x

Хууль зүйн сайдын халз мэтгэлцээнд ирээгүй шалтгаан

Өчигдөр орой С1 телевизийн “Цензургүй” нэвтрүүлгээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг халз мэтгэлцээнд дуудсан ч тэр ирсэнгүй. Өмнө нь түүний “С.Зоригийн хэргийг зохиомлоор илрүүлж, гэмгүй гурван хүнд хилсээр ял тулгасан” хэмээн хэвлэлээр “ялласан” УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат ганцаараа иржээ. Л.Мөнхбаясгалан сэтгүүлч мэтгэлцээний цагийг дуусан дуустал сайдыг хүлээсэн авч мань хүн ирсэнгүй. Туслахаараа дамжуулан мэтгэлцээнд оролцох бодолгүй гэдгээ л хэлүүлсэн байна.

Харин Г.Эрдэнэбат прокурор энэ боломжийг ашиглан Ц.Нямдорж сайдын эсрэг нэлээд ноцтой гэхээр мэдэгдэл хийчихлээ. Яг тодорхой хүний нэр дурьдаагүй боловч “С.Зориг агсны хэргийг шүүхээр шийдвэрлэсний дараачаас эхлэн хорих анги руу хүн явуулж, Б.Содномдаржаа нартай холбоо тогтоосон, түүн рүү өмгөөлөгч оруулсан, дараагаар Б.Содномдаржаа нар эрүүдэн шүүсэн талаар гомдол гаргасан” гэж.

Өөрөөр хэлбэл тэр үед ч гэсэн С.Зориг агсны хэргийн захиалагчийг илрүүлэх зорилгоор хэргийн гүйцэтгэгч нар дээр “ажиллагаа” хийгдэж байжээ гэсэн үг. Тэр ажиллагаанд нь “манай талын” зарим нэг нөхөд өртсөн юм шиг байна. Түүн дээр нь бас мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа юм байна. Энэ шалгалтын ажил уг хэргийг Ц.Нямдорж сайд руу хөтлөх үү, үгүй юу гэдэг нь бараг цаг хугацааны асуудал юм байна гэж ойлгогдохоор мэдээллийг прокурорын орлогч асан өглөө. Зарим нэг улстөрч албан тушаалтнууд хэргийн захиалагчийг илрүүлэхгүйн тулд эрүүдэн шүүсэн гэх асуудлыг санаатайгаар улс төржүүлж байна гэж...

Учир нь эрүүдэн шүүсэн гэх гомдол Б.Содномдаржаа нарын зүгээс гарсны дараа өнгөрсөн оны арванхоёрдугаар сард энэ асуудлаар прокуророос хэрэг бүртгэлийн хэрэг нээж, АТГ-т харъаялал тогтоон (мөрдөн шалгах хэлтэст) шилжүүлсэн юм байна. АТГ энэ хэргийг шалгасны эцэст эрүүдэн шүүсэн бичлэгийг сэргээж (гүйцэтгэх ажлын нууцлалын дагуу устгагдсан байсан), энэ ажлыг зохион байгуулсан хоёр хүнийг яллагдагчаар татан цагдан хорьсон юм байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 15-нд...

Харин үүнээс хойш Ц.Нямдорж сайд хөдөлж эхэлсэн юм байна. Энэ явдал болсноос тав хоногийн дараа буюу гуравдугаар сарын 20-нд Засгийн газрын хуралдааны дундуур гэнэт хийсэн мэдэгдлийг сэтгүүлчид бол санаж байгаа.

Тэр өдөр Ц.Нямдорж сайд “Би тэр хоёр ялтантай очиж уулзсан. Хийгээгүй хэргийн төлөө хилсээр хоригдох, хүйтэн шорон суух ямар байдгийг биеэр үзэхээр очсон. Түүний маань төлөө намайг хорьж байсан, хэрэгт татна гэж айлгаж байсан. Би тэр хоёр хүнийг өчигдөр эмнэлэгт хэвтүүлсэн, одоо тэнд нь байлгаж байгаад суллуулна гэж бодож байгаа. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхнээс Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн сайдын хувиар уучлал гуйж байна” гэж ярьсан. Одоо ч youtube дээр энэ бичлэг тавиатай байгаа, олоод үзэж болно.

