
Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг сулласнаар Монголын шүүх хараат бус гэдгээ батална гэв
УИХ-ын гишүүн Ж.Батзандан ОУПХ-ны Хүний эрхийн хорооны дүгнэлт, зөвлөмжийг танилцуулав.
2019-10-10

ЗХЖШ-ын дарга Д.Ганзоригт хошууч генерал цол олголоо
Зарлигийг танилцуулж, цол олгох ёслол Дорноговь аймгийн Зүүнбаян сумын нутагт болж, төмөр замын бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож буй цэргийн байгууллагын ажилтан, алба хаагчид оролцов.
2019-10-10

Д.Цогтбаатар: Хил дамнасан гэмт этгээдүүдэд гишгэх газар үлдээхгүй
Д.Цогтбаатар: Бид арга хэмжээ авч байгаа. Энэ талаар ярина гэхээр гэмт хэрэгтнүүд мэдчих гээд байдаг. Тиймээс ярьж болохгүй. Манай яамнаас ямар арга хэмжээ авахыг тэр гэмт этгээдүүд мэдэхийг хүсэж байгаа шүү дээ. Маш олон арга хэмжээг авч байгаа. Энэ нөхдүүдэд гишгэх газар үлдээхгүй.
2019-10-10

Хувьсгал хийхэд хүний амь хамаагүй юу?
Хэрвээ сайжруулсан шахмал түлш нь утааг бууруулах хувьсгал мөн юм бол хувьсгалыг хүний аминд хүрэхгүйгээр хийх боломж байхгүй юу? Нэг хэсгийнх нь амь насыг үнэгүйдүүлж байж нөгөө хэсгийнх нь эрүүл мэндийг аварна гэх аль нийгмийн ёс суртахуун бэ?
2019-10-10

Нэр "баастсан" эмэгтэй гишүүд
ЖДҮ авсан, зээлээ чөлөөлүүлсэн, өрөө хаалгасан. “25 настай бүсгүй УИХ-ын гишүүнд хүчиндүүллээ, 13 настай охиныг хүчиндээд, амийг нь хөнөөжээ. Шахмал түлшнээс болж гурван хоногт зургаан хүн нас барлаа” гэсэн сэтгэл сэртхийлгэм мэдээллүүдэд таг чиг суудаг эмэгтэй гишүүд намраас гэнэт ухаан оров.
2019-10-10

Японы төрөлт сүүлийн 30 жилийн хугацаанд хамгийн доод түвшинд хүрлээ
Энэ жилийн эхний долоон сарын статистик үзүүлэлтээр Японы төрөлтийн түвшин 5.9 хувиар унаад байна. 2019 онд Японд мэндлэх хүүхдийн тоо 900 мянгад хүрэхгүй гэсэн урьдчилсан судалгаа гараад байна.
2019-10-10

Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнийг өөрчилнө
Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнээс Х.Баделхан, Д.Сарангэрэл, Б.Наранхүү нарыг чөлөөлж, тэдний оронд Б.Тогтохсүрэн, Б.Баттөмөр, Б.Пүрэвдорж нарыг томилохыг Байнгын хороо дэмжлээ.
2019-10-10

СААРАЛ ТӨР
Монголбанк, Санхүүгийн Зохицуулах Хороо, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, тагнуул, цагдаа зэрэг монголын төрийн гол гол байгууллагуудын төлөөлөл өнгөрсөн оных шигээ бөөнөөрөө Тайландад очиж “дунд” тавиулсан тэр дөрвөн зүйл юу болох, яагаад монголчууд энэ асуудлуудыг шийдэж чадахгүй байгааг иргэд мэдэх эрхтэй.
2019-10-10

Итали парламентын гишүүдээ цөөрүүлснээр 1 тэрбум евро хэмнэнэ
Парламентын нэг гишүүнд дунджаар 230 000 евро, сенатын нэг гишүүнд 249 600 еврог зарцуулдаг байна. Энэ шинэчлэлтээр парламентын доод танхимын гишүүдэд зарцуулж байгаа төсөв жилд 52 сая еврогоор багасах бол сенатын гишүүдэд зарцуулдаг мөнгө 28 сая еврогоор танагдах юм.
2019-10-10

Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хуулийн төсөлд шинжлэх ухаан, технологийн салбарын бодлого, удирдлагыг боловсронгуй болгох чиглэлээр нэмэлт, өөрчлөлтийг тусган, шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн эрхлэх асуудал, бүрэн эрхийн хүрээг өөрчилжээ.
2019-10-10

Бугант тосгоны төв рүү баавгай орж иржээ
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Ерөө, Хушаат, Жавхлант, Хүдэр зэрэг суманд баавгай айлын орон гэрт орсон тохиолдол гарчээ.
2019-10-09

Шөнийн цагт ханан пийшингийн хаалтыг хаахгүй байхыг зөвлөлөө
Гэр хорооллын 220 мянган өрхийн 50 орчим хувь нь ердийн зуух хэрэглэж байна. Сайжруулсан шахмал түлш хэрэглэж байгаа тохиолдолд ердийн зуух, төслийн зуухыг зохих журмын дагуу ажиллуулах шаардлагатай бөгөөд шөнөдөө ханан пийшингийн сойлтуурыг хаахгүй байхыг зөвлөлөө.
2019-10-09

Агаарын чанарын станцууд нэмэлтээр өөр бодис хэмжих боломжгүй
Нийслэл хотод орчны агаарын чанарыг хэмждэг 12 суурин станц байгаагаас гадна нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын явуулын станц бий. Агаарын чанарын стандартад заагдсан агаар дахь угаарын хий болох хүхэр, азотын ислүүд болон PM10, PM2.5 гэх мэт тоосонцорт л хэмжилт хийдэг. Нэмэлтээр өөр төрлийн бодис хэмжих боломжгүй.
2019-10-09

Өмгөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
2019-10-09

Г.Амарсанаа: Хүрэн баавгай бол хамгийн олон амьтан судлаач идсэн амьтан
Хүн рүү нэг ойртсон амьтан дахин дахин хүн рүү ирэх гээд байдаг учир шууд устгах ёстой байдаг. Хүрэн баавгай бол хамгийн олон судлаач идсэн амьтан.
2019-10-09

Туул голоос 75 настай эрэгтэйн цогцос олджээ
Талийгаач нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа-2 хорооллын оршин суугч 75 настай, эрэгтэй болохыг тогтоожээ.
2019-10-09

Төвийг сахихаас өөр гарцгүй болчих вий
Эдийн засгийн гачаал, ажилгүйдэл ядуурал, өвөлжилтийн хүндрэл зэрэг өөрсдөө шийдчихэж өлхөөн чадах хэдхэн сул талаараа эх орноо зольчих санаа сэдэл бүхий хүмүүс Монголд байдаг нь нууц биш. Бэрхшээлээс хөдөлмөрлөж бүтээж, бүтээн байгуулж байж л гарахаас бус Монгол төрийн Гадаад бодлогын үндсэн зарчмуудыг хөсөрдүүлж, гуйвуулж, орвонгоор нь эргүүлж байж гарамгүй.
2019-10-09

Д.Мөнх-Эрдэнэ: Дипломат алба гэдэг тэтгэвэрт гарахын өмнө очиж амардаг газар биш
ГХЯ-ны дэд сайдаас очоод асуух хэрэгтэй. Ийм байж болдог юм уу? Дэд сайдын “Мөнхийн үсэг” гэдэг хувийнх нь компанид дүү н.Ганчимэг нь ажиллаж байгаад, Гадаад яам руу орж ирээд, нэг жил ажиллахдаа шаардлага хангахгүй, мэдлэг чадваргүй гэж яамны хүмүүс байнга гомдол гаргаж байсан юм билээ. Ийм хүнийг яамны дэд сайд нь гадагшаа томилж явуулсан байх жишээний. Энэ ёс зүй мөн үү?
2019-10-09

Хууль зүй, дотоод хэргийн сайд хуулийн төслүүд өргөн барилаа
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай, Монгол Улсын Иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай, “Ялтан шилжүүлэх тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээг соёрхон батлуулах тухай хуулиудын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьжээ
2019-10-09

Н.Цэрэнбат: Угаарын хий мэдрэгчийг нийслэлийн өрхүүдэд нэг удаа үнэгүй олгоно
"Сайжруулсан түлш нь стандартын дагуу үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд сар бүр шинжилгээ хийж байгаа. Засгийн газар гаргасан шийдвэрээсээ ухрахгүй" гэв.
2019-10-09
