БГД-т БиЖи БиЖи компани 2008 онд, Хан-Уул дүүрэгт Уран ган компани 16 жилийн өмнө нь газар эзэмших зөвшөөрөл авчээ. Гэсэн хэдий ч энэ хугацаанд газраа ашиглаагүй байна. Энэ байдлаас үүдэж тухайн газарт хог хаягдал үүсэх, орчин бохирдох зэрэг олон талын сөрөг үр дагавар гарах болжээ. Ийм зөрчил нийслэлд 116 байгааг шалгалтаар илрүүлсэн байна.
Нийслэл, дүүргүүдийн газрын алба нь газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэгт заасан иргэн, аж ахуй нэгжүүдтэй байгуулсан газар эзэмших эрхийн гэрээг жил бүр дүгнэх үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалан дээрх зөрчлүүүд арилахгүй давтагдсаар байгааг НМХГ-аас онцолсон. Иймд илэрсэн зөрчлийг арилгах зорилгоор Газрын тухай хулийн дагуу газар зэмших эрхийг цуцлуулах тухай саналыг нийслэлийн засаг даргад хүргүүлсэн байна.
Нийслэлд сургууль, цэцэрлэг нэмж барих гэхээр газар олддоггүй. Гэтэл газар эзэмших зөвшөөрөл авсан ч ашиглаагүй олон газар байна. Иймд эдгээр газруудыг үр ашигтай ашиглах, бохирдуулсан орчинг цэвэрлэх, иргэд ая тухтай амьдрах боломжийг бий болгох үүднээс газар эзэмших эрхийг цуцлах саналыг гаргаж байна гэдгийг НМХГ-аас мэдэгдлээ.



