2019 оны эхний 3 сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 1200 удаа гарч, 3,3 тэрбум төгрөгийн хохирол учирч, 20 хүн нас барж, 4 хүн түлэгдэж гэмтэн 58 толгой мал хорогдож, 555 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 253 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 15,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 25,3 хувиар өсөж, учирсан хохирлын хэмжээ 62,9 хувиар өссөн байна.
Объектын түймрийн шалтгааныг авч үзвэл:
-Пийшин, зуух, яндангийн цонолтоос 311 гал буюу 25,9 хувь,
-Ил задгай гал, асгасан үнс нурмаас 259 гал буюу 21,6 хувь,
-Лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас 226 гал буюу 18,8 хувь,
-Цахилгаанаас 206 гал буюу 17,1 хувь,
-Машин техникийн гэмтэл ашиглалт буруугаас 93 гал буюу 7,7 хувь,
-Шалтгаан тогтоогдоогүй 55 гал буюу 4,6 хувь,
-Гагнуур, паялник, бамбараас 12 гал буюу 1 хувь,
-Хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас 11 гал буюу 0,9 хувь
-Бусад шалтгаанаас 9 гал буюу 0,7 хувь,
-Санаатай үйлдлээр 6 гал буюу 0,5 хувь,
-Технологийн горим зөрчснөөс 5 гал буюу 0,4 хувь,
-Архидан согтуурснаас 4 гал буюу 0,3 хувь,
-Тэсрэлт дэлбэрэлт ослоос 2 гал буюу 0,1 хувь
-Байгалийн үзэгдлээс 1 гал буюу 0,08 хувь
-Машин, техникийн яндангийн цонолт, оч болон цахилгааны очноос 0 гал буюу 0,0 хувь
-Газрын тосны бүтээгдэхүүний ашиглалтын буруугаас 0 гал буюу 0,0 хувь гэж ОБЕГ-аас мэдээллээ.



