x

Ослоос долоо хоногийн өмнө нуралт болж болзошгүй талаар мэдээлж байжээ

МХЕГ-аас “Эко алтан Заамар” компанийн уурхайд гарсан ослын талаар мэдээлэл хийлээ. Тус газраас “Эко алтан Заамар” компанийн үйл ажиллагаа болон хуулийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийн, улсын байцаагчийн 9 заалт бүхий дүгнэлт гаргаж, 19-ний өдөр  УУХҮЯ-нд албан бичгээр хүргүүлжээ. Дүгнэлтэд дурдсанаар “Эко алтан Заамар” компани Улсын комисст уурхайг хүлээлгэж өгөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан, ТЭЗҮ-нд заагдсан зураг төслийн дагуу үйл ажиллагааг явуулаагүй, мөрдөгдөж байх ёстой уулын ажлын хэмжээсүүдийг баримтлаагүй зэрэг зөрчил илэрсэн байна. Мөн гидрогеологийн судалгаагаар 51 м-ийн гүнд уст үе илэрсэн байтал ТЭЗҮ-д усыг хэрхэн зайлуулах, ус нэвчих үед гарч болох эрсдэлийг хэрхэн бууруулах талаар заагаагүй нь гулсалт, нуралт үүсэх нэг шалтгаан болсон гэв. Газар дээр нь ажиллах үед урьдчилсан байдлаар усан сангийн ус нэвчсэнээс хөрсний гулсалт, нуралт үүссэн байж болзошгүй гэж үзэж байсан хэдий ч лабораторийн шинжилгээгээр хөрсний ус болох нь батлагджээ.

Мөн тус уурхай дотоод хяналтын журмыг батлан, мөрдөж ажиллаж байсан хэдий ч илэрсэн зөрчлийг хэрхэн арилгах тал дээр тодорхой заагаагүй байжээ. Тус компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан осол болохоос 7 хоногийн өмнө буюу 02 сарын 21-ний өдөр  дотоод хяналт шалгалтаар мөстсөн хана, мөс нурж болзошгүй талаар эрсдэлийн үнэлгээ хийж, дүнг захиралдаа хүлээлгэж өгсөн байна. Тодруулбал “Мөс хагарч, уналтаас болж насосчид, ажилчид мөсөнд даруулах болон техник хэрэгсэл мөсөнд даруулж эвдрэх аюултай, хананд тогтсон мөс хана нурах, хагарч унах ажилчдыг дарах, бэртээх мөн техник хэрэгсэл даруулах, өндөр хананы нуралтад хүн дарагдаж, амь насаа алдах магадлалтай” талаар эрсдэлийн үнэлгээг гаргаж байжээ. Харамсалтай нь уурхайн захирал, удирдлагууд эрсдэлийн үнэлгээний дагуу арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулаагүйгээс 4 хүний амь үрэгдсэн харамсалтай осол гарсан аж.

Түүнчлэн ажлын байран дахь аюулгүй ажиллагааны зааварчилгааг хэтэрхий нэгдсэн байдлаар өгдөг, тухайн өдөр, тухайлан хийх гэж байгаа ажилтай холбогдуулж зааварчилгаа өгөхгүй байгаа талаар  эрсдэлийн үнэлгээнд дурдсан байна. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор  байгууллага, аж ахуйн нэгж дотоод хяналтын нэгж, ажилтантай байх ёстой бөгөөд дотоод хяналтын журам батлуулан, хэрэгжүүлж ажиллах учиртай. Гэвч дотоод хяналтыг хангалттай төлөвшүүлээгүй, дотоод хяналтаар илэрсэн зөрчлийг арилгахад аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд ач холбогдол өгдөггүйгээс эрсдэл үүссээр байгаа талаар мэргэжлийн хяналтынхан онцоллоо.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас уул уурхайн чиглэлээр ажиллаж буй компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг улсын хэмжээнд энэ сарын 18-наас эхлүүлээд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 4 цаг 22 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 4 цаг 26 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 4 цаг 26 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 4 цаг 29 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 4 цаг 32 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 4 цаг 37 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 4 цаг 39 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 4 цаг 41 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 4 цаг 43 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 4 цаг 46 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 5 цаг 28 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 5 цаг 33 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 5 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 5 цаг 38 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 7 цаг 7 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 7 цаг 15 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 7 цаг 18 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 7 цаг 19 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 7 цаг 21 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 7 цаг 23 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top