x

Монголчуудын угсарсан “TBC-2MС” агаарын хөлгийн туршилтын нислэгийг хийжээ

"TBC-2MС" агаарын хөлгийг Монгол орны нөхцөлд уялдуулан тоноглож, анхны загварын туршилтын нислэгийг хийжээ.

Буянт-Ухаа дахь Чингис хаан ОУНБ-ын аэродромын бүсийн туршилтын нислэгийг ОХУ-ын Новосибирск хотын “СибНИА” /Сибирийн нисэхийн эрдэм шинжилгээний хүрээлэн/-ийн захирал, туршин нисгэгч В.Е.Барсук үйлдсэн байна.     

"TBC-2MС" агаарын хөлөгт АНУ-ын “Honeywell” компанийн ТПЕ-331-12 хөдөлгүүр, “Hartzell Propeller Inc” компанийн 5 алгатай сэнсийг суурилуулсанаар уг онгоцны хүндийн жин 500 килограммаар багасч, хурд 220 км/цаг болон нэмэгджээ. 

Мөн тав тухыг сайжруулж, бүхээгний дулаалгыг дуу чимээ тусгаарлагч материалаар доторлон, зорчигчийн гар тээш хадгалах тавиур хийжээ.

Түүнчлэн гэрэлтүүлэг, агааржуулалтын системээр тоноглож, ариун цэврийн өрөөг суурилуулан, нийлүүлэлт элбэг ТС маркийн нисэх онгоцны шатахуун ашигладаг зэрэг олон давуу талтай болж байгаа аж.

ТПЕ-331-12 хөдөлгүүрийг их биед суурилуулах бэхэлгээний рамд бат бэхийн туршилтуудыг хийж 25,000 цагийн нислэг үйлдэх баталгаа гаргасан байна.

"TBC-2MС" онгоцны угсралтыг МИАТ ТӨХК-ийн болон ОХУ-ын Новосибирск хотын “СибНИА”-ийн инженер, техникийн ажилтнууд хамтран гүйцэтгэсэн юм.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан "TBC-2MС онгоцыг 1965 оноос эхлэн Монголын тэнгэрт нисч ирснийг дурдаад, хүчтэй хөдөлгүүр суурилуулсан нь өндөр уулын бүсэд оршдог, салхины солбилцол ихтэй манай орны онцлогт нийцэж, богино зайд хөөрч, буудаг нь хөдөө аж ахуй, эмнэлгийн түргэн тусламж, онцгой байдлын салбар болон алслагдсан аймаг сумдын зорчигч тээвэр, шуудангийн зориулалтаар ашиглах өргөн боломж бий" гэдгийг онцлов.

Тэрбээр МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт ажиллаж, TBC-2MС агаарын хөлгийн угсралтын явц, үзүүлэх нислэгийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Зам, тээврийн хөгжлийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • sa (141.0.9.31)
    Naad ongots chine ih biye n 20oos olon jil huuchin bol het huchitei hudulguur taviad ih biye ba ramandaa Microcrackiin tsuuraltuud uuseh ersdel ihesch baigaa yum bishuu!!! Mash olon ongotsnii osol microcrackiinh baidag.
    2019 оны 04 сарын 10 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 1 цаг 18 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 1 цаг 22 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 1 цаг 22 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 1 цаг 25 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 1 цаг 28 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 1 цаг 33 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 1 цаг 35 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 1 цаг 37 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 1 цаг 39 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 1 цаг 42 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 2 цаг 24 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 2 цаг 29 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 2 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 2 цаг 34 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 4 цаг 3 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 4 цаг 11 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 4 цаг 14 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 4 цаг 15 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 4 цаг 17 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 4 цаг 19 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top