Үүгээр сайд Ц.Нямдорж хэргийн холбогдогчтой далдуур холбоо тогтоосон явдал нь өөрийнх нь эсрэг эргэжээ гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг юм. Хэдийгээр Г.Эрдэнэбат прокурор нэр цохоогүй ч гэсэн. Харин холбоо тогтоосон шалтгаан нь юу байж болох вэ?

Г.Эрдэнэбат прокурорын хувьд тагнуулын гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих прокурорын эрх хэмжээ хязгаартай, тэр хүрээндээ хяналт тавьж ирсэн. Прокурор гүйцэтгэх ажиллагаа явуулах зөвшөөрөл өгөх, татгалзахаас өөрөөр гүйцэтгэх ажиллагааны нууцад нэвтрэх нь тухайн үед мөрдөж байсан ЭБШХ, Гүйцэтгэх ажиллагааны хуулиар хориотой байсан. Сүүлд илэрсэн эрүүдэн шүүсэн явдалд прокурорын буруу байсан, хуульд заасан хяналтыг тавьж чадаагүй гэж тогтоовол хариуцлагаа хүлээхэд бэлэн. Гагцхүү энэ дуулианыг далимдуулаад хэргийн нотлох баримт, гүйцэтгэх ажиллагааны материалууд устах вий, хэргийн гэрчүүдийг дарамталж, хэргийг бүхэлд нь самрах вий гэдгээс хамгийн их болгоомжилж байна гэж ярьсан.

Өөрөөр хэлбэл, хуулийн байгууллагын шалгаж байгаа хэрэг лүү улс төрчид давхиж ороод, “эрүүдэн шүүсэн” гэдгээр далимдуулан хэргийг бүхэлд нь үгүйсгэх гэж оролдож байгаа нь уг хэргийн захиалагчийг илрүүлэх дараачийн шатны ажиллагаанд санаатай саад учруулж байгаа хэрэг гээд ил цагаан хэлчих нь билээ. Хэрэв энэ үнэн бол хэргийн захиалагч ч гэсэн бараг илэрчихээд байгаа юм биш үү? Энэ талаар Ц.Нямдорж сайдын хэлэх үг сонин байна.

Үргэлжлэл бий.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (32)

  • цэнгэл (66.181.178.37)
    С.Зоригыг хөнөөх зандалчидыг бэлтгэх нарийн зохион байгуулалттай ажиллагаанд Ц.Нямдорж маш идэвхитэй оролцсон нь тодорхой болж байна.Шалтгаан нь тэр үед мань эр Хятадын тусгай албаныханд барьцаалагдаад байсныг Багабаньд нар маш сайн мэддэг байлаа гэж
    2019 оны 04 сарын 15 | Хариулах
  • ГОК (150.129.143.176)
    С.ЗОРИГИЙН АЛЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛСАН ЗАХИАЛСАН ЭТГЭЭДҮҮДИЙН ХАМЖИГЧ БОЛ Ц.НЯМДОРЖ !!!! ГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ЗАХИАЛАГЧДЫН НЭГ Ш.ОТГОНБИЛЭГИЙН ҮХЭЛТЭЙ Ч Ц.НЯМДОРЖ ХОЛБООТОЙ !!!!
    2019 оны 04 сарын 10 | Хариулах
  • zochin (202.179.27.96)
    ich olon jileer chamgaalj nuuchalj irsen odoo Nymdorj buuj og , chi odoo duussan
    2019 оны 04 сарын 10 | Хариулах
  • irgen (66.181.188.232)
    nyamdorj 5 udaa said bolj zorigiin hergiin ilruulelted saad bolj, tuugeer amidarch bgaa hun shuu dee bagabandiig bariad horihod bolno doo
    2019 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (84.1.165.80)
    Мэтгэлцээд л хэрэг илрүүлдэг амар юм болох нь. Процeдурын хууль мэддэг наад захын хуулийн оюутан ч очихгүйгээ мэдэхтэйгээ
    2019 оны 04 сарын 10 | Хариулах
  • Zahialgat bicheech (172.58.37.38)
    Amandaa mungu chihuulsen setguulch nertei Semuun zahialgaar zuvhun neg tsald bichjee
    2019 оны 04 сарын 10 | Хариулах
    • Pizda
      Chi zugeer hutsaa ergu lalar min
      2019 оны 04 сарын 10
  • с (66.181.183.49)
    Илэрчихсэн юм байна гэж ойлгогдлоо. МАН сандардаг нь аргаггүй юм байна. Даанч өвлөөс баахан залуусаар жагсаал цуглаан хийлгээд байсан нь ийм учиртай байж
    2019 оны 04 сарын 10 | Хариулах
  • J. Erka (64.119.18.234)
    АТГ нь эрүүдэн шүүхийг шалгаж баыгаа юм бол тэр "бичлэг"-т тайлбар хийлдээ. Үнэн явдал илэрчих гээд айгаад байгаа юм уу ? АТГ шалгаж чадах уу ?
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • zf (66.181.161.88)
    zahialagch todorson gej helchihev uu dee
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • ЧИНБАТ (103.240.241.110)
    Отгонбилэг захиалсан бол ийм хүүхдүүдээр хийлгэх хүн биш.гэр бүлийн хэрэг бх Булганы хүүхдийн эцэг ч юм уу? амраг нь бж болоно тэгсэн бол Булган хэлэхгүй тас гүрийгээд дуусах бх
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • TS.NYAMDORJ (182.160.34.129)
    Nyamka ch evgvi bdld oroh norson salbariin said n bj yund tegj ih sandarch ochij uulzaj uuchlalt guidag n sonirhol tataj bn Nyamkad Hurts helj bsn n vnen bnaa zorigiin hereg geheer yum yumand n hutgaldaad samruuldagiin bn gj
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • Иргэн (182.160.35.119)
    Цагдаа ,прокурор,шүүх нотлох баримтаар нотлогдсон гээд байхад аль нэг улс төрч ялтнуудын амаар баримжаалж бүр эдгээр хүмүүс буруугүй яаралтай сулла гээд байгаа нь даанч ойлгомжгүй байна.Нямдорж,Батзандан мэтийн том хуульчид биш жирийн эргэн хэрэг үнэхээр хилсээр шийдэгдсэн гэж үзэж байгаа юм бол нотлох баримтыг шалгаж хуурамч гэдгийг эхлээд тогтоогоочээ гэж хэлнэ.Тэр эрүүдэн шүүсэн бичлэгийг хэн хэдийд яах гэж хийснийг батлах хүн алга.Бүр тэр асуудал хэргийн илрүүлэлтэнд ямарч нөлөө үзүүлээгүй гэж ажлын хэсгийн ахлагч баталлаа.Эндээс харжээ байхад тэр бичлэгийг шүүхийн шийдвэриг зориуд будилаантуулахын тулд зохион байгуулсан байж магадгүй байдал харагдаад байна.Нямдорж хилсээр шийтгэгдсэн гэх баримт гаргаж чадахгүй учир ярилцлагаас зугтааж буруугаа хүлээлээ.
