Их хэмжээний дэрвэгэр жиргэрүүгийн үндэс хууль бусаар хилээр гаргах гэж байсныг гаалийн хяналтын байгууллага илрүүлжээ.
Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн хяналтын бүсэд 2019 оны есдүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын иргэн Г нь өөрийн жолоодож явсан "Истана" маркийн суудлын автомашины зорчигчийн хэсэгт 75 шуудай буюу нийт 736.9 кг дэрвэгэр жиргэрүүгийн хатаасан үндсийг тээвэрлэж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байжээ.
Дэрвэгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэхийг БОАЖ-ын сайдын 2018 оны А/43 тоот тушаалаар таван жилийн хугацаанд хориглосон тул дээрх хууль бус үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна.
Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон дэрвэгэр жиргэрүүг түүж бэлтгэвэл хохирлыг тухайн ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцон нөхөн төлүүлэх заалттай юм.
Улсын хилээр оруулах, гаргах, дамжуулан өнгөрүүлэхийг хориглосон барааны жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү.
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар




Сэтгэгдэл (1)