Нэмэгдсэн өртгийн албан татвар буюу НӨАТ-ын 2018 оны буцаан олголтын мөнгийг 2019 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн байгаа.
2019 оны хоёрдугаар сарын 2-ны байдлаар 723,265 иргэнд 103.6 тэрбум төгрөгийг олгосон тухай мэдээллийг Татварын ерөнхий газраас өгч байсан юм.
Харин одоогийни байдлаар арилжааны банкуудаас гурван шалтгаанаар гүйлгээ буцсан 15,627 иргэн байна. Эдгээр иргэдийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний дотор мэдээллээ засаж, баталгаажуулахыг Татварын ерөнхий газраас зөвлөлөө.
Гүйлгээ буцсан гурван шалтгаан нь
-
Нэр, данс зөрсөн
-
Данс хаагдсан
-
Буруу данс
Мэдээллээ засаж, баталгаажуулаагүй бол буцаан олголт олгогдохгүйг анхааруулж байна.
Мэдээллээ засах заавар:





Сэтгэгдэл (1)