x

АШУҮИС-ийн Эрдмийн сургуулийн нээлт боллоо

Эрүүл мэндийн салбарт 25 мянга гаруй боловсон хүчнийг бэлтгэсэн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн ахисан түвшний сургалт явуулах Эрдмийн сургууль өнөөдөр нээлтээ хийлээ.

Хөгжингүй улс орнууд орчин цагийн шинжлэх ухаан, технологийн дэвшилд тулгуурлан мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх замаар үндэснийхээ өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд хөгжлийн бодлогоо чиглүүлж, уг асуудлыг шийдвэрлэх гол гарц болох судалгааны их сургуулийг хөгжүүлэхэд онцгойлон анхаарал хандуулж байна.

Дэлхий нийтийн энэхүү чиг хандлагад нийцүүлэн Монгол Улсын Засгийн газар 2018 оны 282 дугаар тогтоолоор “Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх” үндэсний хөтөлбөрийг баталж, 2019-2023 он хүртэл үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байгаа юм. Эрдмийн сургуулийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцохдоо “Хэд хэдэн их сургуулийг сонгож, судалгааны их сургууль болгон хөгжүүлэх зорилт тавьсны нэг нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль юм” гэлээ.

Эрдмийн сургуулийн хамт олонд эрүүл мэндийн салбарын бодит хэрэгцээ шаардлагад нийцүүлэн судалгаа, сургалтын тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, судлаачдыг тасралтгүй бэлтгэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулан ажиллахыг захилаа.

Ахисан түвшний сургалтаараа дамжуулан шинэ санал санаачилга, инновацийг бий болгох чиглэлээр үр дүнтэй үйл ажиллагаа явуулж, судалгааны ёс зүй, хэм хэмжээг чанд мөрдөн, эх орондоо магистр, докторын төгсөлтийн сургалтыг амжилттай хэрэгжүүлэгч, нотолгоонд суурилсан эрүүл мэндийн шинжлэх ухааны тэргүүлэгч сургууль болон хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 3 цаг 1 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 3 цаг 5 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 3 цаг 5 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 3 цаг 8 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 3 цаг 11 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 3 цаг 16 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 3 цаг 18 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 3 цаг 20 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 3 цаг 22 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 3 цаг 25 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 4 цаг 7 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 4 цаг 12 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 4 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 4 цаг 17 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 5 цаг 46 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 5 цаг 54 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 5 цаг 57 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 5 цаг 58 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 6 цаг 0 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 6 цаг 2 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top