x

Уул уурхайн компаниудыг шалгаж эхэллээ

Заамарын алтны уурхайнуудыг усны тоолууртай болгоё.

Хоёрдугаар сарын 28-ны өдөр монголчууд сэрдхийм мэдээ хүлээн авсан нь Төв аймгийн Замар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” компанийн уурхайн хөрс цөмөрч дөрвөн хүн алтан амиа алдсан харамсалтай хэрэг явдал болсон. Энэхүү үйл явдал бидэнд үнэтэй сургамж болж уул уурхайгаас ашиг хүртэж буй компани, уулын ажил эхлүүлсэн аж ахуйн нэгжүүдийг хариуцлагажуулах, тэнд ажиллаж байгаа хүнээ хамгаалах, ажиллаж амьдрах таатай орчинг бүрдүүлсэн эсэхэд нь хяналт тавих, шат шатны харьяалах байгууллагууд ажлаа хийх зэрэгт томоохон хараа, хяналт хэрэгтэйг сануулсан билээ.

Хэдийгээр ниргэсэн хойно нь хашхирч буй мэт боловч алдаа, дутагдал хаана байгааг засаж залруулах, дахин хүний амь эрсдэхгүй байхад баталгаа өгөх, хариуцлагатай уул уурхай гэгчийг сахиулахад чиглэсэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Д.Энхсайханаар ахлуулсан ажлын хэсэг Заамар сумын нутагт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийж байна. Энэхүү шалгалтын хамрах хүрээ Заамар дахь алт олборлогчдоор хязгаарлагдаагүй бөгөөд улсын хэмжээнд 400 гаруй байцаагч нэгдсэн байдлаар уул уурхай, ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж байна. 

Манай сонины сурвалжлах баг Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг шалгах ажлын хэсэгт багтаж бодит мэдээллийг газар дээрээс нь уншигч танд өгөхөөр богц дүүрэн ирлээ.

2018 оны байдлаар уул уурхайгаас үүдэлтэй осол аваарт 12 хүн өртөж амь насаа алдсан гэх тоо байна. Тэгвэл он гарсаар дөрвөн хүнээ бид алдсан нь яах аргагүй энэ салбарт улсын хэмжээний хяналт шалгалт хэрэгтэй болсны дохио байв.

Манай сонин ч мөн уул уурхайн компаниудын толгойг илэхгүй байх, хяналт шалгалтыг сайжруулах, алдаа дутагдал, осол аваар гаргасан аж ахуйн нэгжээс хариуцлага шаардаж Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд хандаж хэд хэдэн удаагийн цуврал нийтлэл бэлтгэж байв. Үүний үр дүн гарч Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшингийн тушаалтай шалгалтын баг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 1,680 гаруй тусгай зөвшөөрөлтэй компанийн үйл ажиллагааг шалгаж байна. Сарны гадаргуу шиг болтлоо нинжа нарт хэвлийгээ ухуулсан Заамар сум өдгөө ч компаниудын алт олборлох гол бүс нутаг хэвээр байна.

"Зөрчлөө арилгахгүйгээр уулын ажил эхлүүлбэл лиценз цуцлах хүртэл арга хэмжээ авна"

“Ар гоулд”, “Мондулаан трэйд”, “Нью Хаппи”, “Наран гоулд”, “Илт гоулд”, “Алтан Дорнод Монгол”, “Монполимет”, “Зэрэгцээ”, “Уулс Заамар”, “Заамар гоулд”, “Редвулкан” зэрэг 140-өөд аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд шалгалт хийж байгаа юм. Шалгалтын эхний өдөр буюу 2019 оны гуравдугаар сарын 19-нд “Эрд хул” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани үйл ажиллагаагаа эхлүүлээгүй ч тун ноцтой зөрчлүүд 2018 онд олборлолтын карьерт нь илэрч байжээ.

Тодруулбал, карьер хананаасаа хоёр ч удаа нуралт өгч байсан гэх мэдээллийг орон нутгийн Мэргэжлийн хяналтын байцаагчид өгсөн. Азаар нуралт өгөх үед карьерт хүн байгаагүй гэнэ. Мөн тус компанид уулын ажил эхлүүлэх зөвшөөрөл бүхий 29 бичиг баримтын бүрдэл хангалтгүй гэх зөрчил бүртгэгджээ. Бид тус компанийн захирал Б.Бямбадорж гэгчтэй утсаар холбогдов.

Тэрбээр “Бид бичиг баримтуудаа бүрдүүлж байна. Дээрх зөрчлүүдээ бүрэн арилгаж байгаад тавдугаар сараас үйл ажиллагаагаа эхэлнэ. “Эко Алтан Заамар”-т гарсан ослыг мэдэж байгаа учраас дахин эрсдэл гарахаас болгоомжилж байна” гэв. МХЕГ-ын Дэд дарга Д.Энхсайхан “МХЕГ-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын газар дээр холбогдох бичиг баримтаа бүрдүүлээд байцаагчдад хянуулна.

Аюулгүй ажиллагаагаа бүрэн хангасан цагт уулын ажлаа эхлүүлнэ. Хэрэв, бидэнд мэдэгдэхгүйгээр ажлаа эхлүүлбэл лицензийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна” гэв. Ингээд дараагийн компани Ч.Оюунгэрэл захиралтай “Ай Би Би Ай” компани байв. Тус компани үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Шалгалт эхлэхэд тус компани уулын ажлын төлөвлөгөө батлагдаагүй байхад үйл ажиллагаа явуулж байгаа нь ил болов. Энэ онд 7.8 га газраас 107.468 кг алт олборлохоор төлөвлөжээ. Харин 2018 онд 94 кг алт авчээ.

Шалгалтын багийнхан “Хариуцлагатай уул уурхайн асуудал яригдаж байхад бичиг баримтын бүрдэл дутуу зөрчилтэй ажлаа явуулж болохгүй. Мөн нөхөн сэргээлт хийсэн талбайн хэмжээ бага юм. ТЭЗҮ-дээ 2018 оны аравдугаар сарын 15 хүртэл ажиллана гэдгээ тусгажээ. Гэтэл үйл ажиллагаа нь есдүгээр сараас эхлээд нэгдүгээр сарыг хүртэл буюу өвлийн улиралд ажилласан зөрчилтэй байна.

2018 онд хоёр бичиг баримт дутуу үйл ажиллагаа явуулж байсан зөрчил энэ компани дээр бүртгэгдсэн байна. Үүн дээр нь мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийж үйл ажиллагааг нь зогсоогоод Зөрчлийн тухай хуулийн дагуу 10 сая төгрөгөөр торгож байж. Үүний дараа үйл ажиллагаа явуулж нэгдүгээр сарыг гартал ажиллажээ. Ер нь бол уурхайн карьерыг харахад 10-15 метрийн гүнтэй байна. Одоогоор нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.

Одоогийн байдлаар 3 орчим га-д олборлолт хийсэн байдалтай байна. Бид ямар ч байсан нөхөн сэргээлт хийлгэнэ” гэв. Энэхүү шаардлагыг уурхайн ХАБ П.Ванчинсамбуу хүлээн авав. Энэ үеэр МХЕГ-ын Дэд дарга Д.Энхсайхан дараах мэдээллийг өглөө. Тодруулбал, “Уурхайнуудад нийтлэг ажиглагдаж байгаа томоохон зөрчил байна. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хянаж байхад манай яамдууд ажлаа цаг тухайд нь хийдэггүй, аж ахуйн нэгжүүдийн хүссэн хүсэлтийг өөр дээрээ хав дарж хадгалдаг байдлаас үүдэж аж ахуйн нэгжүүд цаг тухайдаа ажлаа эхлүүлж чадахгүйд хүрсэн байна.

Өөрөөр хэлбэл, ТЭЗҮ-д тусгагдсан хугацаандаа ажлаа эхлүүлж чадахгүй байна. Тухайлбал, энэ компани дөрөвдүгээр сард үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрөл хүссэн байна. Гэтэл аравдугаар сард зөвшөөрлийг нь олгожээ. Аравдугаар сард олгосон зөвшөөрлөөр хэн, юу хийж амжих юм бэ. Тэгэхээр тусгай зөвшөөрөл олгодог АМГ, БОАЖЯ-д зэрэг газрууд ажлаа хийхгүй байна гэж харагдаж байна. Ноднин жил манайхаас яамдуудад санал хүргүүлсэн. АНН-д олгодог зөвшөөрлөө хянадаг, тайлан, үнэлгээ, уулын ажлын төлөвлөгөө гэх мэтчилэнг хугацаанд нь өгдөг байгаач гэсэн саналаа хүргүүлж байсан. Үүний дагуу 2019 онд тодорхой ажил хийх байх гэж найдаж байна” гэсэн юм.

"Томоохон компаниуд усны төлбөрт "шүлс" шиг мөнгө төлж байна" 

Үнэхээр ч манай яамдууд хоорондын ажлын уялдаа муугаас болж ААН-үүдийг нааш цааш явуулах хүнд суртал байсаар байгааг энэхүү шалгалтаар харж болохоор байв. Мөн аж ахуйн нэгжүүдийн нийтлэг зөрчил, гайхмаар зөрүүтэй байдал нь ус ашиглалтын төлбөр тооцоо байв. Заамарт ус шиг хэрэгтэй цэнхэр алт байхгүй ч хэн бүхний анхаарлын гадна байгаа нь харамсалтай.

Туул голын ай савыг дагаж “уРгасан” уурхайнууд том, бүдүүн хоолойгоор Туулаас усыг нь татах мөртлөө орон нутагт усны төлбөр хэмээн тушаа-даг хэдэн төгрөг нь гайхмаар харьцангуй байгааг шал-галтын комиссынхон хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, томоохон аж ахуйн нэгж, компаниудын олборлосон алтны хэмжээ, ажилласан талбайн хэмжээтэй харьцуулахад усны төлбөр нь “шүлс” шиг жаахан юм байгаа бол жижиг аж ахуйн нэгжүүдийн олборлосон алтны хэмжээ усныхаа төлбөрөөс шалихгүй байгааг гайхацгаасан. Заамар дахь уул уурхайн компаниудын усны хэрэглээ, түүнд ногдох төлбөрийн асуудлаар ажлын хэсгийн ахлагч МХЕГ-ын Дэд дарга Д.Энхсайхан ийн ярилаа.

“Хяналт шалгалтын явцад олон зөрчил илэрч байна. Жишээлбэл, 100 кг алт авч байгаа ААН-үүд 20-30 сая төгрөгийг усны төлбөртөө төлж байхад зарим аж ахуйн нэгж 40 кг алт авахад 170 гаруй сая төгрөгийг ус ашигласны төлбөрт төлжээ. Мэдээж хэр хэмжээний элс угааж байна гэдгээсээ шалтгаалж байгаа ч харьцуулан харахад үнийн зөрүү их байна. Үүнийг судална.“Монгол Ус”компани уул уурхайн компаниудын усны дүгнэлтийг гаргадаг.

Усны дүгнэлтийг үндэслээд Сав газрын захиргаа аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хийж байгаа. Тэгэхээр ийм зөрүүг арилгахын тулд тоолууржуулах л ажил хийх хэрэгтэй юм байна. Ингэснээр алт авах гэж шороо угааж байгаа аж ахуйн нэгжүүдийн усны хэрэглээг үнэн зөв тооцох, усны эзлэхүүнийг нарийн тооцож гаргах чухал үүрэгтэй болох нь. Ус чандмань эрдэнэ гэдэг.

Тиймээс ус ашиглалтын явцад анхаарлаа хандуулах ёстой. Яагаад гэвэл гүний ус ашиглаад байгаа учраас болж өгвөл гадаргын ус ашиглуулах, борооны ус ашиглахыг зорих, нуур үүсгэж хуримтлуулах, түүгээрээ шороо угаах чиглэлийг компаниудад өгөхгүй бол гүний усыг ашиглачихаад төлбөр нь гэж харьцангуй мөнгө тушаадаг байж боломгүй. Усаа ингэж замбараагүй хэрэглэвэл усгүй болох аюул бий болох нь ээ. Хоёрдугаарт, тоолууржуулж байж усныхаа үнийг бодитой авдаг байя. Шалгалтаар харж байхад зарим нь хэт бага мөнгө усны төлбөрт өгч байхад зарим нь арай ч дээ гэмээр их мөнгө төлж байна.

Ер нь шалгалтаар том компаниуд нь бага мөнгө өгөөд байгаа бол жижиг компаниуд үйл ажиллагаа нь жигдэрсэн компаниас хамаагүй илүү мөнгө төлж байна. Тэгэхээр ийм харьцангуй төлбөрийн асуудал дээр анхаарал хандуулах ёстой юм байна” гэдгийг онцоллоо. Тэгвэл уул уурхайн усны хэрэглээтэй холбоотой асуудал дээр өмнө нь ч мөн “Монгол Ус” компанийг иргэд шүүмжилж байв.

Тодруулбал, “Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт, уул уурхайнхан зэрэг компаниуд жилд хэдэн метр куб ус хэрэглэх вэ гэдэг асуудлыг БОНХЯ биш “Монгол ус” гэдэг зүгээр нэг төрийн өмчит компани шийдвэрлэж байна. Усны тухай хуулинд заасанчлан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нийтдээ 25 байдаг. Хамгийн их хөрөнгө мөнгө, томоохон бүтээн байгуулалттай холбоотой эрхүүдийг нь түүж аваад төрийн өмчийн “Монгол Ус” XXK-д шилжүүлчихсэн явж байна.

Өөрөөр хэлбэл, усны салбарын асуудлыг нэг компани дангаараа шийдвэрлэх боломжийг олгожээ. Энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой зүйл. Ямар Засгийн газар байхаасаа үл хамаараад хуулиар яаманд олгогдсон эрх мэдлийг ямар нэгэн компанид шилжүүлнэ гэдэг бол хуулийг ноцтойгоор зөрчиж байна гэсэн үг юм” хэмээн салбарынхан үзэж байсныг энд сануулъя. Тэгэхээр нэг биш нэлээд хэдэн удаагийн шалгалтаар тухайн компанийн гаргаж өгсөн усны дүгнэлт компани болгон дээр адилгүй байгаа нь яах аргагүй зөрчил билээ.

Үндэсний шуудан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (59.153.113.129)
    Шууд жийж
    2020 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (59.153.113.129)
    Уурхайн нөөцийг хэнч хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог
    2020 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (59.153.113.129)
    Баяжуулах үйлдвэр шинээр хот байгуулахад усны хайгуул судалгааг нэн тэргүүнд хийх 2-рт
    2020 оны 03 сарын 14 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 4 цаг 26 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 4 цаг 29 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 4 цаг 30 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 4 цаг 32 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 4 цаг 35 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 4 цаг 40 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 4 цаг 42 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 4 цаг 44 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 4 цаг 46 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 4 цаг 49 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 5 цаг 31 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 5 цаг 36 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 5 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 5 цаг 41 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 7 цаг 10 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 7 цаг 18 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 7 цаг 21 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 7 цаг 22 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 7 цаг 24 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 7 цаг 26 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top