x

Зам тээврийн осолд 10 хүртэлх насны хүүхэд өртөх тохиолдол их байна

Энэ долоо хоногийн хугацаанд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс зам тээврийн ослын шинжтэй 909 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгажээ.

Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 33 хүн гэмтэж, бэртсэн ба орон нутагт ноцтой хоёр зам тээврийн ослын улмаас гурван хүний амь нас хохирсон хэргүүд бүртгэгдсэнийг шалгаж байна.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

  • БЗД-ийн Товчооны зам Жалганы .. тоот хашаанд T.Pruis маркийн автомашины жолооч нь машины доогуур орж засвар хийж байх үед нь машин өнхөрч жолооч 39 настай Д гэмтсэн,
  • Гуравдугаар сарын 28-ны 08:00 цагийн орчимд Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт багийн нутаг “Довын гол” гэх газар асфальтан замд Sinotruck маркийн ачааны автомашин нь T.Landcruiser-200  маркийн автомашинтай мөргөлдөж жолооч, зорчигч нарын гурван хүний амь нас хохирсон,
  • Мөн БЗД-ийн нутаг нарны замд K.Optima маркийн автомашины жолооч нь T.Crown маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 7, 9 настай хоёр хүүхэд гэмтсэн хэргүүдэд харьяа цагдаагийн байгууллагуудаас шалгалтын ажиллагаа явуулж байна.

Нийслэл хотын хэмжээнд ослын улмаас гэмтсэн хүний найм нь бага насны хүүхэд бөгөөд явган зорчигч хэлбэрээр тэр дундаа 10 хүртэлх насны хүүхэд харгалзах хүнгүй, ганцаараа замын хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртөх тохиолдол их байна.

Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар иргэн, хуулийн этгээд буюу эцэг эх, багш, боловсролын байгууллагын ажилтан нь 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүйгээс хүүхдүүд зам тээврийн осолд өртөж байна. ТЦА-аас дээрх дүрмийг зөрчиж замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил гаргахад хүргэсэн эцэг эх болон багш, сурган хүмүүжүүлэгчдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага 50 нэгжтэй /50,000 төгрөг/ тэнцэх хэмжээний торгууль ногдуулдаг.

Бүртгэгдсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл:

  • 19 нь явган зорчигч мөргөж гэмтээх,
  • 25 осол нь мөргөлдөх,
  • Дөрвөн осол нь үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр үйлдэгджээ.

Гудамж замд хийж буй хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 155 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42 жолоочийг шүүхээр 7-30 хүртэл хоногоор баривчилж ажилласан байна.

Гарсан зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад дуудлага мэдээлэл 2.1 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 10 хувиар, шүүхээр баривчилсан хүн 27 хувиар өссөн боловч гэмтсэн хүний тоо 20 хувиар, амь нас нь хохирсон хүний тоо 70 хувиар тус тус буурчээ.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 3 цаг 1 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 3 цаг 4 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 3 цаг 5 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 3 цаг 7 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 3 цаг 10 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 3 цаг 15 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 3 цаг 17 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 3 цаг 19 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 3 цаг 21 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 3 цаг 24 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 4 цаг 6 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 4 цаг 11 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 4 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 4 цаг 16 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 5 цаг 45 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 5 цаг 53 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 5 цаг 56 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 5 цаг 57 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 5 цаг 59 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 6 цаг 1 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top