Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах 28 дугаар цэцэрлэгийн ашиглалтын шаардлага хангахгүй хуучин барилгыг буулгаж, 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн шинэ барилга өнөөдөр ашиглалтад орлоо.
240 хүүхдийн хүчин чадалтай, 10 бүлгийн 53 багш ажилтантай уг цэцэрлэгийн барилгыг 2018-2019 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2.2 тэрбум төгрөгийн өртгөөр "Морин сувд" ХХК барьж гүйцэтгэсэн байна.
Тус цэцэрлэг 4 бүлэгт 160 хүүхэд авч байсан бол шинэ байртай болсноор нийт 5 бүлэг нь 24 цагаар, 5 бүлэг нь өдрийн 8 цагаар хичээлийн үйл ажиллагаа явуулах хүчин чадалтай боллоо.