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
    • НЯМДОРЖ ер нь ЦЕНЗУРГҮЙ МЭТГЭЛЦЭЭНД яагаад оролцсонгүй вэ. БҮХ УЧИР энэ хүнд л байх шиг....
      2019 оны 04 сарын 09
  • Зочин (64.119.25.183)
    Нямдорж үнэхээр но той
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.126.89.198)
    Энэ хулгайч Элбэгдорж Батүүл нарын даалгавараар юу хуцаад байгаан. Захиалагч нь тодорхой болоод ирэхлээр шууд Нямдоржруу чиглүүлж анхаарлын гадна үлдэхийг хичээж байж ядаж байна.
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
    • Nyamdorjiin boojgoi
      Chi zugeer hutsaa teneg pizda min
      2019 оны 04 сарын 09
    • зочин
      нямдожын бөгсийг долоогч шээс алдлаа юу
      2019 оны 04 сарын 09
  • Miniil bodol (202.126.89.169)
    Ene nyamdorj hergiig ugaasaa budliulah huseltei yum bishuu... ochnoon olon jil said hiihdee ene hergiig ilruuleh bish bur gatsaajl bsn yum bn... aluurchdiig huulihan barichihsan sain ajillasan yum shig bn
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
    • Unen
      2019 оны 04 сарын 09
  • Зочин (66.181.178.37)
    Захиалагч нь ойворгон сагсуу, холын бодолгүй Нямдорж мэтийг гүйцэтгэгчийг бэлтгэх ажиллагаандаа ашигласан нь тодорхой байна
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • super (64.119.23.206)
    tiim shu door setgegdel bichsen humuustei sanal neg bn
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • зочин (202.9.43.25)
    захиалагч нь илрүүлсэн гэсэн тэгээд л..
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • shydraga hun (66.181.161.98)
    er ni yawj menget nayamdorj mash ih holbootoi bolj taarj bgaa yum bishuu umnuni said bhdaa ajliin hesgiini 2 gyrwan ydaa taraasan gedeg odoo ilreed irheer bas taraah geed ylairj bna ene durwed mash ih holbootoi ni olon yumaar medregdeed bna
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • Монгол (66.181.161.112)
    Гүйкэтгэгчээ олоод захиалагчаа олно шүү дэн
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • ок (64.119.18.96)
    Эрдэнэбат прокурор маш зөв хуулийн биш би ойлгохоор ярьсан.Нэг л но байна даа мэнгэтэд
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.55.188.43)
    С.Зоригийг Ш.Отгонбилэг захиалж алуулсан.Хоригдоод байгаа 3 хүн алсан нь ч үнэн.Ванга шиг хэлчихье.Ц.Нямдорж захиалагчийг илэрчих вий гэхээс үхтлээ айгаад ийм юм хийж байгаа юм.Мэнгэт зөнөг дөрвөд өвгөн.
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
    • зочин
      тэр үед бүгд л Отгонбилэгийг гэж байсан өөр тийм юм хийх хүн байгаагүй
      2019 оны 04 сарын 09
  • СА (66.181.160.9)
    тЭГЭХЭЭР ОДОО ЗАХИАЛАГЧ НЬ нЯМДОРЖ ГУАЙ БОЛЖ БАЙНА УУ? БҮҮР ТОЛГОЙ ЭРГЭЧИХЛЭЭ.
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • Энэ (202.9.43.69)
    Ц. Элбэгдорж бас ерөнхий сайд асан Ж. Наранцацралтын үхэлтэй холбоотой мэтээр үгэн дундаа хэлсэн. Эрдэнэтийг төрийн мэдэлд байлгаж Эрдэнэтийн мөнгөөр дураараа гараа угааж байх сонирхолтой хүмүүс олон байна
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
