Хөвсгөл аймаг энэ оныг “Хүүхэд хамгаалал- өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд олон бүтээлч ажлыг өрнүүлж байгаа аж. Тухайлбал, Хөвсгөл нуурын эрэгт олон улсын “Найрамдал-2” зусланг байгуулахаар судалгааны ажлыг хийж эхэлсэн байна.
Хүүхдийн зуслан байгуулах нь аялал жуулчлал хөгжих, хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадвараа нээн хөгжүүлэх, хүүхдийн оролцооны байгууллагуудын үйл ажиллагаа сайжрах зэрэг олон ач холбогдолтой гэлээ.
“Найрамдал-2” зусланд Хөвсгөл аймгийн төдийгүй Монгол орны өнцөг булан бүрээс хүүхдүүд ирж амрах боломжтой аж.



