Баригдаж буй барилгын цахилгаан шатны хөндийд хүн нас барсан осол гарчээ.
Өчигдөр өглөө буюу есдүгээр сарын 30-ны өдрийн 10:45 цагт Онцгой байдлын алба "Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, шинээр баригдаж байгаа 10 давхар барилгын цахилгаан шатны хөндийд цогцос байна, гаргаж өгнө үү" гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллагаас хүлээн авчээ.
Үүний дагуу нийслэлийн Аврах ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай 8.5 км замыг туулан 11:00 цагт очиж, харуулын ажилтан, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б /63 настай, эрэгтэй/-ийн цогцсыг цахилгаан шатны доод хөндийгөөс аврах олс ашиглан гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар



