x

"Хүрээ" амаржих газрыг “Хангарди” одонгоор шагнана

НИТХ-ын Тэргүүлэгчдийн баасан гаригт болсон хурлаар нийслэлийн Онцгой байдлын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийснийг сонсож, цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг батлах, нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгийг шилжүүлэх тухай болон бусад асуудлыг хэлэлцэв.

Өнгөрөгч хугацаанд нийслэлийн ОБГ-т ирсэн гал түймрийн дуудлагын тоо өссөн үзүүлэлттэй гарчээ. Хуурайшилттай холбоотойгоор гал түймэр гарах эрсдэл өндөр байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд хуурайшилтын түвшин аюултай буюу III зэрэгт хүрснийг тус газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн онцгойлон хэллээ. Иймд аж ахуйн нэгж, байгууллага иргэдийг гал түймрийн аюулаас сэргийлж байхыг сануулав.

Мөн дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт зохион байгуулах ажлын хүрээнд хийгдэж буй арга хэмжээний талаар танилцуулав.

Хуралдаанаар цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах асуудлыг нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар танилцууллаа. Тус албыг тодорхой шалтгаанаар дүйцүүлэн хаах боломжтой. Тухайлбал, сүм, хийдэд шавилан сууж буй лам, ёс зүйн зөрчилтэй гэдэг нь шүүхээр батлагдсан тохиолдолд тухайн иргэн цэргийн албыг дүйцүүлэн хаах юм. Энэ удаад нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд нийтдээ 54 иргэн тус албыг хаахаар боллоо.

Мөн тус хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч С.Мөнхчулуун "Хүрээ" амаржих газрын 60 жилийн ойг тохиолдуулан “Хангарди” одонгоор шагнах санал оруулсаныг олонхи дэмжиж баталлаа. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээндээ ажлын хариуцлага алдаж, эх үрийн эндэгдэл гаргахгүй, ёс зүйн харилцаа, хандлагаа дээшлүүлэн ажиллахыг нийслэлийн ИТХ-ын дарга болон Тэргүүлэгчид онцгойлон анхаарууллаа.

Түүнчлэн хуралдаанаар Хан-Уул дүүрэг дэх нийслэлийн салбар номын санг Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав агсны нэрэмжит болгох шийдвэр гаргалаа.

Номын сангийн орчин нөхцөл, иргэдэд үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааг илүү олон талт байлгах, тэдний сонирхолыг татахад анхаарч, бүтээлч ажиллах хэрэгтэй гэдгийг Тэргүүлэгчид холбогдох албаныханд хэллээ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 4 цаг 23 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 4 цаг 27 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 4 цаг 27 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 4 цаг 30 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 4 цаг 33 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 4 цаг 38 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 4 цаг 40 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 4 цаг 42 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 4 цаг 44 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 4 цаг 47 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 5 цаг 29 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 5 цаг 34 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 5 цаг 37 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 5 цаг 39 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 7 цаг 8 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 7 цаг 16 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 7 цаг 19 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 7 цаг 20 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 7 цаг 22 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 7 цаг 24 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top