Өчигдөр буюу гуравдугаар сарын 26-ны 22:50 цагийн орчимд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөх тасгийн төрөхийн өмнөх ажиглалтын 6 давхарт байрлах өрөөний цонхоор 17 настай жирэмсэн эмэгтэй унаж болзошгүй байгааг ЧД-ийн Цагдаагийн албан хаагч Н.Наянбаатар анзаарч түүнийг тосч аван аварсан юм.
Xарамсалтай нь тухайн эмэгтэйг төрөх тасаг руу шуурхай хүргэж амь насыг нь аварч чадсан ч хүүхэд нь эндсэн тухай бид мэдээлсэн билээ.
Өндрөөс унан гэмтэл авсан эмэгтэйг шуурхай арга хэмжээ авсаны дараагаар ГССҮТ-д хүргэсэн байна. Энэ талаар тус эмнэлгийн эх сурвалжаас тодруулахад "Гэмтлийн эмнэлэгт шөнийн нэг цагийн үед хүргэгдэж ирсэн. Ирсэн даруйд эмнэлгийн зүгээс нарийн мэргэжлийн тусламж үзүүлсэн боловч хүнд гэмтэлтэй байсан тул өглөөний 07:00 цагийн үед нас барсан" гэв.




Сэтгэгдэл (1)