x

BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ

/new-science.ru/. Буд гаригийг (Меркури) судлах зорилгоор хөөргөсөн BepiColombo гэдэг автомат сансрын хөлөг Наранд хамгийн ойр орших гаригийг чиглэн бараг 8 жилийн турш ниссэний эцэст пүрэв гаригт түүний судалгааны хоёр аппаратнаас Mercury Transfer Module /МТМ/ тээвэрлэгч модулийг салгах гэж байна.

BepiColombo хөлгийг Европын сансрын агентлаг (ESA) болон Японы сансрын агентлагийн (JAXA) хамтарсан хөтөлбөрийн хүрээнд 2018 оны 10 дугаар сард хөөргөжээ.

Модулийг салгах нь нарийн төвөгтэй ажиллагааны эхний үе шат бөгөөд энэ оны 11 дүгээр сард Европын Mercury Planetary Orbiter (MPO) ба Японы Mercury Magnetospheric Orbiter (Mio) аппаратууд Буд гаргийн тойрог замд хамтдаа орох ёстой. Улмаар 12 дугаар сард хоорондоо салж, тус тусын тойрог замд орох юм. Харин бүрэн хэмжээний BepiColombo хөтөлбөр 2027 оны 4 дүгээр сараас хэрэгжиж эхлэх бөгөөд үүнээс өмнө судалгааны төхөөрөмжүүдийг нарийвчлан шалгаж, Буд гаргийн дүрс хэлбэрийг нарийн тодорхойлж, судалгааны өгөгдлүүдийг цуглуулна.

Наранд хамгийн ойр орших Буд гаргийн тойрог замд орохын тулд сансрын хөлөг нь Наранд ойртохын хэрээр өөрийн тойрог замын энергийг нэлээд багасгах ёстой. Гаргуудын дундуур 8 жилийн турш нисэхдээ уг сансрын хөлөг таталцлын маневруудыг олонтоо хийж, траектори ба хурдаа байнга өөрчилж байв.  Чухам ийм учраас BepiColombo эцсийн зорилгодоо ойртож буй энэ үед бүхнийг маш нарийн тооцоолох шаардлагатай.

3-ны өдөр явагдах МТМ-ийг салгах ажиллагааг Германы Дармштадт хот дахь Европын Сансрын агентлагийн Нислэгийг удирдах төвөөс хянана. Энэ үед BepiColombo хөлөг Дэлхийгээс 200 орчим сая км-ийн зайд холдсон байх бөгөөд салгаснаас хойш цаг хагасаас 2 цагийн дараа түүнээс дохио ирэх ёстой.

Тээвэрлэгч модулиасаа салсны дараа MPO, Mio аппаратууд хамтдаа Буд гаргийг чиглэн нисэх бөгөөд  Европын MPO аппарат нь Буд гаргийн гадаргуу, бүтэц, хүрээлэн буй орчныг судлах бол Японы Mio аппарат түүний соронзон бүрхүүлийг тандах ажээ.  

Дээр дурдсанчлан, 11 дүгээр сард хоёр аппарат хамтдаа Будын тойрог замд орох ба 12 дугаар сард бие биенээсээ салах ёстой.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ 31 мин С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл байхгүй бол даруйхан сулла, та Үндсэн хууль зөрчөөд байна 39 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм дулаан. Үүлшинэ, бороо орохгүй 53 мин Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 1 цаг 2 мин Стратегийн улаанбуудайг ангиллаас шалтгаалж тонн тутмыг 1,150,000-1,450,000 төгрөгөөр худалдан авна 1 цаг 11 мин Байгалийн хийн эрэлт нийлүүлэлт түүхэн дээд хэмжээнд хүрчээ 1 цаг 26 мин "Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ энэ сарын 5, 6-нд болно 1 цаг 48 мин Ozon цахим худалдааны платформ Монголын хэрэглэгчдэд нээлттэй боллоо 3 цаг 6 мин БНСУ-тай тусгай хамгаалалттай газрын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 4 цаг 0 мин Н.Учралын 9×9=81 нажид 5 цаг 3 мин Тайландын ихэнх нутгаар хүчтэй аадар орохыг сэрэмжлүүлэв 5 цаг 16 мин ОХУ-тай цахим спорт, залуу тамирчдын хөгжлийн чиглэлээр хамтран ажиллана 5 цаг 18 мин "Барса"-гийн түүхэнд 91 жил хадгалагдсан рекордыг Л.Ямал эвдлээ 5 цаг 24 мин Нутгийн 32 хувьд бэлчээрийн нөөцтэй байна 5 цаг 32 мин Усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ 5 цаг 35 мин Э.Батшугар: Гемофилийн эсрэг эмийн хангамж дахин тасалдахгүй 5 цаг 42 мин “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” жишиг сургууль сурагчдаа угтаж авлаа 5 цаг 51 мин Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно 6 цаг 57 мин Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж өгөөд байхад эрх баригчид үг авдаггүй 7 цаг 8 мин Энэ хичээлийн жилд нийслэлд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна 7 цаг 39 мин
iИх уншсан
“Лхүмбийн хэрэг”-ийн цаад учир Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө... МАН-ын гишүүд Их тэнгэрт ийнхүү хэлэлцэж, МАН-даа дахин хэрү... “Урьхан” Б.Чинбатын цагдаа, шүүхэд угсарсан картель “соошил ... Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... Иран, Оман Ормузын хоолойд түр гарц байгуулах тохиролцоонд х... “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуу... Б.Жаргалан: Эрх баригчид улайм цайм худлаа хэлдэг болчихоод ... Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй бо... Газрын тухай, газрын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд ауд... Жуковын “Махны машин” Канадтай яагаад ч зөвшилцөлд хүрч чадахгүй байна гэв Бүх Японы гурван удаагийн аварга Косүкэ Машияама Монголын нэ... Европын Холбоонд элсэх эсэхээ исландчууд шийднэ Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа Ляонин мужийн 70 гаруй компани Монголд хүрэлцэн ирж, бизнеси... COP17 өндөрлөж байна Хууль бус ашигт малтмал олборлолт, байгаль орчны эсрэг гэмт ... ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Top