x

Циркийн хажууд 35 давхар барилга барихаар төлөвлөжээ

Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутагт байршилтай "Аса" циркийн барилгыг нурааж олон давхар орон сууц, оффис барих гэж буй талаар цахим орчинд мэдээлэл тарсан. 

Энэ талаар Нийслэлийн засаг даргын хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад

-"Хамгийн сүүлд 2022 онд зураг төслийг шинэчлэн боловсруулсан хувилбарт өөрчлөлт ороогүй" гэж тайлбар өгөв.

Нийслэлийн ЗПТГ-ын 2017 оны ... тоот тогтоолоор циркийн ойр орчмын 0.7993 га болон 1.3212 га газрыг "Рояалплаза" ХХК-д олгосон. 

Улмаар 2022 оны арванхоёрдугаар сард Циркийн барилгад их засвар хийх, өргөтгөх хүсэлт ирүүлснийг 13 хоногийн дараа хүлээн авч шинээр 3,000 хүн хүлээн авах хүчин чадалтай, зоорьтой, хоёр давхар барилга төлөвлөгдсөн бөгөөд өргөтгөлийн хэсэг нь үндсэн барилгын хийц, бүтээцэд нөлөөлөхгүй байх зураг төслийг баталсан. Өнгөрсөн оны тавдугаар сард Засгийн газраас циркийн байрыг зориулалтын дагуу ашиглах үүрэг өгсөн байна.

зураг

Эх сурвалж: НЗДТГ

Харин Үндэсний хөрөнгө оруулалтын банкны өмчлөлд байдаг циркийн урд талын газар буюу одоогоор “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” байршиж буй хэсэгт 35 давхар худалдаа, нийтийн үйлчилгээний цогцолбор баригдахаар төлөвлөгджээ. Энэ талаар Хот Байгуулалт, Хөгжлийн Газар (ХБХГ) -ын албан ёсны цахим хуудаснаас үзэж болно.

зураг

Эх сурвалж: Хот байгуулалт, хөгжлийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 5 цаг 3 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 5 цаг 6 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 5 цаг 6 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 5 цаг 8 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 5 цаг 10 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 5 цаг 12 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 5 цаг 13 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 5 цаг 14 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 5 цаг 15 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 6 цаг 36 мин ЧУБИ 6 цаг 50 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 7 цаг 19 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 7 цаг 22 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 7 цаг 22 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 7 цаг 24 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 7 цаг 24 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 8 цаг 53 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 8 цаг 54 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 8 цаг 55 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 8 цаг 56 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш...
Top