x

Ozon цахим худалдааны платформ Монголын хэрэглэгчдэд нээлттэй боллоо

Дэлхийн тэргүүлэх цахим худалдааны платформуудын нэг болох Ozon Монгол Улсад албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж, Монголын хэрэглэгчдэд нээлттэй боллоо.

Хэрэглэгчид mn.ozon.com платформоор дамжуулан 90 гаруй сая нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээс сонголтоо хийж, захиалгаа Монгол Шуудан ХК-ийн сүлжээгээр хүргүүлэн авах боломжтой.

Ozon-оос захиалсан бараа бүтээгдэхүүнийг Монгол Шуудан ХК Улаанбаатар хот, 21 аймаг, 330 сумыг хамарсан 350 гаруй салбарын үндэсний сүлжээгээр хүргэнэ. Эхний шатанд хүргэлтийн хугацаа ойролцоогоор 10 хоног байх бөгөөд цаашид талууд хамтран хугацааг богиносгож, үйлчилгээг илүү шуурхай, хүртээмжтэй болгоно.

Монголын хэрэглэгчдэд зориулсан нутагшуулсан үйлчилгээ

Монголын зах зээлд нэвтрэх хүрээнд Ozon платформын интерфэйсийг нутагшуулж, бараа бүтээгдэхүүний үнийг Монгол төгрөгөөр харуулах боломжийг бүрдүүлжээ. Мөн хэрэглэгчид Монгол Улсад гаргасан бүх төрлийн банкны карт болон ArdPay, QPay, SocialPay зэрэг QR төлбөрийн хэрэгслээр төлбөр хийх боломжтой.

Ингэснээр хэрэглэгчид бараа бүтээгдэхүүнээ өргөн сонголттойгоор худалдан авч, захиалгаа Монгол Шуудангийн салбар, хаягийн хүргэлт, EasyBox зэрэг өөрт тохиромжтой сувгаар хүлээн авах боломжтой болж байна.

Монгол Шуудан: Олон улсын цахим худалдааг үндэсний логистикийн сүлжээтэй холбож байна

Монгол Шуудан ХК нь Монголын хэрэглэгчдийг анхдагч зах зээл, үйлдвэрлэгчтэй шууд холбох цахим худалдаа, логистикийн дэд бүтцийг үе шаттайгаар хөгжүүлж байна. Энэ хүрээнд БНХАУ-ын томоохон платформуудыг холбосны дараа ОХУ-ын тэргүүлэх цахим худалдааны платформ Ozon-ыг Монголын хэрэглэгчдэд нээлттэй болгож байна.  Ингэснээр хэрэглэгчид БНХАУ, ОХУ-ын томоохон платформуудаас бараа бүтээгдэхүүнээ өргөн сонголттой, өрсөлдөхүйц үнээр, шуурхай захиалан авах боломжтой болж байна.

Цаашид Монголын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийг Ozon зэрэг олон улсын маркетплэйсүүдтэй холбон, бүтээгдэхүүнийг нь гадаад зах зээлд хүргэх боломжийг бүрдүүлэхийг зорьж байна.

Ozon: Монгол Улс бол өндөр ирээдүйтэй зах зээл

Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн: Монгол Улс бол бидний хувьд зүгээр нэг шинэ зах зээл бус, өндөр ирээдүйтэй зах зээл юм. Бид энд асар их боломжийг харж байгаа бөгөөд үйл ажиллагаагаа эхлүүлэхийн тулд платформын интерфэйсийг нутагшуулж, үнийг төгрөгөөр харуулах боломж бүрдүүлэн, Монгол Шуудан ХК-тай хамтран найдвартай логистикийн шийдлийг бий болголоо.  Ozon маркетплейс Монголын хэрэглэгчдийн өдөр тутмын худалдан авалтын найдвартай сонголт болно гэдэгт итгэлтэй байна.

Ozon-ийН тухай

Ozon-ийн ТУХН-ийн орнууд хариуцсан Ерөнхий захирал Наталья Боер: Ozon нь олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг нэг дороос санал болгодог, хөгжингүй логистикийн дэд бүтэц бүхий цахим худалдааны маркетплейс юм. Тус компани 2021 оноос олон улсын үйл ажиллагаагаа өргөжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсаас гадна Казахстан, Армени, Беларусь, Орос, Киргиз, Узбекистан, Азербайжан, Гүрж, Туркменистан, Хятад, Турк зэрэг 11 улсад үйл ажиллагаа явуулж байна.

Платформ нь 20 гаруй ангиллын 90 сая гаруй нэр төрлийн бараа санал болгодог бөгөөд 750 гаруй мянган бизнес эрхлэгчдэд Орос болон ТУХН-ийн орнуудад бүтээгдэхүүнээ борлуулах боломж олгож, 69.2 сая идэвхтэй худалдан авагчид үйлчилж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (46.182.186.111)
    xaxaxaxaxaa
    2026 оны 09 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 32 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 58 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 1 цаг 9 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 1 цаг 15 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 1 цаг 21 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 1 цаг 26 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 1 цаг 30 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 5 цаг 1 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 5 цаг 5 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 5 цаг 6 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 5 цаг 11 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 5 цаг 14 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 5 цаг 17 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 6 цаг 28 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 7 цаг 22 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй 21 цаг 6 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 22 цаг 18 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон 22 цаг 42 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Өчигдөр 11 цаг 14 мин “Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд-2026” намрын баярыг зохион байгуулна Өчигдөр 10 цаг 59 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Хэлгүй бол төргүй Орон сууцны үнэ өсжээ Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top