
Цэргийн албан хаагчийг үхэлд хүргэсэн этгээдүүдэд 6 сараас 5 жилийн хорих ял оноолоо
Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар цэргийн ангид алба хааж байсан байлдагч А цаг бусаар нас барсан хэрэг энэ оны нэгдүгээр сарын 22-нд гарсан билээ.
2019-10-02

Долоо дахь парламентын долоо дахь чуулганы онцлохууд
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсгийнхэн сонгуулийн хуулийг Ерөнхийлөгч, УИХ, ИТХ гэж гурав салган төсөл боловсруулснаа мэдэгдсэн. Ингэхдээ улс нэг тойргоор мажоритар тогтолцоогоор сонгууль явуулахаар санал нэгдсэн гэдгийг ажлын хэсгийнхэн хэлж байв.
2019-10-02

Нью-Йоркт дэлхийд алдартай 10 эмэгтэйн хөшөөг босголоо
Нью-Йорк хот дахь хөшөөнүүдийн ихэнх нь эрэгтэйчүүдэд зориулагдсан байдаг учраас ийнхүү алдарт эмэгтэйүүдийн хөшөөг босгож, жендерийн тэгш байдлыг сурталчлахыг зорьжээ.
2019-10-02

Ипотекийн санхүүжилтэд 313 тэрбум төгрөг олгожээ
Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2019 оны эхний есөн сарын байдлаар нийт 313 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4,447 иргэнд олгожээ.
2019-10-02

"Пржевальский адуу Прагийн амьтны хүрээлэнгийн захирлын дуранд"
Говийн их дархан цаазат газрын Б хэсэгт 280 гаруй, Хустайн нурууны байгалийн цогцолборт газарт 360 гаруй, Хомын талд 85 зэрэг нийтдээ 725 тоо толгой тахийг манай оронд амжилттай нутагшуулжээ.
2019-10-02

БНХАУ-ын 102 иргэнийг Монгол Улсаас албадан гаргалаа
НХХЯ-наас зам, барилгын чиглэлээр хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авсан боловч, мах боловсруулах үйлдвэрт зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын 102 иргэний оршин суух зөвшөөрлийг нь цуцлалж, Монгол Улсаас албадан гаргажээ.
2019-10-02

Монголчуудыг дампууруулах МАН-ын санаачлага
Хэрвээ одоо нэмэлт өөрчлөлтийн төсөл батлагдвал уул уурхайн салбарын хууль тогтоомжийг Үндсэн хуулийнхаа зарчимд нийцүүлнэ гээд баахан бэлэн мөнгө тараана, хувь, хувьцаа, ноогдол ашиг амална. Ийм л юм болно. Эргээд эдийн засгаа дампууруулна.
2019-10-02

Том мөнгө шаахын тулд ерөнхийлөгчийн засаглал тогтоодог!
Ерөнхийлөгч маань газрын хэвлийн баялгийн бизнесийг төрийн мэдэлд эргүүлэн авах, ерөнхийлөгчийн засаглал тогтоох тухай дотроо тээж явсан жинхэнэ хөзрөө дэлгэн тавилаа. Бидний "хуучин танил" болох байгалийн баялаг, ерөнхийлөгчийн засаглал хоёрыг гар гараас нь хөтлөлцүүлэх зорилго ажгуу.
2019-10-02

Ирэх нэгдүгээр сараас татварын хувь хэмжээ хэрхэн өөрчлөгдөх вэ?
50 хүртэлх сая төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд жилдээ нэг удаа тайлан гаргаад, борлуулалтын орлогын 1 хувиар татвар төлнө.
2019-10-01

Энэтхэгт үерийн улмаас 100 гаруй хүн амиа алджээ
Цаг уурын байгууллагын мэдээлснээр, Уттар Прадеш мужид унасан хур тунадасны хэмжээ ердийн үеийнхээс 1700 хувиар /17 дахин/ их байсан гэв.
2019-10-01

Баригдаж буй барилгын цахилгаан шатны хөндийгөөс хүний цогцос олджээ
Баригдаж буй барилгын цахилгаан шатны хөндийд хүн нас барсан осол гарсан байна.
2019-10-01

Татварын байгууллага ахмадуудаа хүлээж авлаа
Олон улсын ахмадын өдрийг тохиолдуудан Татварын ерөнхий газар, Улсын төсөв орлого хяналтын газар хамтран ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
2019-10-01

Яармаг-Сонгинын орчмоор шөнөдөө -5 хэм хүрч, цочир хүйтэрнэ
Улаанбаатарт аравдугаар сарын 01-ний 20:00 цагаас 02-ны 20:00 цагийн байдлаар үүлэрхэг, ялимгүй хур тунадас орохоор байгаа юм. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 3-5 градус, бусад хэсгээр 0-2 градус хүйтэн, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 5-7 градус дулаан байна.
2019-10-01

Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн барилаа
Улсын дунджаас /374.8 мянган төгрөг/ доогуур тэтгэвэртэй 17 мянган хүний тэтгэврийг нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн барив.
Иймээс эдгээр иргэдийн асуудлыг тусад нь авч үзэж, тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэв.
2019-10-01

"Улаан бал"-ын хөтлөгчийг олон нийтээс уучлал гуйхыг шаардав
Цагдаагийн байгууллага сэтгүүлчид зөрчлийн хэрэг бүрдүүлж, 50 нэгжээр торгожээ. Мөн төрийн далбааг урж гэмтээн, гутаасан үйлдэлдээ иргэд, олон нийтээс уучлал гуйхыг шаардсан байна.
2019-10-01

МҮХАҮТ-ын дэргэд Франчайзингийн зөвлөл байгууллаа
Олон улсад танил болсон аль нэг брэндийн худалдаа болон үйлчилгээ, бизнесийн загварыг өөрийн орондоо шилжүүлэн нэвтрүүлдэг франчайзингийн аргыг улс орнууд ихэвчлэн түргэн хоолны үйлчилгээ болон худалдаа, үйлчилгээний салбарт дэлгэрүүлж байна.
2019-10-01

Гадаад харилцааны дэд сайд Сенатын танхимын Ерөнхийлөгчтэй уулзлаа
Чех улсад Монголын 9000 гаруй иргэн амьдарч буй. Уулзалтаар эдгээр иргэний нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэх талаар ярилцав.
2019-10-01

Өмнөд Солонгос экспортын хязгаарлалтаа цуцлахыг уриалав
Япон улс өнгөрсөн долдугаар сарын эхээр урьдчилан мэдэгдэхгүйгээр БНСУ-ын аж үйлдвэрийн гол бүтээгдэхүүнүүдэд экспортын хязгаарлалт тавьсантай холбогдуулан дээрх мэдэгдлийг хийсэн байна.
2019-10-01

Монгол, Хятадын автозамын боомтууд энэ сарын 4-нийг хүртэл амарна
БНХАУ-ын Үндэсний баяр аравдугаар сарын 1-нээс 3-ныг дуустал үргэлжилнэ. Үүнтэй холбогдуулан хууль тогтоомжийн дагуу Хятадтай хиллэдэг Монголын авто замын боомтууд амарч байна. Аравдугаар сарын 4-ний өдрөөс хэвийн ажиллана.
2019-10-01

М.Цэвэлмаа: Дэлхийн миссийн тэмцээн бол маш том багийн ажил
Би хувьдаа Дэлхийн миссийн тэмцээнийг маш том багийн ажил гэж харж байна. Тиймээс багаа сайн бүрдүүлээд, тодорхой төлөвлөгөөний дагуу ажиллаж эхэлсэн. Бэлтгэл ажил ид үргэлжилж байна.
2019-10-01
