x

Өвлийн спортын холбоод хичнээн ам.доллар олдог вэ?

Энэ тухай Forbes сэтгүүл нийтлэснийг тоймлон хүргэж байна.

Ивээн тэтгэгчид олимпийн наадамд нэлээд хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг. Олон Улсын Олимпийн Хорооноос /ОУОХ/ мэдээлснээр, зуны болон өвлийн олимпийн наадмын туршид нийт олсон орлогын 18 хувийг чинээлэг хүмүүс бүрдүүлдэг байна. 2014 онд ивээн тэтгэгчид ОУОХ-нд 309 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байдаг бол 2016 онд энэ тоо 410 сая ам.долларт хүрчээ. Олимпийн наадмын ивээн тэтгэгчдийн жагсаалтыг McDonald’s орхисон ч Toyota, Intel болон Alibaba Group шинээр нэгджээ. Ингэснээр олимпийн наадмын ивээн тэтгэгчдийн тоо 13 болж өсчээ. 

Өвлийн спортын ихэнх холбоод ивээн тэтгэгч компаниудтай гэрээ байгуулдаг. Олимпийн эхэн үед бүх зар сурталчилгааны талбайг ОУОХ-ны түнш байгууллагууд болон орон нутгийн зохион байгуулах хороодод өгдөг ч олимпийн өмнөх сонгон шалгаруулалтад үзэгчдийн сонирхлыг нэмэгдүүлэх замаар ивээн тэтгэгчдийг татдаг байна. ОУОХ эсвэл Хөлбөмбөгийн өвлийн холбоод тэрбумаар тоологдох хөрөнгө оруулалт татаж чадахгүй ч тэд ашигтай гэрээ байгуулдаг гэнэ. 

Тодруулбал, Баварын шар айраг үйлдвэрлэлийн компани “Erdinger Weißbräu” Биатлоны олон улсын холбоотой /IBU/ 2017, 2018 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, 1.5 сая евро төлжээ. Биатлоны дэлхийн 12 удаагийн аварга, Олимпийн хошой аварга Магдалена Нойнер ид карьерынхаа үед “Erdinger Weißbräu” компани энэ спортыг сонирхож, хөрөнгө оруулах болсон байна. Тус компани эхний үедээ зөвхөн тамирчинтай гэрээ байгуулсан ч хожим нь Биатлоны олон улсын холбоотой хамтран ажиллах гэрээг дахин байгуулсан байдаг. Өнөөдрийг хүртэл дэлхийн цомын аваргууд тус компанийн брэндийн алкоголийн хольцгүй шар айргийг хэрэглэж байна. 

Өвлийн спортын гурван холбооны гол түнш нь яах аргагүй Германы автогигант BMW билээ. Германчууд Биатлоны Олон улсын холбоотой 2010 он гэрээ байгуулсан бөгөөд хожим нь BMW-тэй нэгдэж, улмаар дэлхийн цомын тэмцээний нэр нь BMW IBU World Cup болсон түүхтэй. Бобслей болон Скелетоны дэлхийн цомын тэмцээн ч мөн адил ийм нэртэй. BMW онцгой статусынхаа төлөө холбоодод нэмж 300 мянган евро төлдөг байна. Олимпийн наадмын ивээн тэтгэгчид энгийн гэрээ хийхдээ жил бүр 500 мянган евро төлдөг гэж Manager magazine мэдээлэв. Харин BMW ойролцоогоор 800 мянган евро төлдөг гэнэ.

Хоккейн спортын олон улсын холбоо (IIHF) 25 жилийн туршид “Škoda” компанитай хамтран ажилласнаараа Гиннесийн номд бичигдсэн байдаг. Гэхдээ энэ дээд амжилт удахгүй шинэчлэгдэнэ гэж судлаачид харж байна. Учир нь, Чехийн автомашин үйлдвэрлэгч компани “Škoda” 2021 он хүртэл гэрээгээ сунгажээ. 

Хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр телевизийн эфирийн 1600 цагийг жил бүр  Škoda компанийн зар сурталчилгаа эзэлдэг гэнэ. Энэ нь эфирийн цагийн дунджаар 66 хувийг эзэлдэг ажээ. Škoda компани мөсөн талбайн төв хэсэгт, зар болон оноолтын самбар, үзэгчдийн суудал зэрэг хамгийн ашигтай байрлалд өөрсдийн зар сурталчилгаагаа байршуулж чаддаг. Энэ нь телевизийн эфирээр компаниа сурталчлах энгийн арга гэнэ. Таван жилийн дотор хоккейн спортыг зурагтаар үзэж буй хүмүүсийн тоо 30 хувиар өсч, 2017 онд 1.3 тэрбум болжээ. Харин Кельн болон Парисын цэнгэлдэхийн талбайд 686 мянган хүн хоккейн спортыг сонирхон үздэг. Иймээс л Škoda Олон Улсын Хоккейн Холбоотой /IIHF/ гэрээгээ цуцлахыг хүсэхгүй байгаа бололтой. 

Олон Улсын Уран гулгалтын Холбоо /ISU/ жил бүрийн орлогын 26 хувийг ивээн тэтгэгчид болон зар сурталчилгааны хэлэлцээрт зарцуулдаг. Тодруулбал, 2016 онд 27 сая ам.долларын ашигтай ажилласнаас 7.1 сая ам.долларыг ивээн тэтгэгчид болон зар сурталчилгаанд зарцуулжээ. 

Эх сурвалж: Forbes

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ЧИП төслийн үр дүнд хүүхдүүд дулаахан гэрт өглөөг угтаж байна 27 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн 30 мин Алтанбулаг боомтоор нэвтэрсэн ачаа 2.5 дахин өсчээ 37 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр зургаан хүн хэвтэн эмчлүүлж байна 39 мин Х.Ганхуяг: Алтанбулаг чөлөөт бүсийг экспортын төв болгоно 40 мин Сантьяго Монтиэл улирлын хамгийн гоёмсог гоолын эзэн боллоо 41 мин Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил дараагийн шатанд орлоо 43 мин Лос-Анжелесын Олимпын тасалбаруудыг боломжийн үнээр борлуулна 2 цаг 14 мин Боловсролын салбарт БНСУ-ын Өмнөд Чүнчон мужаас сургалтын цахим тоног төхөөрөмж хандивлана 2 цаг 15 мин Найруулагч Жеймс Кэмерон албан ёсоор тэрбумтан боллоо 2 цаг 17 мин Италид 200 сая жилийн настай үлэг гүрвэлийн олон мянган мөр илрүүлжээ 2 цаг 19 мин Өвлийн саруудад төв, зүүн аймгуудаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх төлөвтэй 2 цаг 21 мин Тусгай замын автобусны төслийг АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлнэ 2 цаг 24 мин Эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай зөвлөмж хүргүүлжээ 2 цаг 25 мин Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүлэв 2 цаг 27 мин Б.Жаргалан: Оюу толгойн гэрээг хуульд нийцүүлж байгуулаад ир гэхээр хүчингүй болгож байгаад хийчихсэн 3 цаг 23 мин OpenAI ChatGPT Images загварыг танилцууллаа 3 цаг 33 мин “MongolZ” баг дэлхийн чансааны долоодугаарт бичигдлээ 4 цаг 27 мин Олон улсын кино форумд 14 орны төлөөлөл оролцов 4 цаг 30 мин Гренланд болон Аляскийн Анкориж хотод Канад улс консулын газраа нээнэ 4 цаг 31 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top