x

ЧИП төслийн үр дүнд хүүхдүүд дулаахан гэрт өглөөг угтаж байна

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин болон НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристэ Коуасси Комлан нар Чингэлтэй дүүрэгт ажиллаж, ЧИП төслийн хүрээнд хэрэгжүүлж буй дулаалга, нүүдэлчин зуух, хагас коксон түлшний хэрэглээний үр дүнтэй танилцлаа.

Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристэ Коуасси Комлан “2021 онд Монгол Улсад ирсэн. Ирээд хамгийн хэцүү санагдсан асуудал бол агаарын бохирдол байсан. Ялангуяа агаарын бохирдлын уршиг хүүхдүүд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Иймээс бид асуудлыг суурь үндсээр нь шийдвэрлэхэд нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллаж байгаа бөгөөд ЧИП төсөл нь энэхүү хамтын ажиллагааны нэг хэсэг юм. Өмнөх жилүүдтэй харьцуулахад утаа тодорхой хэмжээгээр буурсан нь мэдрэгдэж байна. Би өмнө нь хөдөө явж байхдаа монгол гэрт хонож үзэхэд шөнө их даарч, 2–3 удаа босож галласан. Харин ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлдээ явахдаа дулаахан гэрт сэрж байгаад маш их баяртай байна” гэлээ.

Чингэлтэй дүүргийн иргэн “Манайх нүүдэлчин зуух ашиглаж байна. ЧИП төслийн хүрээнд аравдугаар сард гэрийн дулаалгыг хийж өгсөн. Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ өвөл гэр маш дулаахан байна. Нүүдэлчин зуух дулаанаа сайн барьдаг бөгөөд өглөө 09:00 цагт галлаад орой 18:00 цаг хүртэл дунджаар 10–12 цаг дулаанаа хадгалж байна. Гал багасах үед цогон дээр бага багаар түлш нэмж хийдэг. Өмнө нь долоо хоногт долоон шуудай түлш хэрэглэдэг байсан бол одоо таван шуудай түлш түлж байна. Нүүрсний утаа, тортгоос болж хүүхдүүдийн хоолой аргаж, ханиад томуу амархан тусдаг байсан. Харин хагас коксон түлш утаа, тортог багатай нь зүгээр юм” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ЗАСГИЙН ГАЗАР: Дэд сайд нарыг томиллоо 1 цаг 0 мин ЧИП төслийн үр дүнд хүүхдүүд дулаахан гэрт өглөөг угтаж байна 1 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн 1 цаг 34 мин Алтанбулаг боомтоор нэвтэрсэн ачаа 2.5 дахин өсчээ 1 цаг 41 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр зургаан хүн хэвтэн эмчлүүлж байна 1 цаг 43 мин Х.Ганхуяг: Алтанбулаг чөлөөт бүсийг экспортын төв болгоно 1 цаг 44 мин Сантьяго Монтиэл улирлын хамгийн гоёмсог гоолын эзэн боллоо 1 цаг 46 мин Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил дараагийн шатанд орлоо 1 цаг 47 мин Лос-Анжелесын Олимпын тасалбаруудыг боломжийн үнээр борлуулна 3 цаг 18 мин Боловсролын салбарт БНСУ-ын Өмнөд Чүнчон мужаас сургалтын цахим тоног төхөөрөмж хандивлана 3 цаг 19 мин Найруулагч Жеймс Кэмерон албан ёсоор тэрбумтан боллоо 3 цаг 21 мин Италид 200 сая жилийн настай үлэг гүрвэлийн олон мянган мөр илрүүлжээ 3 цаг 24 мин Өвлийн саруудад төв, зүүн аймгуудаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх төлөвтэй 3 цаг 25 мин Тусгай замын автобусны төслийг АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлнэ 3 цаг 28 мин Эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай зөвлөмж хүргүүлжээ 3 цаг 30 мин Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүлэв 3 цаг 31 мин Б.Жаргалан: Оюу толгойн гэрээг хуульд нийцүүлж байгуулаад ир гэхээр хүчингүй болгож байгаад хийчихсэн 4 цаг 27 мин OpenAI ChatGPT Images загварыг танилцууллаа 4 цаг 38 мин “MongolZ” баг дэлхийн чансааны долоодугаарт бичигдлээ 5 цаг 31 мин Олон улсын кино форумд 14 орны төлөөлөл оролцов 5 цаг 34 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top