x

“Дуулиан-2020” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 144 тоот зарлиг, БСШУСЯ-ны “Өсвөр үеийнхний хөлбөмбөг” хөтөлбөр, нийслэлийн “Аз жаргалтай хот” хөтөлбөр, МХБХ-ны “Нийтийн хөлбөмбөгийн жил”-ийн хүрээнд ЕБС-уудын сурагчдын дунд зохиогдсон “Дуулиан-2020” тэмцээн амжилттай өндөрлөлөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит тус тэмцээн арван хоёр жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Тус тэмцээнд 86 сургуулийн давхардсан тоогоор 30 мянга орчим охид, хөвгүүд энэхүү тэмцээнд өрсөлдсөн байна. Дүүргийн АШТ-нээс эрхээ авсан нийт 124 багийн 1490 охид хөвгүүд нийслэлийн тэмцээнд өрсөлдөж, аваргуудаа шалгарууллаа.

Тэмцээнийг нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо, Их талын дуулиан ТББ-ууд хамтран зохион байгууллаа. Зургаан сарын турш үргэлжилсэн тус тэмцээний Охидын 11 насны ангилалд ХУД-ийн 34-р сургууль нэгдүгээр байр, ХУД-ийн 10-р сургууль хоёрдугаар байр, БЗД-ийн 85-р сургууль гуравдугаар байр эзэлсэн байна. Харин 13 насны ангилалд БЗД-ийн “English shcool of Mongolia” нэгдүгээр байр, СХД-ийн 106-р сургууль хоёрдугаар байр, ХУД-ийн 10-р сургууль гуравдугаар байрыг эзэлжээ. Түүнчлэн 15 насны ангилалд БГД-ийн Оюуны Ундраа ЦС нэгдүгээр байр, ХУД-ийн 34-р сургууль хоёрдугаар байр, БЗД-ийн 85-р сургууль гуравдугаар байруудыг эзэлсэн бол 17 насны ангилалд ХУД-ийн 26-р сургууль нэгдүгээр байр, ХУД-ийн 41-р сургууль хоёрдугаар байр, БЗД-ийн Амгалан цогцолбор сургууль гуравдугаар байруудыг тус тус эзэлсэн байна.

Хөвгүүдийн 11 насны ангилалд БЗД-ийн 84-р сургууль нэгдүгээр байр, ХУД-ийн 41-р сургуулт хоёрдугаар байр, СБД-ийн 3-р сургууль гуравдугаар байр эзэлсэн байна. 13 насны ангилалд БГД-ийн Оюуны ундраа цогцолбор сургууль, БГД-ийн БГД-ийн Шинэ эрин сургууль хоёрдугаар байр, ХУД-ийн 41-р сургууль гуравдугаар байрыг эзэлсэн бол 15 насны ангилалд БГД-ийн Оюуны Ундраа цогцолбор сургууль нэгдүгээр байр, ХУД-ийн 41-р сургууль хоёрдугаар байр БГД-ийн 28-р сургууль гуравдугаар байр, 17 насны ангилалд БГД-ийн Оюуны Ундраа цогцолбор сургууль нэгдүгээр байр, БЗД-ийн 14-р сургууль хоёрдугаар байр, БГД-ийн 28-р сургууль гуравдугаар байрыг тус тус эзлэв.

Тэмцээний хаалтын ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, ННБТСХорооны дарга Ж.Ганболд, Их Талын Дуулиан ТББ-ын УЗ-ийн дарга Б.Гантулга, УЗ-ийн гишүүн Ш.Норжинбат, Б.Жаргалмаа, ММБТСХорооны дэд Ерөнхийлөгч Б.Доржпалам тэргүүтэй хүндэт төлөөлөгчид оролцлоо.

Энэ жилийн шилдгийн шилдэгээр шалгарсан 12 оролцогчийг ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-нийг үзэх урилгаар шагналаа гэж нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ЧИП төслийн үр дүнд хүүхдүүд дулаахан гэрт өглөөг угтаж байна 24 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн 27 мин Алтанбулаг боомтоор нэвтэрсэн ачаа 2.5 дахин өсчээ 34 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр зургаан хүн хэвтэн эмчлүүлж байна 36 мин Х.Ганхуяг: Алтанбулаг чөлөөт бүсийг экспортын төв болгоно 37 мин Сантьяго Монтиэл улирлын хамгийн гоёмсог гоолын эзэн боллоо 39 мин Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил дараагийн шатанд орлоо 40 мин Лос-Анжелесын Олимпын тасалбаруудыг боломжийн үнээр борлуулна 2 цаг 11 мин Боловсролын салбарт БНСУ-ын Өмнөд Чүнчон мужаас сургалтын цахим тоног төхөөрөмж хандивлана 2 цаг 12 мин Найруулагч Жеймс Кэмерон албан ёсоор тэрбумтан боллоо 2 цаг 14 мин Италид 200 сая жилийн настай үлэг гүрвэлийн олон мянган мөр илрүүлжээ 2 цаг 17 мин Өвлийн саруудад төв, зүүн аймгуудаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх төлөвтэй 2 цаг 18 мин Тусгай замын автобусны төслийг АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлнэ 2 цаг 21 мин Эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай зөвлөмж хүргүүлжээ 2 цаг 22 мин Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүлэв 2 цаг 24 мин Б.Жаргалан: Оюу толгойн гэрээг хуульд нийцүүлж байгуулаад ир гэхээр хүчингүй болгож байгаад хийчихсэн 3 цаг 20 мин OpenAI ChatGPT Images загварыг танилцууллаа 3 цаг 30 мин “MongolZ” баг дэлхийн чансааны долоодугаарт бичигдлээ 4 цаг 24 мин Олон улсын кино форумд 14 орны төлөөлөл оролцов 4 цаг 27 мин Гренланд болон Аляскийн Анкориж хотод Канад улс консулын газраа нээнэ 4 цаг 28 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top