x

Ази тивийн аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн энэ баасан гарагт эхэлнэ

Олон улсын, 3х3 сагсан бөмбөгийн холбооноос  зохион байгуулдаг Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ баасан гарагаас ирэх тавдугаар сарын 01-ний хооронд БНХАУ-ын Шинжэн хотод болно.

Фиба 3х3 2017 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн онд Монгол Улсад болоход манай эрэгтэй шигшээ баг аваргалж, эмэгтэй аваргаар Австрали Улсын баг тодорсон юм.

ААШТ-нд Авсрали, Шинэ Зеланд зэрэг далайн орнууд оролцдог болсон нь энэ тэмцээний чансааг улам өндөр болгосон юм. 

Манай улсын үндэсний эрэгтэй шигшээ баг энэ удаагийн тэмцээний хамгийн өндөр чансаатай багаар нэрлэгдэж байгаа бөгөөд “А” зоог толгойлон  Катар, Тайванийн багуудтай нэг зоонд багтсан юм. 

Катарын баг 2014 оны Фиба  3х3 дэлхийн аварга баг бөгөөд  өмнө нь манай багтай 2017 оны Ашхабатын Азийн танхимын наадмын 4/1, Вьетнамын Дананг хотноо болсон Азийн элсний наадмын аваргийн төлөө манай багтай тоглож байсан юм. 

Тайвань Улсын багийн хувьд хурдтай, шидэлтэд тулгуурласан баг бөгөөд  Улаанбаатар хотноо болсон өмнөх оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай багтай хасагдах шатанд тоглон хожигдож байсан юм. Манай эрэгтэй баг азийн аварга болсон бүрэлдэхүүнээрээ энэ тэмцээнийг зорих бол харин эмэгтэй ОУХМ Б.Солонгыг бүрэлдэхүүндээ нэмсэн байна.

Өмнөх Азийн аваргад оролцсон ОУХМ Ж.Иштаяа энэ удаагийн азийн аваргийг өнжихөөр  болжээ.  Монгол улсын  үндэсний эмэгтэй шигшээ баг урдчилсан шатанд Узбекстан, Хонконг, Ванату /далайн орон/ улсын багуудтай тоглож хэсгээсээ гарвал үндсэн “В” хэсэгт Иордан, Индонезын багуудтай нэг зоонд тоглох юм.  Эмэгтэй шигшээ баг маргааш Ази аварга болох Шинжэн хотыг зорих бол эрэгтэй Наньжины дэлхийн гранпригаас шууд тэмцээн болох хотод очин бэлтгэлээ хангаж байгаа билээ. 

Манай эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар С.Тулга ажиллах юм.

Эх сурвалж: MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ЧИП төслийн үр дүнд хүүхдүүд дулаахан гэрт өглөөг угтаж байна 30 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн 32 мин Алтанбулаг боомтоор нэвтэрсэн ачаа 2.5 дахин өсчээ 40 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр зургаан хүн хэвтэн эмчлүүлж байна 42 мин Х.Ганхуяг: Алтанбулаг чөлөөт бүсийг экспортын төв болгоно 43 мин Сантьяго Монтиэл улирлын хамгийн гоёмсог гоолын эзэн боллоо 44 мин Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил дараагийн шатанд орлоо 46 мин Лос-Анжелесын Олимпын тасалбаруудыг боломжийн үнээр борлуулна 2 цаг 17 мин Боловсролын салбарт БНСУ-ын Өмнөд Чүнчон мужаас сургалтын цахим тоног төхөөрөмж хандивлана 2 цаг 18 мин Найруулагч Жеймс Кэмерон албан ёсоор тэрбумтан боллоо 2 цаг 20 мин Италид 200 сая жилийн настай үлэг гүрвэлийн олон мянган мөр илрүүлжээ 2 цаг 22 мин Өвлийн саруудад төв, зүүн аймгуудаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх төлөвтэй 2 цаг 24 мин Тусгай замын автобусны төслийг АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлнэ 2 цаг 27 мин Эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай зөвлөмж хүргүүлжээ 2 цаг 28 мин Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүлэв 2 цаг 29 мин Б.Жаргалан: Оюу толгойн гэрээг хуульд нийцүүлж байгуулаад ир гэхээр хүчингүй болгож байгаад хийчихсэн 3 цаг 26 мин OpenAI ChatGPT Images загварыг танилцууллаа 3 цаг 36 мин “MongolZ” баг дэлхийн чансааны долоодугаарт бичигдлээ 4 цаг 30 мин Олон улсын кино форумд 14 орны төлөөлөл оролцов 4 цаг 33 мин Гренланд болон Аляскийн Анкориж хотод Канад улс консулын газраа нээнэ 4 цаг 34 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top