x

С.Асланбек: Багануурын лицензийн маргаан нэг мөр эцэслэсдлээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Алтайн гянт” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох захиргааны хэргийг өчигдөр хянан хэлэлцэж,  Багануур ХК-ийн талд шийдэв.

Ийнхүү 13 жилийн турш маргаантай байсан Багануурын лицензийн хэрэг эцэслэгдлээ. Энэ асуудлаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хуулийн мэргэжилтэн С.Асланбектэй ярилцлаа.

-Алтайн гянт компанийн нэхэмжлэлтэй хэргийг  Дээд шүүхээр өчигдөр хэлэлцээд анханшатны шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн.  Анхан шатны шүүхээс ямар шийдвэргаргасан байсан бэ?

-Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэгч "Алтайн гянт" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлага нь Ашигт малтмалын газарт холбогдуулан АМГ-ын 2011 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 616 дугаар тушаалыг хүчингүй болгож, 12959А дугаар тусгай зөвшөөрлийн эрхийн сэргээлгэх байсан. Товчхондоо, хууль бус, хүчингүй болсон лицензээ сэргээлгэх гээд байгаа юм.

-Давж заалдах шатны  шүүхээс  энэ шийдвэрийг хүчингүй болгождахин хэлэлцүүлэхээршийдсэн байсан.   Давахын шийдвэрийг Дээд шүүх хүчингүй болгосон гэсэн үг.  Гэхдээөмнө нь 2015 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Алтайн гянт”-ыннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаж байсан шүү дээ. Нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж болдог юм уу?

-Болно л доо. Шүүх бүрэлдэхүүн буюу шүүгчийн итгэл үнэмшил нь хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар зэргээс хамаарч шийдвэр өөрчлөгдөх боломжтой.

-Юутай ч  Дээд шүүх энэ хэргийг хэлэлцэж ард түмний талд шийдвэр гаргалаа. Өмнө нь Дээд шүүхээс хэргийг хэлэлцэлгүй олон удаа хойшлуулж байсан. Ер нь энэ хэдэн жил үргэлжлэв ээ?

-Анх 2006 онд ашигт малтмалын тухай хууль тогтоомж зөрчиж, хуурамч материал бүрдүүлэн  Багануурын уурхайн хүрэн нүүрсний орд газрыг хууль бусаар авсан “Алтай гоулд” ХХК нь “Алтайн гянт” ХХК-д  тусгай зөвшөөрлөө шилжүүлсэн байдаг.  Түүнээс хойш бүтэн 6  жилийн турш  Багануур ХК  хууль бус шийдвэрийн эсрэг тасралтгүй гомдол гаргаж явсны эцэст  2015 оны 06 сарын 18-ны өдөр “Алтайн гянт” ХХК-иас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар эхэлсэн.

2016 оны 05 сарын 11-нд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч “нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн” гэсэн үндэслэлээр “Алтайн гянт” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Учир нь нэхэмжлэгч нь анхнаасаа шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаагаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байсан. Энэ асуудлаар бүтэн  жил гаруй хугацаанд маргаан үүсгэж байж хугацаа хэтрүүлсэн үндэслэлийг нь тогтоогдсон.

Гэтэл 2016 оны 10 сарын 17-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 9228 дугаар захирамжаар “Алтайн гянт” ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн. Ингээд 2016 оны 11 сарын 17-ны  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “Алтайн гянт” ХХК-ийн нэхэмжлэлээр захиргааны хэрэг шинээр үүсгэсэн.

“Алтай гянт” ХХК-ийн хүсэлтээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128ШШ2017/0619 дугаар шийдвэрээр хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл АМГ-ын даргын 2012-10-23-ны өдрийн 615 болон 616 дугаар тушаалуудыг тус тус 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн. Энэ нь лицензийг тодорхой хугацаанд хүчин төгөлдөр бус болгож байна гэсэн үг. Товчхондоо, лицензэд хамаарал бүхий талбайд олборлолт хийгдээгүй.

