x

Салхи сөрсөн тамирчин, сэтгэл дэвссэн дасгалжуулагч та тайван нойрсоорой

2016 оны хоёрдугаар сарын 17. Норвегийн Лиллехаммерын тэнгэрт Монгол Улсын төрийн далбаа намирч,төрийн дуулал эгшиглэн, 17-хон настай Буянтогтохын Сумъяа охин гүйлтийн тэшүүрийн төрөлд алтан медаль энгэртээ гялалзуулж, Монгол түмэн Өвлийн олимпиос анхны алтан медалиа хүртэн хөөр баяр болж байв. Тэгэхэд Монгол Улсын төрийн далбааны өмнө Алтан медалийн эзэн Б.Сумъяа охин дасгалжуулагч багш Д.Энхбаярын хамт инээмсэглэн зогсох зургийг уухайлан дамжуулж, энэ л гайхамшигт агшин Монголын спортын хуудаснаа, бас монголчуудын сэтгэл зүрхнээ бичигдэн үлдсэн билээ.

Харин өнөөдөр энэ зураг түүх болон чин сэтгэлт багш нь зул болон мөнхрөв. Хахир өвлийн улиралтай монголчууд яагаад ч юм бэ, өвлийн олимпод амжилт гаргасан түүх саяхных. Өлчир чийрэг, хатуужил тэвчээртэй, урт өвлийн улиралтай монголчууд цана, тэшүүртэй хожим танилцсаных уу, сайн мэдэхгүй. Мэдээж мэргэжлийнхний хувьд өөр нарийн зүйлийг хэлэх л байх. Харин Энхбаяр ах хүүхдүүдэд нь бэлтгэл хийх газар олдохгүй байгаа тухай, бэлтгэл хангах боломжгүй тухай үе үе өгүүлнэ.

Түүний хань, тохой залган суудаг мэргэжил нэгт найз маань болохоор энэ мэт “ахуйн” чанартай яриаг сонсчихсон байдаг хэрэг л дээ. Заримдаа бараг л голын томхон тохойд ус асгаж, мөс тогтоохоор явж байгаа маягтай ч юм сонсогдоно. Нэг л мэдэхэд хүүхдүүдээ аваад бэлтгэлд гарчихсан байна. Хүүхдүүд гэдэг нь багийнхаа тамирчдыг хэлж байгаа хэрэг. Өөрийнхөө хүүхдийн бэлтгэлийн хувцсыг тамирчдадаа аваачаад өгчих хүн. Магадгүй өгчихдөг ч байсан байх. Лавтайяа л төсвөөс өгсөн жаахан мөнгө нь хүрэхгүй, вагонд бүх мөнгөө шавхаад бэлэн хоол авч өгчихөөд өөрөө хоосон явж байсныг мэдэх юм.

Гэвч түүний хичээл зүтгэл талаар өнгөрөөгүй. Түүний шавь спортын мастер А.Энх-Ариун Австрийн Инсбург хотноо болсон Залуучуудын өвлийн анхдугаар олимпод Монгол Улсаа төлөөлөн амжилттай оропцон бусад тэшүүрчдийг Ази болон олон улс. дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, өвпийн олимпод оролцох замыг нээж, ОУХМ Г.Ууганбаатар. Г.Мөнх-Амьдрал. Я.Зоригтбаатар. Б.Ургаацэцэг, Д.Дэлгэрмаа. Б.Сумъяа нар нь Монгол Улсад тэшүүрийн спорт хөгжихөд хувь нэмрээ оруулж байна. Магадгүй нэр дурдагдаагүй олон шавь нар нь тэшүүрийн хос мөрөө дэлхийн тавцанд зурайлгасаар буй. Багш хүний, тэр тусмаа спортын дасгалжуулагчийн амьдралын утга учир энэ. Их спорт, ажил мэргэжилдээ үнэнч, хатуужилтай, үнэтэй байсны утга учир нь 1976 оноос тэшүүрийн спорттой амьдралаа холбож, 2008-2017 онд тзшүүрийн спортын Үндэсний шигшээ баг, 2017 оноос Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны дасгалжуулагчаар ажилласны үнэ цэнэ билээ.

Тамирчны алдар хямдхан олдоогүй гэдэгчлэн бэрхшээл саадыг тэр тойроогүй. Сумъяа охин ч гэсэн чамгүй бэрхшээлийг туулан алтан медаль хүртсэн тухайгаа хэлж байсан. Энэ алтан медалийг хүртэх үед  түүний бие төдгүй байсан ч шавь нараа дагуулаад л явсан. Эцсийн мөчөө хүртэл хөл дээрээ зогсох чадалтай үе бүхэндээ сэтгэл зүрхээрээ ажлаасаа салаагүй юм. Хамт олон, гэр бүл, найз нөхөд нь Монголынхоо сайхан сэтгэлт ард түмэнд хандан, хандивын тоглолт хийж, чадлаараа өвчинтэй тэмцэлдсэн ч бурхан түүнийг дууджээ.

Салхи сөрсөн тамирчин, сэтгэл дэвссэн дасгалжуулагч, сайн хүү, сайхан хань, түшигтэй аав, ачлалт өвөө та тайван нойрс доо. Диваажингийн цэцэрлэгт тэшүүрээ жийж, бяцхан сахиусан тэнгэрүүдийг дасгалжуулан, үр хүүхэд, хань ижил, хайртай бүхнээ тэнгэрээс ивээгээрэй.

Ум сайн амгалан болтугай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 2 цаг 54 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 2 цаг 58 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 2 цаг 58 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 3 цаг 1 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 3 цаг 4 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 3 цаг 9 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 3 цаг 11 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 3 цаг 13 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 3 цаг 15 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 3 цаг 18 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 4 цаг 0 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 4 цаг 5 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 4 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 4 цаг 10 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 5 цаг 39 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 5 цаг 47 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 5 цаг 50 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 5 цаг 51 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 5 цаг 53 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 5 цаг 55 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top