x

Италид 200 сая жилийн настай үлэг гүрвэлийн олон мянган мөр илрүүлжээ

Италийн хойд нутагт орших үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс үлэг гүрвэлийн олон мянган мөр олджээ. Зарим мөрийн голч нь 40 см хүрч байгаа бөгөөд уг олдвор нь 210 орчим сая жилийн настай гэж эрдэмтэд үзэж байна.  

Мөрүүд зэрэгцээ эгнээнүүдэд байрласан бөгөөд олон мөр дээр хуруу, сарвууны ул мөр тод ялгарч харагдаж байгаа аж. Эдгээр мөрийг урт хүзүүтэй, жижиг толгойтой, хурц сарвуутай өвсөн тэжээлт үлэг гүрвэл болох прозауроподууд үлдээсэн гэж үзэж байна. 

“Амьдарч буй нутагтаа ийм гайхалтай, сэтгэл хөдөлгөсөн нээлтийг хийнэ гэж хэзээ ч бодож байгаагүй" хэмээн Миланы палеонтологич Кристиано Даль Сассо ярилаа.

Милан хотоос зүүн хойд зүгт орших Стельвио үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн уулын энгэр дагуу хэдэн зуун метр үргэлжилсэн ер бусын мөрүүдийг гэрэл зураг сонирхогч Элио Феррераа өнгөрсөн оны есдүгээр сард анзаарч илрүүлжээ.

Триасын галавын үед буюу ойролцоогоор 250-201 сая жилийн өмнө уг газар нь тал газар байсан бөгөөд хожим нь Альпын нурууны нэг хэсэг болсон байна. “Энэ газар үнэхээр үлэг гүрвэлүүдээр дүүрэн байсан, энэ бол судалгаа шинжилгээний баялаг эрдэнэс юм” хэмээн Даль Сассо хэлжээ.

Түүний хэлснээр, үлэг гүрвэлүүд сүргээрээ явж байсныг харуулсан мөрүүд, мөн “илүү нарийн зан байдлыг харуулсан, жишээ нь, өөрсдийгөө хамгаалахын тулд амьтад тойрог үүсгэн цугларсан байж болохыг гэрчлэх мөрүүд байна. 

10 метр хүртэл урттай прозауроподууд хоёр хөлөөрөө явдаг байсан хэдий ч зарим газарт урд мөчний мөр олдсон нь тэд зогсоод урд мөчөө газарт тавьсан байж болохыг харуулжээ. 

Уг газрыг нээсэн гэрэл зурагчин Элио Делла Феррера хэлэхдээ "Энэхүү нээлт нь бид бүгдийг амьдарч буй газар орноо, эх  дэлхийгээ хангалттай мэддэггүй болохыг сануулна гэж найдаж байна" гэлээ.

Италийн Соёлын яамны хэвлэлийн мэдээнд дурдсанаар, энэ бүс нутагт хүрч очиход хэцүү бөгөөд явган аялах зам байхгүй тул дрон болон алсаас тандан судлах технологийг ашиглах ажээ.

Стельвио үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь Итали-Швейцарын хилийн ойролцоох Фраэле хөндийд, ирэх онд болох өвлийн олимпын наадмыг зохион байгуулах газруудаас холгүй оршдог байна.

"Түүх өөрөө дэлхийн спортын агуу үйл явдалд хүндэтгэл үзүүлэхийг хүссэн мэт, байгаль ба спортыг холбосон бэлгэдлээр өнгөрсөн ба одоо цагийг холбож байна" гэж Италийн Соёлын яамны төлөөлөгч хэллээ.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Лос-Анжелесын Олимпын тасалбаруудыг боломжийн үнээр борлуулна 1 цаг 12 мин Боловсролын салбарт БНСУ-ын Өмнөд Чүнчон мужаас сургалтын цахим тоног төхөөрөмж хандивлана 1 цаг 13 мин Найруулагч Жеймс Кэмерон албан ёсоор тэрбумтан боллоо 1 цаг 15 мин Италид 200 сая жилийн настай үлэг гүрвэлийн олон мянган мөр илрүүлжээ 1 цаг 18 мин Өвлийн саруудад төв, зүүн аймгуудаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх төлөвтэй 1 цаг 19 мин Тусгай замын автобусны төслийг АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлнэ 1 цаг 22 мин Эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай зөвлөмж хүргүүлжээ 1 цаг 23 мин Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүлэв 1 цаг 25 мин Б.Жаргалан: Оюу толгойн гэрээг хуульд нийцүүлж байгуулаад ир гэхээр хүчингүй болгож байгаад хийчихсэн 2 цаг 21 мин OpenAI ChatGPT Images загварыг танилцууллаа 2 цаг 31 мин “MongolZ” баг дэлхийн чансааны долоодугаарт бичигдлээ 3 цаг 25 мин Олон улсын кино форумд 14 орны төлөөлөл оролцов 3 цаг 28 мин Гренланд болон Аляскийн Анкориж хотод Канад улс консулын газраа нээнэ 3 цаг 29 мин Уул уурхай, олборлох салбарын борлуулалт 2024 оныхоос 2.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ 3 цаг 31 мин Манай улс 2 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ 3 цаг 33 мин Төрийн өмчит компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжих асуудлыг хэлэлцэв 3 цаг 37 мин Нэг хоногт согтуугаар жолоодсон 59 зөрчил илэрчээ 3 цаг 38 мин Усман Дембеле The Best FIFA Football Awards-ийн оны шилдгээр тодорлоо 3 цаг 40 мин Монгол Улсын төлөөлөгчид Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 11 дүгээр бага хуралд оролцож байна 3 цаг 42 мин Партизанд 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо 3 цаг 45 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top