x

У.Хүрэлсүх: Татварын өөрчлөлт бизнесийн таатай орчинг бүрдүүлж, ажлын байрыг нэмэгдүүлнэ

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТЫН ЖИЛ” болгон зарлаж, дотооддоо үйлдвэрлэсэн, чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай 155 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг баталж, тэдгээрийг аливаа тендерийн үндсэн нөхцөл болгон худалдан авах бодлого баримтлахаар тогтсон.

Засгийн газраас хэрэгжүүлж буй энэ бодлогын хүрээнд дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн байгууллагатай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэнг “Мишээл экспо” төвд ХХААХҮЯ-аас зохион байгуулж гаргалаа. Үзэсгэлэнд 150 орчим үйлдвэр эрхлэгчид, 50 гаруй төрийн байгууллага оролцож байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзэсгэлэнг үзэж, бизнес эрхлэгчид, төрийн байгууллагын ажилтан албан хаагч, иргэдэд хандан үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэе.

 

Эрхэм хүндэт үйлдвэр эрхлэгчид,

Эрхэмсэг зочид, төлөөлөгчид өө,

Монгол улсын Засгийн газрын бодлого чиглэлийг дэмжиж, үндэсний үйлдвэрийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, энэхүү үзэсгэлэнд оролцож буй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, салбарын мэргэжлийн холбоодын хамт олон та бүхний энэ өдрийн амрыг эрэн мэндчилье.

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн 1 дүгээр сард Засгийн газрын хуралдаанаар үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих асуудлыг авч хэлэлцээд Засгийн газрын 59 дүгээр тогтоолыг батлан гаргаж дотоодод үйлдвэрлэсэн үндэсний бараа, бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэхийг нийт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд уриалж энэ оныг “ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТЫН ЖИЛ” болгон зарласан.

Үүний хамт Засгийн газрын 2019 оны 90 дүгээр тогтоолоор дотооддоо үйлдвэрлэсэн, чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаа бүхий 155 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг шинэчлэн баталж мөрдүүлж эхлээд байна.  Үүний үр дүнд манай жижиг, дунд үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг дотооддоо түлхүү худалдан авах нөхцөл, боломжийг бүрдүүлж өглөө.

Засгийн газрын дотоодын худалдан авалтыг нэмэгдүүлэх замаар дотоодын үйлдвэрлэлийг дэмжих нь эдийн засгийн хүндрэлээс гарах, ажлын байр нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэж үзэж “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэн, арга хэмжээг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон чухал арга хэмжээ болж байна.

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2018 оны байдлаар 15.7 их наяд төгрөгт хүрч, 21 хувиар өссөн бол оны эхний 2 сарын байдлаар мөн 20.0 орчим хувийн өсөлттэй гарч эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулсаар байна.

Засгийн газрын зүгээс дотоодын үйлдвэр эрхлэгчдийг дэмжих чиглэлээр олгож буй хөнгөлөлттэй зээл, татварын хөнгөлөлт, урамшууллын бодлогын хэрэгжилтийн үр дүн, нөгөө талаас хувийн хэвшил, үйлдвэр эрхлэгчдийн тоног төхөөрөмжийн шинэчлэл, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хийж буй хөрөнгө оруулалт зэрэг нь аж үйлдвэрийн салбарын өсөлтөд нааштай үр дүн үзүүлж байгаа нь дамжиггүй.

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар татварын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлан гаргаснаар бизнесийн таатай орчин бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, татварын орчныг сайжруулах, шударга татвар төлөгчийг дэмжин, татварыг 90 хүртэл хувиар буцаан урамшуулах, татварын зардлыг бууруулах таатай нөхцөл боломжийг бүрдүүлж байна.

Иймд та бүхний цаашдын бизнесийн үйл ажиллагаанд амжилт хүсээд өнөөдрийн арга хэмжээнд идэвхитэй оролцож, дотооддоо үйлдвэрлэсэн, нэмүү өртөг шингэсэн бараа, бүтээгдэхүүнийг төрийн байгууллагын төлөөлөлд таниулах, цаашид төрийн худалдан авалтын үйл ажиллагаанд оролцон бизнесээ өргөжүүлэх, нэр хүндээ өсгөх, ажлын байрыг хадгалах, ашиг орлогоо нэмэгдүүлж, улс орны хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын Засгийн газрын зүгээс бизнес эрхлэгчдээ дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, төрийн худалдан авалтыг дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авах чиглэлээр шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллах болно.

Үндэсний үйлдвэрлэгч та бүхний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн эрэлт хэрэгцээ ихтэй байж, бизнесийн үйл ажиллагаа нь улам бүр өргөжин тэлж, өсөн арвижиж байхын ерөөлийг дэвшүүлье гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 2 цаг 54 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 2 цаг 57 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 2 цаг 58 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 3 цаг 0 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 3 цаг 3 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 3 цаг 8 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 3 цаг 10 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 3 цаг 12 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 3 цаг 14 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 3 цаг 17 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 3 цаг 59 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 4 цаг 4 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 4 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 4 цаг 9 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 5 цаг 38 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 5 цаг 46 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 5 цаг 49 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 5 цаг 50 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 5 цаг 52 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 5 цаг 54 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top