x

Нисгэгч, нислэгийн удирдагчдын зөвлөгөөн боллоо

ИНЕГ-ын Агаарын Навигацийн Бодлого Зохицуулалтын Газрын харьяа Нислэгийн Хөдөлгөөний Үйлчилгээний Албанаас жил бүр зохион байгуулж, агаарын тээвэрлэгч компаниуд хамтран оролцдог “Нисгэгч, нислэгийн удирдагчдын яриа” зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

Зөвлөгөөний хүрээнд нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага, агаарын тээвэрлэгч компани хоорондын харилцан ажиллагааг дээшлүүлэх, алдаа дутагдлыг бууруулах, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг асуудлыг голчлон хэлэлцсэн. Зөвлөгөөнд агаарын тээвэрлэгч 11 компанийн аюулгүй ажиллагаа, чанарын хяналт хариуцсан удирдлагууд, мөн нисэх бүрэлдэхүүн, ЗХ-ий 303, 307-р ангийн албан хаагч, ажилтан, ИНЕГ-ыг төлөөлж НХҮА-ны нислэгийн удирдагчид болон бусад алба салбарын мэргэжилтнүүд гээд нийт 20-оод байгууллагын 60-аад хүн оролцлоо.

Зөвлөгөөний эхэнд НХҮА-ны дарга П.Пүрэвсүх албаны товч танилцуулга, нислэгийн аюулгүй ажиллагааны тогтолцооны хүрээнд хэрэгжүүлсэн ажлууд, цаашдын бодлого зорилтын талаар мэдээлэл хийсэн. Мөн тус албаны Чанарын хяналтын хэсгийн дарга Д.Гантөмөр агаарын тээвэрлэгчдийн дунд зохион байгуулсан нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний чанарын судалгааны дүгнэлтийг танилцуулж, нислэгийн удирдагч, нисгэгч нарын харилцан ажиллагааг дээшлүүлэх, алдаа дутагдлыг бууруулах, НХҮ-ний чанарыг дээшлүүлэх талаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Мөн Цаг уурын төвийн МҮХ-ийн дарга Б.Болормаа Монгол орны 2019 оны хаврын улирлын цаг уурын байдал, Шалгалтын нислэг, зураглалын албаны НЖЗХ-ийн дарга М.Байгал Шинэ нисэх буудлын оролт, гаралтын схемүүд, НХҮА-ны ОНХУХ-ийн дарга Г.Ганхуяг Чингис хаан аэродромын ойртолтын зайчлалыг багасгах талаарх саналыг тус тус танилцуулж, холбогдох асуудлыг хэлэлцэн ажлын төлөвлөгөөнд тусгахаар боллоо. Түүнчлэн агаарын тээвэрлэгчдийн төлөөлөгчид, нисэх бүрэлдэхүүн, нислэгийн удирдагчид үйл ажиллагааны өнөөгийн асуудлуудыг хэлэлцсэн бөгөөд төгсгөлд нь хил нэвтрэн орж ирэх агаарын хөлгийн ATC clearance-ийг өөрчлөх, шинэ нисэх буудлын зурвасыг 2 талын ILS-тай болгох, Чингис хаан аэродромын хөөрөх, буух зурвас 32-оор ATR-72 оролт үйлдэхийг тухай авиакомпани судлах, бага оврын агаарын хөлгийг хил давах зөвшөөрлийг 6000 метрээр тогтоосныг  дахин судлах гэх мэт тодорхой асуудлуудыг дүгнэн хэлэлцэж, шийдвэрлэх ажлын төлөвлөгөө, саналыг боловсруулсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 1 цаг 20 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 1 цаг 24 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 1 цаг 24 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 1 цаг 27 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 1 цаг 30 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 1 цаг 35 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 1 цаг 37 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 1 цаг 39 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 1 цаг 41 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 1 цаг 44 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 2 цаг 26 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 2 цаг 31 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 2 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 2 цаг 36 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 4 цаг 5 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 4 цаг 13 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 4 цаг 16 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 4 цаг 17 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 4 цаг 19 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 4 цаг 21 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top