"Улаан бал" нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ч.Лодойсамбуу нэвтрүүлгийнхээ үеэр төрийн далбаа урсан нь нийгмийн сүлжээнд нэг хэсэгтээ дуулиан болсон билээ.
Сэтгүүлч уг үйлдлийнхээ талаар "Дээрэмчнийг бодуулах гэж туг урсан сэтгүүлчийг гудманд таарвал зодно гэх мөртөө хайртай далбааных нь мөн чанарыг хядаж байгаа даргатай хаа нэг таарахдаа шээстэй гарыг нь барих гэж уралддаг. Худлаагаар дүүрсэн хорвоо тэр аяараа мөн чанарынхаа эрэлд хатаж байхад бодох дургүй бид л хэлбэртээ тээглээд хэвтэж байна" хэмээн нүүр номдоо бичжээ.
Гэвч цагдаагийн байгууллага түүнд зөрчлийн хэрэг бүрдүүлж, 50 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна.
Зөрчлийн тухай хуулийн 15.20.2-т "Төрийн бэлгэ тэмдгийг санаатайгаар гуйвуулан өөрчлөх, устгах, гэмтээх зэргээр гутаасан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэсний дагуу сэтгүүлчид мөнгөн торгууль оногдуулж, төрийн далбааг урж гэмтээн, гутаасан үйлдэлдээ иргэд, олон нийтээс уучлал гуйхыг шаарджээ.



