x

Сайжруулсан түлшийг нэмж гурван төрлийн шинжилгээнд хамруулж байна гэв

Иргэд угаарын хийнд хордсон асуудлаар Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр дахин хуралдлаа. Хурлын дараа Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан мэдээлэл өгөв.

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас өчигдөр өгсөн мэдээллээр угаартсан гэсэн оноштойгоор 16 хүн эмнэлэгт хандан эмчлүүлж байснаас дөрвөн хүн нас барсан тухай мэдээллийг бид хүргэсэн билээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Хүний амь нас хохирсон хэрэг бүрт хэрэг үүсгэн шалгаж байна. Иргэдийн хордсон байж болзошгүй газруудаас дээж аван шинжилгээнд хамруулах ажил явагдаж байна. Мөн сайжруулсан түлшний барьцалдуулагч бодисноос дахин дээж авах ажлыг хийж байна. Өнөөдрийн байдлаар 30 орчим мянган тонн сайжруулсан түлш хэрэглээнд нийлүүлэгдээд байгаа. 

Энэ сарын 3-5-ны хооронд 35 иргэн угаартсан байж болзошгүй байдлаар эрүүл мэндийн байгууллагад хандаад байна.

Яг одоогийн байдлаар 6 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Дөрвөн хүн нас барсан. Эмнэлэгт хэвтэж буй 6 хүний нэгийнх нь биеийн байдал хүнд байна. Биеийн байдал хүнд байгаа нэг хүн 16 настай хүүхэд байна.

Сайжруулсан түлшний 95 хувь нь нэг удаа угаагдсан Өмнөговиос ирсэн нүүрс. Үлдсэн 5 хувьд нь импортоор оруулж ирж буй барьцалдуулагч (2.5%) болон шохой зэрэг бодисоос бүтэж байгаа бөгөөд эдгээрийг цаг тухай бүрт нь шинжилгээнд хамруулж байсан" гэлээ.

Мөн тэрээр үргэлжлүүлэн “Жил бүрийн өдийд иргэд угаарын хийнд хордох явдал гардаг. Өөрөөр хэлбэл ямар ч түлшнээс угаарын хий ялгардаг. Гэхдээ бид сайжруулсан түлшийг нэмж гурван төрлийн шинжилгээнд хамруулж байна. Барьцалдуулагч бодисыг мөн давтан шинжлүүлж байна. Өмнө нь Монгол Улсын бүх шинжилгээний лабораторид сайжруулсан түлшийг шинжлүүлсэн. Бид иргэд дээрээ туршилт явуулна гэж байхгүй" гэв.

Харин нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хордсон байж болзошгүй иргэдийн хэрэглэсэн түлшийг шинжилгээнд өгсөн бөгөөд 2-3 цагийн дараа шинжилгээний хариу гарна. Хариу гарсны дараа мэдээлэл өгнө гэлээ. Нийслэлийн Онцгой комиссоос шуурхай штаб байгуулан ажиллаж байгаа аж. 

Мөн "Иргэд зуухаа буруу суурилуулах, яндан нам байх, яндан таггүй байх, зуухыг мөн агаар сэлгэлт сайтай газар байршуулахгүй байх зэрэг хэрэглээний горимын алдаа их байна. Хордсон айлуудын хувьд ихэнх нь ханан пийшинтэй айлууд байна. Өөрөөр хэлбэл ханан пийшинтэй айлууд утаа гадагшлах сувгаа шалгах шаардлагатай. Ийм хэрэглээний горим алдагдаж байгаагаас иргэд эрүүл мэнд, амь насаа хохироож байх вий гэж таамаглаж байна" гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ.

НМХГ-аас Таван толгой Түлш ХХК-д энэ оны долоодугаар сард гаргасан шинжилгээний хариуг хүргэж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • угаар (122.201.24.237)
    Эхнээсээ бүх шинжилгээг нт хийлгэх байж дээ. Хүний амь эрсэдсэн хойно шижилгээнд сарилоо шинжилүүлдэг нь иргэд дээ туршсанаас ялгаа юун: Одоо яндангийн, пийшингийн, угаартсан хүмүүс болон талийлаач .нарын буруу болж энэ хэрэг шувтрах юм бөйна даа.
    2019 оны 10 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 11 цаг 9 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 11 цаг 35 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 11 цаг 58 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 13 цаг 29 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 15 цаг 47 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 16 цаг 22 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 16 цаг 35 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 16 цаг 36 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 16 цаг 39 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 16 цаг 40 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 16 цаг 41 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 18 цаг 54 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 18 цаг 55 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 18 цаг 56 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 18 цаг 57 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 18 цаг 59 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 19 цаг 0 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 19 цаг 1 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 20 цаг 29 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 21 цаг 7 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top