x

“Утаагүй галт тэрэг” төслийг хэрэгжүүлж эхэллээ

Агаарын бохирдлыг бууруулж, иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилтын хүрээнд "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийнхэн утаа бууруулах дэвшилтэд технологи турших "Утаагүй вагон" төсөл хэрэгжүүлэхээр нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, Япон улсын "Эм Ай Эс" компанитай хамтран ажиллаж буй. Энэ хүрээндээ эхний ээлжинд зорчигч тээвэрлэх 20 галт тэргэний янданд Япон улсын "Japan Flare" төхөөрөмж суурилуулан өчигдөрөөс хөдөлгөөнд оролцуулж эхлэв. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тэргүүтэй албаны хүмүүс төслийн үйл явцын нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах эл төслийн нийслэлийн ЗДТГ-аас дэмжиж 10 галт тэргэнд төхөөрөмж суурилуулахад шаардлагатай 140 сая төгрөгийн санхүүжилт шийдэж өгсөн юм. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан төслийн талаар "Улаанбаатар төмөр замын зорчигчийн галт тэрэгнүүд галлагааны улиралд 10 мянган тонн түүхий нүүрс хэрэглэж, тэр хэмжээгээр агаарыг бохирдуулж байгаа. Туршилтаар суурилуулсан уг төхөөрөмж нь зууханд дутуу шатсан угаарын хийг яндангаар гарах явцад өндөр дулааны хүчээр шатааж, түүнд агуулагдаж байгаа нарийн тоосонцорын хэмжээг бууруулдаг дэвшилтэд технологи. Утааг бодитоор бууруулж байгаа нь батлагдсан учраас холбогдох яам, газартай хамтран цаашдаа энэ төслийг үргэлжлүүлнэ" гэсэн юм.

"Улаанбаатар төмөр зам" ХНН нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, зорчигч тээврийн 282 галт тэрэг галласны улмаас тухайн дүүргийн дөрвөн хорооны агаарт их хэмжээний тоос, тоосонцор тархдаг нь 3500 орчим айлын яндангаас гарах утааны хэмжээтэй тэнцэнэ гэсэн судалгаа бий.

Тодруулбал, Баруун дөрвөн зам, Х хороолол, 25 дугаар эмийн сан орчмын агаар бохирдол ихтэй байдаг гэсэн үг. Тэгвэл “Japan Flare” төхөөрөмжийг галт тэрэгний янданд суурилуулснаар гарах угаарын хийн агууламж 8.8, хүхрийн давхар исэл 4.1, агаарт тархах тоосонцор 12 дахин буурах юм байна.

Хамгийн гол нь нэг вагоны хоногт ашиглах нүүрс 40 хувиар буурч байгаа аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 4 цаг 24 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 4 цаг 28 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 4 цаг 28 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 4 цаг 31 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 4 цаг 34 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 4 цаг 39 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 4 цаг 41 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 4 цаг 43 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 4 цаг 45 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 4 цаг 48 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 5 цаг 30 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 5 цаг 35 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 5 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 5 цаг 40 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 7 цаг 9 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 7 цаг 17 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 7 цаг 20 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 7 цаг 21 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 7 цаг 23 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 7 цаг 25 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top