x

Импортын хүнсний ногооны татварыг 30 хувь нэмэх нь зөв үү?

Энэ асуултыг Засгийн газар өмнөө тавиад байна.

Өнөөдрийн байдлаар Архангай, Булган, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул аймагт ургац хураалт хэвийн буюу 41-59 хувьтай. Харин Сэлэнгэ, Төв аймагт таримлын болц оройтсон зэргээс дөнгөж эхэлж байгаа тухай өнөөдөр Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Тиймээс ургац хураалтыг технологийн хугацаанд нь шуурхай зохион байгуулах үүднээс оюутан, цэргийн албан хаагчдын ургац хураалтад ажиллах хугацааг 14-20 хоног сунгахаар болж байгаа юм байна. Гэхдээ үүнийг эцэслэн шийдээгүй, асуудлыг судалж хариу өгөхийг салбар хариуцсан сайд нарт даалгажээ.

Мөн хүнсний ногоон дээр дотоодын үйлдвэрлэлээ дэмжих үүднээс энэ жилээс эхлэн импортын хүнсний ногооны гаалийн албан татварыг жил бүрийн наймдугаар сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд 30 хувь болгож нэмэгдүүлэх асуудал бас Засгийн газрын судалгаанд буюу сайд нарын эрх мэдэлд очив. Импортын татварыг нэмэгдүүлснээр үйлдвэрлэгчдээ дэмжиж чадах уу, эсвэл  үнийн хөөрөгдөл үүсгээд хэрэглэгчдийнхээ нуруун дээр давхар ачаа үүрүүлэх болов уу? Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд сайд нар үр дүнгээ танилцуулах юм байна.

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулсан урьдчилсан балансаар 442 мянган тонн үр тариа, үүнээс 420 мянган тонн буудай, 177 орчим мянган тонн төмс, 91 мянган тонн хүнсний ногоо, 38 мянган тонн тосны ургамал, малын тэжээлийн ургамал 80 мянган тонныг хураан авах боломжтой гэсэн тооцоо гарчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 11 цаг 35 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 12 цаг 1 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 12 цаг 24 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 13 цаг 55 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 16 цаг 13 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 16 цаг 48 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 17 цаг 0 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 17 цаг 2 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 17 цаг 4 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 17 цаг 5 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 17 цаг 6 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 19 цаг 19 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 19 цаг 20 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 19 цаг 22 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 19 цаг 23 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 19 цаг 24 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 19 цаг 25 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 19 цаг 26 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 20 цаг 55 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 21 цаг 32 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх... Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно
Top