x

“Мазала” үндэсний дээд лиг бямба гаригт эхэлнэ

Монголын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээний нэг 200 сая төгрөгийн шагналын сантай “Мазала” үндэсний дээд лиг улирлаа эхлүүлэхэд бэлэн болжээ.

Сэлэнгэпресс-Хангарьд

Монголын спортын түүхэн дэх хамгийн өндөр шагналын сантай тэмцээн “Мазала” үндэсний дээд лиг бямба гарагийн 14 цагт “Сэлэнгэпресс”, “Хангарьд” багуудын тоглолтоор эхэлнэ. Үндэсний шигшээ багийг дасгалжуулж явсан И.Отгонбаярыг, “Хангарьд”-ын босс М.Отгонбаяр хэрхэн угтах нь хөгжөөн дэмжигчид, хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг татах нь дамжиггүй.

Андууд сити – Дэрэн

Өнгөрсөн жил үндэсний лигт дэвшсэн Г.Даваа-Очир дасгалжуулагчтай “Гоёо Эф Си” энэ улирлаас “Андууд сити” нэрээр дээд лиг хүч үзнэ. Г.Даваа-Очир дасгалжуулагчийн шавь нар өнгөрсөн улиралд аль ч багт амархан өрсөлдөгч биш гэдгээ харуулж чадсан. “Дэрэн”-гийн залуус тэдний 2017-2018 оны улирлын шилдэг тоглолтуудад дүн тавьж, шинэ улиралын өнгийг нь тодорхойлох өрсөлдөгчид билээ.

Эф Си Улаанбаатар – Атлетик 220

Өнгөрсөн жил дээд лигт дэвшсэн эхний жилдээ хүрэл медаль хүртсэн “Атлетик 220” улиралын эхний тоглолтоо эрс шинэчлэгдсэн “Эф Си Улаанбаатар”-тай хийнэ. Нийслэл хотын улаан өмсгөлтнүүд үндэсний шигшээ багийн тоглогчид болох Ц.Мөнх-Эрдэнэ, Ж.Сүндорж, Б.Балжинням зэрэг тоглогчдыг эгнээндээ нэгтгэснээс гадна UEFA PRO ангиллын дасгалжуулагч Марко Ражинигаар багаа удирдуулахаар болжээ. Нэгдүгээр тойргийн хамгийн сонирхолтой тулаан гэгдэж буй “Эф Си Улаанбаатар”, “Атлетик 220” багуудын тоглолтын эхний шүгэл бямба гарагт 20 цагаас дуугарна.

Эрчим - Жипро

Ням гарагт лигийн шинэ цэргүүд өнгөрсөн жилийн алт мөнгөн медальтнуудтай өрсөлдөнө. Эхлээд 16 цагаас үндэсний лигийн 11 удаагийн аварга “Эрчим”-ийн ДЦС-4 талбайд, анх удаа дээд лигт оролцож буй “Жипро” зочлон тоглоно.

Арвис – Улаанбаатар сити

Нэгдүгээр лигт түрүүлэн дээд лигийн эрхийг нүүр бардам авсан “Арвис”-ын залуус жил ирэх тусам хүчирхэгжиж буй “Улаанбаатар сити”-тэй ням гарагт 20 цагаас тоглоно.

Энэ улирлаас эхлэн үндэсний лигийн тоглолтууд оройн цагаар, үзэгчдэд таатай үеэр явагдах учраас та бүхэн МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнг зорьж, багаа дэмжээрэй. Мөн MNB Sport, mycujoo.tv-гээр бүх тоглолтыг шууд хүлээн авч үзэх боломжтой хэмээн Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ЧИП төслийн үр дүнд хүүхдүүд дулаахан гэрт өглөөг угтаж байна 30 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн 33 мин Алтанбулаг боомтоор нэвтэрсэн ачаа 2.5 дахин өсчээ 40 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр зургаан хүн хэвтэн эмчлүүлж байна 42 мин Х.Ганхуяг: Алтанбулаг чөлөөт бүсийг экспортын төв болгоно 43 мин Сантьяго Монтиэл улирлын хамгийн гоёмсог гоолын эзэн боллоо 45 мин Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил дараагийн шатанд орлоо 46 мин Лос-Анжелесын Олимпын тасалбаруудыг боломжийн үнээр борлуулна 2 цаг 17 мин Боловсролын салбарт БНСУ-ын Өмнөд Чүнчон мужаас сургалтын цахим тоног төхөөрөмж хандивлана 2 цаг 18 мин Найруулагч Жеймс Кэмерон албан ёсоор тэрбумтан боллоо 2 цаг 20 мин Италид 200 сая жилийн настай үлэг гүрвэлийн олон мянган мөр илрүүлжээ 2 цаг 23 мин Өвлийн саруудад төв, зүүн аймгуудаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх төлөвтэй 2 цаг 24 мин Тусгай замын автобусны төслийг АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлнэ 2 цаг 27 мин Эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай зөвлөмж хүргүүлжээ 2 цаг 28 мин Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүлэв 2 цаг 30 мин Б.Жаргалан: Оюу толгойн гэрээг хуульд нийцүүлж байгуулаад ир гэхээр хүчингүй болгож байгаад хийчихсэн 3 цаг 26 мин OpenAI ChatGPT Images загварыг танилцууллаа 3 цаг 36 мин “MongolZ” баг дэлхийн чансааны долоодугаарт бичигдлээ 4 цаг 30 мин Олон улсын кино форумд 14 орны төлөөлөл оролцов 4 цаг 33 мин Гренланд болон Аляскийн Анкориж хотод Канад улс консулын газраа нээнэ 4 цаг 34 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top