x

Байгалийн хийн эрэлт нийлүүлэлт түүхэн дээд хэмжээнд хүрчээ

/ANADOLU/. Дэлхий даяарх байгалийн хийн эрэлт 2025 онд өмнөх оныхтой харьцуулахад 1.7 хувиар өсөж, 4 их наяд 202 тэрбум шоо метрт хүрсэн нь түүхэнд бүртгэгдээгүй өндөр үзүүлэлт болж байна.  

Энэ бол Олон улсын хийн холбоо /IGU/ ба Snam компанийн хамтран бэлтгэсэн “Дэлхийн хийн тайлан -2026”-д дурдсан тоо юм. Тайланд дурдсанаар, байгалийн хийн эрэлт төдийгүй нийлүүлэлт болон шингэрүүлсэн хийн худалдааны хэмжээ түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ. Тодруулбал, хийн нийлүүлэлт жилийн хугацаанд 52 тэрбум шоо метрээр өсөж, 4 их наяд 147 тэрбум шоо метрт хүрсэн байна.

Мөн нийт эрэлт 69 тэрбум шоо метрээр өссөнөөс Азид 25 тэрбум шоо метрээр, Ойрх Дорнодод 18 тэрбум шоо метрээр, Европт 10 тэрбум шоо метрээр тус тус өсжээ. Эрэлт буурсан цорын ганц бүс нутаг нь далайн орнууд байлаа. Европт 2.3 хувиар өссөн шалтгаан нь оны эхээр хүйтэрсэн, мөн өвлийн улиралд гарган авах салхины эрчим хүчний хэмжээ буурсантай холбоотой.

Үүний зэрэгцээ 2025 онд дэлхий даяарх шингэрүүлсэн хийн худалдааны хэмжээ 43 тэрбум шоо метрээр нэмэгдэж, 580 тэрбумд хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт боллоо. Хэдийгээр Хятадын импорт 10 тэрбум шоо метрээр буурсан боловч тус улс хамгийн том импортлогч хэвээр байна. Европт нийлүүлж буй шингэрүүлсэн хийн хэмжээ 2025 онд 32 тэрбум шоо метрээр өссөн нь Европын эрчим хүчний зах зээлд явагдаж буй бүтцийн өөрчлөлтийг харуулж байгаа бөгөөд европчууд хоолойгоор нийлүүлдэг Оросын хийнээс хамаардаг байдлаа багасгахыг эрмэлзэж буйтай холбоотой.

Тайланд дурдсанаар, 2026 онд дэлхийн даяарх эрэлт 7 тэрбум шоо метрээр буурч магадгүй байгаа нь юуны түрүүнд Ормузын хоолойд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж байгаа юм.

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 27 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 1 цаг 4 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 1 цаг 30 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 1 цаг 41 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 1 цаг 47 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 1 цаг 53 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 1 цаг 58 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 2 цаг 2 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 5 цаг 34 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 5 цаг 37 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 5 цаг 38 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 5 цаг 43 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 5 цаг 46 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 5 цаг 49 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 7 цаг 0 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 7 цаг 54 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй 21 цаг 38 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 22 цаг 50 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон 23 цаг 14 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Өчигдөр 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Хэлгүй бол төргүй Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top