Бидний гаргасан гомдлын дагуу 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан “Алтайн гянт” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасан.

Гэтэл 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 59 дүгээр тогтоолоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 128ШШ2017/0619 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2017/0758 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

Энэ хугацаанд тус хэрэг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 3 дугаар сараас хойш 10 гаруй удаа шүүх хурал нэхэмжлэгчийн янз бүрийн хүсэлтийн улмаас хойшилсоор 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр шүүх хурал болж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр “Алтайн гянт” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

-Багануурын лицензийн маргаан  ингээд нэг мөр эцэслэгдлээ гэж ойлгож болох уу ?

-Болно. Гэхдээ нөгөө талд буюу нэхэмжлэгч Алтай гянт ХХК-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 128 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дээд шүүхийн тогтоолыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор хуульд харшилсан гэж үзвэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно.

Дээд шүүхийн тогтоолтой холбогдуулан Хяналтын шатны шүүхийн шийдвэр гаргахад оролцсон шүүх бүрэлдэхүүний хоёр шүүгч тусгай санал гаргасан 2-дугаарт,  Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч хуульд харшилсан гэж дүгнэлт гаргасан бол хэргийг 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар дахиад хэлэлцэн шийдвэрлэнэ. Гэхдээ практикт тэр бүр дахин дахин хэлэлцээд байдаггүй. Сая дээд шүүхийн тогтоол хангалттай хуулийн үндэслэлтэй гарсан.

-Энэ хэрэг дээр ажилласан  хуулийн багийг танилцуулахгүй юу? 

-Хариуцагч ашигт малтмалын газрын нэр бүхий хуульчид, мөн Багануур ХК-ийн толгой компани болох “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хууль эрх зүйн газар Цэрэндорж өмгөөлөгчтэй хамтарч ажилласан.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулөх өргөдөлд 21000 гаруй иргэн гарын үсэг зураад байна 9 цаг 11 мин Жолооны үнэмлэхээ E-Mongolia системээр захиалаад гэртээ хүргүүлж аваарай 11 цаг 24 мин НӨАТ-ын дөрөвдүгээр сарын супер азтанаар хоёр хүн тодорлоо 11 цаг 34 мин БНСУ-ын хил дээрээс шалтгаангүйгээр буцсан Монгол иргэд хариуцлага нэхэв 11 цаг 51 мин Иргэдийн гомдлын дагуу АТГ-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шалгаж эхэлжээ 12 цаг 4 мин Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдлийг дэмжиж 6000 гаруй хүн гарын үсгээ зураад байна 12 цаг 29 мин Боловсролын 9 чухал үйлчилгээг E-Mongolia-аас 24/7 цахимаар авах боломжтой 12 цаг 47 мин Эдийн засгийн байнгын хороо 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг дэмжлээ 13 цаг 8 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах жагсаал төв талбайд үргэлжилж байна 13 цаг 23 мин С.Амарсайхан: Сайд нар зугаалаагүй, ажлаа хийж яваа 14 цаг 6 мин Э.Одбаяр: Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ 15 цаг 48 мин СЗХ-ны орон тооны бус гишүүнд Б.Бат-Эрдэнийг дэмжлээ 15 цаг 52 мин Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад байна 16 цаг 45 мин Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна 16 цаг 46 мин Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж байна 16 цаг 47 мин Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүүснэ 16 цаг 47 мин Үндэсний номын баяр энэ долоо хоногт Д.Сүхбаатарын талбайд болно 16 цаг 48 мин Улаанбаатар хот тээврийн загварчлалаа олон улсын түвшинд хүргэх зорилт тавив 16 цаг 49 мин Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэлттэй гарлаа 16 цаг 50 мин Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, цас, бороо орлоо 16 цаг 51 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлө... Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийс... Трампын худалдааны бодлого АНУ-ын боомтуудад ачаа буурч, хэр... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Үндэсний номын баяр энэ долоо хоногт Д.Сүхбаатарын талбайд б...
Top