x

Хүүхдүүдийн 26 хувь нь цахим орчинд танилцсан хүнтэйгээ биечлэн уулзжээ

“Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгааллын судалгаа-2023” үндэсний хэмжээний түүвэр судалгааны үр дүнг Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас танилцууллаа. 

Уг судалгаагаар өсвөр насныхны эсэн мэнд амьдрах эрх, хөгжих эрх, оролцох эрх, хамгаалуулах эрхээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн хэрэгжилтийг тодорхойлжээ. Судалгааны үр дүн доорх байдлаар гарсан байна.

Хамгаалуулах эрхийн хувьд гэхэд:

  • Эмэгтэй сурагчдын хувьд интернэт орчинд танилцсан хүнтэйгээ биечлэн уулзсан хувь эрэгтэй сурагчдаас 8.9 хувиар илүү байна.
  • Цахим дээрэлхэлтэд өртөх байдлын хувьд эмэгтэй хүүхдүүд эрэгтэй хүүхдүүдээс 7.4 хувиар илүү байна.
  • Огт танихгүй хүнтэйгээ 2 хүүхэд тутмын 1 нь интернэт орчинд харилцаж байсныг нь судалгааны үр дүн харуулав.
  • Мөн хүүхдүүдийн 26 хувь нь цахим орчинд танилцсан хүнтэйгээ биечлэн уулзжээ.

"Хотын хүүхдүүдийн сургуульд ирж очих замдаа саад бэрхшээлтэй тулгарах байдал хөдөөгийн хүүхдүүдээс 10.5 хувиар илүү байна"

Эсэн мэнд амьдрах эрхийн хувьд:

  • Хотын хүүхдүүдийн сургуульд ирж очих замдаа саад бэрхшээлтэй тулгарах байдал хөдөөгийн хүүхдүүдээс 10.5 хувиар илүү байна.
  • Ажиглалт судалгааны үр дүнгээр улсын хэмжээнд сургуулиудын эргэн тойронд (150 м хүртэлх газар) хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй нөхцөл байна.
  • Сургуулийн эргэн тойрны 150 м хүртэлх газарт хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүргийн хэрэгжилтийг дүгнэхэд 60-аас доош хувьтай нь нийт сургуулиудын 17.6 хувийг эзэлж байна.
  • Энэ үзүүлэлтийг хот, хөдөөгийн сургуулиар нь тодруулбал хөдөөгийн сургуулийн хэрэгжилт хотынхоос 2 дахин муу буюу 21.9 хувь нь хангалтгүй байна.
  • Хотын хүүхдүүдийн саад бэрхшээлтэй тулгарах байдал хөдөөгийн хүүхдүүдээс 10.5 хувиар илүү байна.
  • Бэрхшээлийн төрлөөр харьцуулбал, автозамын түгжрэл (12.3 хувь), нохойноос айх айдас (9.4 хувь), гэрэлтүүлэг муу байдал (9.1 хувь), шороон замын халтиргаатай байдал (8.0 хувь) зэрэг байв.
  • Хөдөөгийн дөрвөн сургууль тутмын нэг нь ус цэвэршүүлэх төхөөрөмж тавих усны эх үүсвэр байхгүй, зөөврийн цэвэршүүлсэн усыг тогтмол авч хэрэглэх төсөв зардлын хүрэлцээгүй байдал зэргээс шалтгаалсан цэвэр усны хүртээмжийн асуудалтай байна.
  • Сургууль дахь эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөний халуун усны хангамж 45.1 хувьтай, байна.

Хөгжих эрхийн хувьд:

  • Сургуулийн орчинд спорт, урлагаар хичээллэх орон зай, анги танхим, зай талбайн хүрэлцээгүй байдал нь хичээлээс гадуур хөгжлийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийн 40 хувьд нөлөөлжээ.
  • Нийгмийн сүлжээ, интернэтээс өсвөр насныхны 60.3 хувь нь өөрт хэрэгтэй мэдээллээ авч байгаа бөгөөд хотын хүүхдүүд энэ талаар хөдөөгийн хүүхдүүдээс 13 хувиар өндөр байна.

Оролцох эрхийн хувьд:

  • Өсвөр насныхны сайн дурын ажилд оролцсон байдал 45.3 хувьтай байна.
  • Хөдөөгийн хүүхдүүд хотын хүүхдүүдээс сайн дурын ажилд оролцох нь 9 хувиар өндөр байна.
  • Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага, бүлэг, хамтлаг, клубийн үйл ажиллагаанд сүүлийн 12 сарын хугацаанд оролцсон эсэх талаар тодруулахад хүүхдүүдийн 60 орчим хувь нь “Үгүй” гэж хариулжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хувьд:

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сургууль, дотуур байрны гадаад болон дотоод орчин ээлтэй байж чадахгүй байна гэсэн дүгнэлт гарсан байна.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 5 цаг 4 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 5 цаг 6 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 5 цаг 7 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 5 цаг 9 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 5 цаг 11 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 5 цаг 12 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 5 цаг 14 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 5 цаг 15 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 5 цаг 16 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 6 цаг 37 мин ЧУБИ 6 цаг 50 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 7 цаг 20 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 7 цаг 22 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 7 цаг 23 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 7 цаг 24 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 7 цаг 25 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 8 цаг 54 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 8 цаг 55 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 8 цаг 56 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 8 цаг 57 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш...
Top