Монгол Улс Үндсэн хуулиндаа хүний язгуур эрхүүдийг хамгаалж, хангана гэдгээ тунхагласан улс юм.
Мөн олон улсын гэрээ, конвенциудад ч нэгдэж эрүүдэн шүүх, зүй бусаар хүний эрхийг зөрчихгүй байх үүрэг хүлээсэн тусгаар улс билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид мэдэх эрхтэй, баримтууд дээр тулгуурлаж олон нийтэд мэдээлэх үүрэгтэй байдаг.
Тэгвэл зүй бус яргалал, хүч хэрэглэсэн зүйлийг нийгэм даяар үзүүлэх нь сөрөг үр дагавар өндөртэй байдаг тул ЗГХЭГ-ын дарга болон ХЗДХ-ийн сайдын нар маргааш Төрийн ордны иргэний танхимд 11 цагаас С.Зориг агсаны аллагын хэрэгтэй холбоотой УИХ-ын гишүүдэд үзүүлсэн саатуулагдсан иргэнийг хуулийн байгууллага эрүүдэн шүүж буй бичлэгийг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад камер, бичигчгүйгээр хаалттай үзүүлж, мэдэх эрхийг хангахаар болжээ.




Сэтгэгдэл (1)