
АХБ-ны суурин төлөөлөгчийг "Найрамдал" медалиар шагнав
Монгол Улсын нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах үйлсэд оруулсан хувв нэмрийг нь үнэлж Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Ёландаг Найрамдал медалиар шагналаа.
2019-10-03

Д.Гантулгын шүүх хурал дахин хойшиллоо
Шүүх хуралдааныг 2019 оны аравдугаар сарын 17-ны өдрийн 09:30 цагт дахин товлож, шүүх хуралдаан болох хүртэл Д.Гантулгад авсан хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна.
2019-10-03

Азид хамгийн алдартай “Нинжа дайчид” шоу Монголд
Японы TBS телевизийн “Сасүке нинжа дайчин" шоуг МҮОНРТ “Монголын нинжа дайчид" нэрээр үзэгчиддээ хүргэж эхлээд байна.
2019-10-03

ЖДҮ БОЛ ХӨГЖЛИЙН ТОЛЬ
Хамгийн олон хүн ажиллаж, эдийн засагт тус бүрдээ бага боловч, хамтдаа хамгийн том хувь нэмэр оруулдаг ААН бол жижиг дунд үйлдвэрүүд (ЖДҮ) юм. ЖДҮ бол эдийн засгийн ноён нуруу ч гэдэг.
2019-10-03

Японы шинэ эзэн хаан 600.000 гэмт хэрэгтнийг өршөөнө
1989 онд эзэн хаан Хирохито нас барахад 10 сая гаруй хүн өршөөгдөж, иргэний эрхээ сэргээлгэсэн бол 1990 онд түүний залгамжлагч Акихитог хаан ширээнд залрахад 2.5 сая хүнийг өршөөжээ.
2019-10-03

Дэлхийн улс орнуудад Жемаль Хашоггийн дурсгалыг хүндэтгэлээ
Түүний амийг зэрлэгээр хөнөөсөн хэрэгт 11 хүнийг сэжиглэн шалгаж, шүүхээр гэм бурууг нь тогтоосон боловч нэгэнд нь ч ял оноогоогүй байна.
2019-10-03

Дэрвэгэр жиргэрүүгийн үндэс их хэмжээгээр гаргахыг завджээ
Иргэн Г өөрийн жолоодож явсан "Истана" маркийн суудлын автомашины зорчигчийн хэсэгт 75 шуудай буюу нийт 736.9 кг дэрвэгэр жиргэрүүгийн хатаасан үндсийг тээвэрлэж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байжээ.
2019-10-03

Өдөөн хатгалгаа зогсоохыг Вашингтон Хойд Солонгост уриалав
БНАСАУ лхагва гаригийн өглөө пуужин харвах туршилт явуулсан талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. Вашингтон, Пёньяны цөмийн хэлэлцээ үргэлжлэх гэж буй энэ үед өдөөн хатгалгаа зогсоохыг АНУ-ын Төрийн департамент БНАСАУ-д хандан уриалжээ.
2019-10-03

Владивостокт Худалдааны төлөөлөгчийн газар нээнэ
Гадаа харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой уулзаж хоёр талын харилцааны зарим асуудлаар санал солилцлоо.
2019-10-03

Зам тээврийн сайд асан Д.Ганбатыг авилгын хэргээр цагдан хорив
Тус яамны газрын дарга Д.Доржхандыг өнгөрөгч есдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө АТГ-аас мөн саатуулан баривчилсан нь өнөөдрийг хүртэл цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байна.
2019-10-03

Сонгуульд зориулсан, хавтгайрсан халамжтай 2020 оны төсөв
Сонгуулийн насны 1.9 сая гаруй хүний ихэнх нь тэтгэвэр, тэтгэмж, цалингаа нэмүүлж, МСҮТ-ийн 80 орчим мянган суралцагч cap бүр 200 мянган төгрөгийн цалин авахыг “халамж” гэхээс өөр юу гэх вэ.
Үр дүн нь өнөөдөр биш юмаа гэхэд маргааш миний, таны талхны үнэд нөлөөлж, халаасанд тань гараа дүрнэ.
2019-10-03

Х.Тэмүүжин: Г.Занданшатар гэдэг хүн Монгол Улсыг хоёр дахь удаагаа хорлолоо
Х.Тэмүүжин: Парламентыг тарааж, төрийг эзгүйчлэх замаар парламентат ёсыг хамгаалдаггүй юм аа. Тэр дундаа УИХ-ын дарга нь өөрөө ийм санаачилга гаргаад явж байгаа бол тэр нөхөр шууд зайлах ёстой.
2019-10-03

Жил бүрийн долоодугаар сарын 9-нийг “Үндэсний хувцасны өдөр” болголоо
Жил бүрийн долоодугаар сарын 9-нийг “Үндэсний хувцасны өдөр” болголоо.
2019-10-02

Гавьяат багш нар залуу багш нарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулана
Гавьяат багш нар залуу багш нарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахаар боллоо.
2019-10-02

Хан-Уул дүүргийн 28 дугаар цэцэрлэгийн шинэ байр ашиглалтад орлоо
Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах 28 дугаар цэцэрлэгийн ашиглалтын шаардлага хангахгүй хуучин барилгыг буулгаж, 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн шинэ барилга өнөөдөр ашиглалтад орлоо.
2019-10-02

Бурхан багшийн Их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох хуулийн төсөл өргөн барилаа
Бурхан багшийн Их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох хуулийн төсөл өргөн барилаа.
2019-10-02

Импортын хүнсний ногооны татварыг 30 хувь нэмэх нь зөв үү?
Импортын татварыг нэмэгдүүлснээр үйлдвэрлэгчдээ дэмжиж чадах уу, эсвэл хэрэглэгчдийнхээ нуруун дээр давхар ачаа үүрүүлэх болов уу? Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд сайд нар үр дүнгээ танилцуулах юм байна.
2019-10-02

Боловсролын сайдаас шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардлаа
АШУҮИС-ийн "Тогтвортой хөгжил" үйлдвэрчний эвлэлийн хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Сургуулийн багш, ажилчид БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээс шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж, сургуулийн хавийн үйл ажиллагааг хангахыг хүслээ.
2019-10-02

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар З.Мэндсайханыг томиллоо
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор ЖДҮХС-гаас зээл авсан нь илчлэгдэж, үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнөөс хойш 10 сарын дараа З.Мэндсайханыг ТӨБЗГ-ын даргаар томиллоо.
2019-10-02

М.Зоригт: Сонгуульд нэр дэвшихээс чухал ажлууд намайг хүлээж байна
Монгол гэлтгүй дэлхийн хүн төрөлхтөн тулгамдаж буй асуудлуудаа шийдэж чадахгүй л явна. Хамгийн хурдацтай хөгжиж байгаа улс орнуудыг аваад үзэхээр эдийн засаг нь өсөж байгаа боловч цаанаа алдаж байгаа зүйлүүд асар их. “Бидний цөөхөн монголчууд” төслийнхөн Японд cap ажиллалаа. Япон хөгжиж байгаа ч япон хүний хөгжил, бие бялдар авах юм алга.
2019-10-02
