагууд хамтран ажиллана
Боловсролын ерөнхий газраас иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах, мэдээлэл солилцох, түншлэлийг бэхжүүлэх зорилгоор Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын төлөөлөлтэй хамтарсан уулзалт зохион байгууллаа.
2024-01-27
