
Зах, худалдааны төвүүдийн нийтийн бие засах газар үнэгүй үйлчилнэ
Хүчит шонхор” ХХК-ийн “Шонхор”, “Анко” ХХК-ийн “Нарантуул-2”, “Мөнгөт цахир трейд” ХХК-ийн “Нарлаг дэнж” худалдааны төвүүдэд төлбөртэй үйлчилж байсан бие засах газар, ариун цэврийн өрөөнүүд 2019 оны аравдугаар сарын 1-нээс иргэдэд төлбөргүйгээр үйлчилж эхэллээ
2019-10-07

Б.Хурц нарт холбогдох хэргийн давж заалдах шүүх хурал маргааш болно
Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээж авбал хэргийг анхан шатны шүүх рүү буцааж шүүх хурлыг дахин явуулна. Хэрэв шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээж авахгүй гэвэл анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах юм байна.
2019-10-07

АНУ, Умард Солонгосын уулзалт Стокгольмд эхэллээ
Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгоход чиглэгдсэн АНУ, БНАСАУ-ын удирдагчдын анхны түүхэн уулзалт өнгөрсөн оны зургадугаар сард Сингапурт болсон. Хоёр дахь уулзалт Вьетнамын Ханой хотноо болсон ч хоёр удирдагч тохиролцоонд хүрч чадалгүй тарцгаасан юм.
2019-10-07

Тарваганы туламласан махыг устгалд оруулжээ
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд авто тээврийн товчоодод хяналт шалгалт хийж, зургаан тулам илрүүлэн Зоонозын өвчин судлалын үндэсний төв /ЗӨСҮТ/-д өгч, устгалд оруулсан байна.
2019-10-07

Сайжруулсан түлшийг буруу хэрэглэснээс болж иргэд угаартсан гэв
С.Даваасүрэн: Нэг хашааны хоёр айл сайжруулсан түлш хэрэглэсэн байхад нэг айл нь зүгээр, нөгөө айлын хоёр хүүхэд угаартаж, хордлого тайлах эмчилгээ хийлгэсэн. Иргэдийн хэрэглээнээс шалтгаалж байна.
2019-10-07

С.Баатаржав: Хар тамхины хэрэгт ногдуулах ялыг нэмэх хэрэгтэй
2017 оноос мөрдөж байгаа Эрүүгийн хуульд энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын дээд хэмжээг нэмэгдүүлсэн боловч доод хэмжээг нь бага тогтоосноор шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт оногдуулж байгаа ялын хэмжээ бага мэт харагдаж байна.
2019-10-07

Сэтгүүлч Ж.Жаргалсайханы эмчилгээнд 10 сая төгрөг дутуу байна
“Жаргалын мод”-ны мөчир салааг ургуулан төлжүүлэхэд сэтгэл зүрхээрээ нэгдэн нийлэхийг дахин уриалж байна. Таны тусч өгөөмөр сэтгэл түүний амьдралыг тэтгэж, насыг нь уртасгах их чадлыг агуулж байгаа юм шүү.
2019-10-07

АНУ-ын иргэнийг эрэн хайх ажиллагааг ар гэрийнхнийх нь хүсэлтээр зогсоожээ
ОБЕГ-ын даргын шийдвэрээр “Монголын Уулчдын холбоо”-ны уулчид болон баруун бүсийн Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Онцгой байдлын газрын уулчин аврагчдаар хүч нэмэгдүүлэн, эрлийн ажиллагааг зохион байгуулж байсан боловч ар гэрийн хүсэлтийн дагуу эрлийн ажиллагааг зогсоолоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
2019-10-07

SOS!!! Нийслэлээс зугтъя, Улаанбаатарчууд аа
-Дөрвөн хүн амиа алдчихаад байхад “Тавантолгой түлш” компанийн ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгалан иргэдийг буруутгалаа-
2019-10-07

"Хийморь" УСК Оскарт нэр дэвшинэ
Төрийн соёрхолт Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн, найруулсан “Хийморь” уран сайхны кино Оскарт нэр дэвших эрхээ авлаа.
2019-10-07

Сайжруулсан түлшний лабораторийн шинжилгээний нэгдсэн хариу маргааш гарна
Хуралдаанаар угаарын хийнд хордож амь насаа алдсан болон хэвтэн эмчлүүлж байгаа иргэдтэй холбоотой асуудлын хүрээнд хэрэгжүүлж байгаа ажил, хохирогчдын түлшиндээ хэрэглэсэн сайжруулсан түлшийг мэргэжлийн гурван лабораторид өгсөн шинжилгээний талаарх мэдээллийг Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга нар онцгой комиссын гишүүдэд хүргэлээ.
2019-10-07

Угаарын хийн хордлогоос сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна
Угаарын хий гэж юу вэ?
2019-10-07

Гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтад 180 гаруй иргэн хамрагдав
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг Говьсүмбэр аймагт аравдугаар сарын 09-11-ний өдрүүдэд зохион байгуулна.
2019-10-07

Баялгийн хараал тулгасан ОЮУТОЛГОЙН гэрээ хийсний 10 жилийн гунигт ой
Оюутолгойн ордыг ашиглах гэрээг нэг талаас Тюркоз Хилл компани, нөгөө талаас Монгол улсын Засгийн газар хамтран ашиглахаар гэрээ хийсний яг арван жилийн ой өнөөдөр тохиож байна.
2019-10-07

Монголын сагсан бөмбөгчид дэлхийн Гран прид анх удаа түрүүллээ
БНСУ-д сагсан бөмбөгийн 3х3 төрлийн энэ улирлын сүүлчийн Гран-при тэмцээнд Монголын баг тэргүүллээ.
2019-10-06

Сайжруулсан түлшийг нэмж гурван төрлийн шинжилгээнд хамруулж байна гэв
Ж.Батбаясгалан: Монгол улсын бүх шинжилгээний лабораторид сайжруулсан түлшийг шинжлүүлсэн. Бид иргэд дээрээ туршилт явуулна гэж байхгүй.
2019-10-06

Баянзүрхийн шинэ гүүрний ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай байна
Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд Туул гол дээрх Баянзүрхийн гүүрийг дөрвөн эгнээ болгон өргөтгөх төслийн ажлыг эхлүүлсэн билээ.м
2019-10-06

Нийслэлийн онцгой байдлын комиссын дарга С.Амарсайхан үүрэг өглөө
Энэ сарын 4-ний өдөр буюу баасан гаригийн шөнө угаарын хийнд хордсон гэх хэд хэдэн дуудлага Хордлогын яаралтай тусламжийн төвд ирж, 16 иргэн эмнэлгийн тусламж авсан ч дөрвөн иргэн амь насаа алдсан байна.
2019-10-06

Жо Байдены хүүтэй холбоотой хэргийг Украин дахин шалгана
Украины ерөнхий прокурор Руслан Рябошапка уг компанитай холбоотой өмнө шийдэгдсэн болон хаагдсан нийт 15 хэргийг дахин шалгах болсныг сэтгүүлчдэд мэдэгджээ. Гэхдээ энэ нь Жо Байдены хүүтэй холбоотой гэсэн үг биш гэдгийг тэр хэлсэн байна.
2019-10-05

АНСА явуулах тухай УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авлаа
Хоригийг хүлээж авснаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоол хүчингүй болж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг парламент шууд хийх нөхцөл бүрдэж байгаа юм.
2019-10-04
