Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс E-Police гар утасны аппликейшныг ашиглан иргэдийн ирүүлсэн мэдээллийг шалгаж 4970 зөрчилд хариуцлага тооцжээ. Өнгөрсөн сарын сүүлийн хоёр долоо хоногт иргэдээс тус аппликейшн ашиглаж ирүүлснийг шалгаж шийдвэрлэсэн нь энэ юм.
Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын хувьд урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэгээ зөрчих, зогс шугам давж зогсох, уулзвар гарц хаах, уулзварт давхар эргэх, эгнээ хааж зогсох, эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих гэх мэтээр замын хөдөлгөөний дүрмийг ихээр зөрчдөг.
Үүний улмаас түгжрэл үүсч, хөдөлгөөний ачааллыг ихээр бий болгож байгаа тул замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн албатай хамтран “E-Police" аппликейшнийг гарган ажиллаж байгаа юм.