    • зочин
      яг үнэн хэргийн гүйцэтгэгч жишээлбэл хэрэг үйлдэж байгаад баригдвал захиалагч нь байхгүй гээд суллаад явуулах нь л дээ Нямдоржийнхоор бол ккк
      2019 оны 04 сарын 09
  • r (66.181.188.229)
    zahialagchiig l olchih um bol tr n guicetgegchee helchih um shg bg um shdee ug n....
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хот тохижилтын газар халтиргаа гулгаанаас сэргийлж 4 тонн давс цацлаа 1 цаг 6 мин “Rio Tinto” хөрөнгө оруулагчдын гомдлыг 138.75 сая ам.доллараар барагдуулна 1 цаг 8 мин ”Монгол, Энэтхэгийн бизнес форум”-д 150 гаруй аж ахуйн нэгж оролцов 1 цаг 10 мин Өдөрт 25-30 залилах хэрэг бүртгэгдэж, хэдэн арван сая төгрөгийн хохирол учирч байна 1 цаг 12 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Энэтхэгт хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө 1 цаг 13 мин Яармагийн барилгын компаниуд зэвтэй усны асуудлыг шийдвэрлэж, шугам сүлжээгээ шинэчилж эхэллээ 1 цаг 15 мин “И-Монгол” системийг ашиглан сонгуульд оролцох боломжийг судалж байна 2 цаг 55 мин Энэтхэгийн үзэгчдэд Монголын урлаг, соёлыг хүргэлээ 2 цаг 59 мин “Одиссей” хүүхэлдэйн театрын тайзнаа анх удаа амилна 3 цаг 1 мин Усанд сэлэлтийн домог Ариарн Титмус 25 насандаа зодог тайлав 3 цаг 3 мин Бага насны хүүхэдтэй эцэг эхэд уян хатан ажлын нөхцөл бүрдүүлэхийг уриаллаа 3 цаг 4 мин Хадгаламж, зээлийн хоршоодын хөрөнгийн ихэнхийг банкны зээл бүрдүүлж байна 3 цаг 6 мин Г.Занданшатарыг огцруулахыг ТББХ дэмжсэнгүй 3 цаг 32 мин Холимог тулааны “MGL-1 Fight Night 7” тэмцээнийг Баянхонгорт зохион байгуулна 4 цаг 37 мин Улаанбаатар-Арвайхээрийн замд хөдөлгөөний нөхцөл хүндрээд байна 4 цаг 38 мин Нийслэлийн мега төслүүдийн явц 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна 4 цаг 40 мин Халтиргаа гулгаанаас сэргийлж 99 тонн давс, 6 тонн бодис цацжээ 4 цаг 42 мин “Apple” шинэ үеийн төхөөрөмжүүдээ танилцууллаа 4 цаг 55 мин Багш нар орон даяар хугацаагүй ажил хаялт эхлүүллээ 4 цаг 57 мин Ерөнхий сайдыг огцруулах саналыг Байнгын хороо дэмжсэнгүй 5 цаг 7 мин
iИх уншсан
"Мордохын хазгай" болсон МАН-ын Бага хурлын VIII хуралдаан Нямбаатарын уршиг М.Буянбадрах: Экспортлогчид, үйлдвэрлэгчдээ АМНАТ-ийн зөв бо... Авлигатай тэмцсэнийг биш, авлигад холбогдсон этгээдүүдийг на... Г.Занданшатарыг огцруулах нь Засгийн газрын тогтоолоос чухал... Тэтчерийн 100 насны ойд М.Бадамсүрэн: Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах зарчмыг х... П.Батчулуун: Хэрэв би өршөөл гуйсан бол энэ салбарт зүтгэж б... Солийн Данзан (3) Р.Энхболд: Цэргийн дэглэлт, оны ялгааг арилгахын тулд жилд н... Д.Бумдарь: Шинэ бодлого, шинэ улс төрийн хүчний эрэлт үүсчих... Хэрэггүй Цалин нэмэхгүй бол орон даяар ажил хаяна гэж эмч нар анхаару... Зогсож байсан автомашины араас мөргөсөн ослын улмаас 5 хүний... Импортын гаралтай 15.4 кг загас, далайн бүтээгдэхүүнийг устг... Засгийн газрыг огцруулах тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих ма... Монгол, Кубын парламентын хамтын ажиллагааны талаар талууд я... Нийслэлд 100 мянга гаруй ам метр явган зам шинэчлэгдлээ Өндөр насны тэтгэвэр авагч нас барсны дараа түүний гэр бүлий... Хязаалан үхрийн үнэ 1.4 сая төгрөг болж, өнгөрсөн оноос буур...
Top