x

“Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2019” үзэсгэлэн маргааш эхэлнэ

“Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2019” үзэсгэлэн маргааш буюу 4 дүгээр сарын 2,3-ны өдрүүдэд “Мишээл экспо”-ийн үзэсгэлэнгийн танхимд болох гэж байна.

Энэ үеэр төрийн байгууллага дотоодын үйлдвэрлэгчээс худалдан авах бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, эрэлт хэрэгцээний талаар болон үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих чиглэлээр шинэчлэгдэн батлагдсан хууль эрх зүйн зохицуулалтыг танилцуулах юм.

Мөн 150 гаруй үйлдвэрлэгч төрийн худалдан авалтад нийлүүлэх боломжтой чанар, стандартын шаардлага хангасан бараа, бүтээгдэхүүнээ сурталчлан танилцуулна.

2019 оныг Монгол Улсын Засгийн газраас “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарласан билээ.

Эх оронч худалдан авалтыг төрийн байгууллагаас эхлүүлэх зорилгоор энэ оны 02 дугаар сард Засгийн газраас “Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалт”-ыг шинэчлэн тогтоосон юм. Үүнд, мал аж ахуй, газар тариалан, машин тоног төхөөрөмж, сэлбэг эд анги,  химийн болон хуванцар бүтээгдэхүүн, эм, био бэлдмэл гэсэн нэр төрлийг шинээр нэмсэн ба бүх төрлийн хэвлэмэл бүтээгдэхүүн, савхи болон үслэг эдлэл, ноос, ноолууран нэхмэл, сүлжмэл болон эсгий, эсгий, оёмол бүтээгдэхүүн, мод, модон, сав, баглаа боодол, хүнсний болон мал эмнэлэг, мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүн, зам, барилгын материал, өнгөт болон хар төмөрлөг бүтээгдэхүүнд хамаарах нийт 155 төрлийн бараа, бүтээгдэхүүнийг хамруулсан. Уг жагсаалтад багтсан бараа, бүтээгдэхүүний худалдан авалтад зөвхөн дотоодын үйлдвэрлэгчийг нийлүүлэгчээр шалгаруулахаар хууль эрх зүйн зохицуулалт хэрэгжиж байна.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар 2016 оноос дотоодын үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахаар тендерийн шалгуур шаардлагад тусгахаас гадна сонгон шалгаруулалтын үед дотоодын давуу эрхийн зөрүү тооцох зэргээр хууль, журмын дагуу эх оронч худалдан авалтыг дэмжиж ирсэн. Энэ удаагийн үзэсгэлэнд эх оронч худалдан авалтыг өргөжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор нийслэлийн байгууллагууд хамтран оролцоно.  

Нийслэлийн харьяа төрийн байгууллагуудад нийлүүлэх боломжтой бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, тавигдах чанар, стандартын шаардлагын талаар болон бүтээгдэхүүндээ стандартын тохирлын гэрчилгээ хэрхэн авах, төрийн худалдан авалтад хэрхэн бэлтгэх, цахим тендер шалгаруулалтад хэрхэн оролцох тухай зэрэг нээлттэй танилцуулга болох тул үйлдвэрлэл эрхлэгч та бүхнийг урьж байна гэж нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 2 цаг 56 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 3 цаг 0 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 3 цаг 0 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 3 цаг 3 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 3 цаг 6 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 3 цаг 11 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 3 цаг 13 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 3 цаг 15 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 3 цаг 17 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 3 цаг 20 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 4 цаг 2 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 4 цаг 7 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 4 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 4 цаг 12 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 5 цаг 41 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 5 цаг 49 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 5 цаг 52 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 5 цаг 53 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 5 цаг 55 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 5 цаг 57 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top