x

Энхийг сахиулах ажиллагаанд Монгол улсаас 10000 гаруй цэргийн албан хаагч оролцжээ

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өнгөрсөн сарын 27-29-нд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын Батлан хамгаалахын сайд нарын Бага хуралд оролцлоо.

Энхийг сахиулах ажиллагаанд монголын 10 000 гаруй цэргийн албан хаагч оролцжээ

Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг дагалдан төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд С.Сүхболд, НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын Цэргийн зөвлөх, бригадын генерал Б.Даваа-Очир, Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны Цэргийн атташе, хурандаа Т.Наранхүү, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Э.Гансүх Бага хуралд оролцлоо.

АНУ-ын Нью Йорк хот дахь НҮБ-ын төв байранд энхийг сахиулах ажиллагаанд нэгдсэн дэлхийн 131 орны Батлан хамгаалахын, Гадаад хэргийн сайд нар болон  НҮБ-ын Байнгын төлөөлөгч, Элчин сайд нар цуглаж ирэх жилийн энхийг сахиулах ажиллагаа,  өмнөх уулзалтуудын амжилт, энхийг сахиулах үйл ажиллагаанд мэргэшсэн, өндөр чадвартай цэнхэр дуулгатнуудыг нэгтгэх, цаашид илүү чадваржуулах, эмэгтэй энхийг сахиулагчдын тоог нэмэгдүүлэх зэрэг тулгамдсан олон асуудлыг хэлэлцсэн юм.

Энхийг сахиулах ажиллагаанд монголын 10 000 гаруй цэргийн албан хаагч оролцжээ

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд НҮБ-ын индрээс "Улс орнуудтай хамтарч энхийг сахиулагчдыг сургаж бэлтгэх, сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх, энхийг сахиулагчдын ажиллагаанд үүрэг гүйцэтгэх үеийн аюулгүй байдлыг хангах, тэдний үүрэг гүйцэтгэх орчин нөхцлийг сайжруулах, ажиллагааны цагийн байдлыг тогтворжуулахад Монгол Улсын оролцоо илүү өргөжинө. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын дэвшүүлсэн А4Р санаачилгыг Монгол Улс дэмжиж, “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны хамтын үүрэг хариуцлагын тухай тунхаглал”-д нэгдсэн, цаашдаа ч энэхүү санаачилгыг тууштай дэмжинэ" гэжээ.

Монгол Улсын Зэвсэгт хүчин нь анх 2002 онд 2 цэргийн ажиглагч офицерыг БНАКУ-д НҮБ-ын ажиллагаанд илгээснээс хойш өнгөрсөн 17 жилийн хугацаанд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаануудад 30 орчим цэргийн баг, 300 орчим цэргийн ажиглагч, штабын офицерыг сургаж бэлтгэн, нийтдээ 10430 гаруй цэргийн алба хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээж, мандатаар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байна. Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд мотобуудлагын нэг батальон, штабын офицер, штабын ахлагч, цэргийн ажиглагч офицер зэрэг албан тушаалуудад нийт 886 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа нь манай улсын нийт хүн амын тоо, Зэвсэгт хүчний боломж, хүчний нөөцийн чадавхитай харьцуулахад өндөр үзүүлэлт юм.

Энхийг сахиулах ажиллагаанд монголын 10 000 гаруй цэргийн албан хаагч оролцжээ

НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын Батлан хамгаалахын сайд нарын Бага хурлын хүндтэй зочдын нэг нь Холливудын од, жүжигчин Анжелина Жоли байлаа. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхлэх газрын Тусгай элч, хатагтай Анжелина Жоли илтгэлдээ "Дэлхийн халуун цэрэгт энхийг сахиулагчид байгаа нь эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалж байгаа юм. Учир нь тэнд эмэгтэйчүүдийг хүүхдийн эрх хамгийн ихээр зөрчигдөж худалдагддаг. Мөргөлдөөний золиосонд маш олон хүүхэд, эмэгтэйчүүд амиа алдаж байна. Дэлхий дахинд энх тайван, тогтвортой байдал чухал" гэдгийг онцолсон байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 2 цаг 56 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 2 цаг 59 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 3 цаг 0 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 3 цаг 2 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 3 цаг 5 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 3 цаг 10 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 3 цаг 12 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 3 цаг 14 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 3 цаг 16 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 3 цаг 19 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 4 цаг 1 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 4 цаг 6 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 4 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 4 цаг 11 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 5 цаг 40 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 5 цаг 48 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 5 цаг 51 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 5 цаг 52 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 5 цаг 54 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 5 цаг 56 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top