Зургаан настай хүү золгүй байдлаар амиа алдсан хэрэг өчигдөр Баянзүрх дүүрэгт гарчээ.
Өчигдөр буюу 21-ний өдөр 11.00 цагт Баянзүрх дүүргийн 13 хороонд “Офицер” захын хажууд нэг жаахан хүүхэд машин доогуур хэвтэж байна” гэсэн дуудлага мэдээллийг тухайн хорооны байрны манаач цагдаагийн байгууллагад өгсөн байна.Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шалгахад эрэгтэй 6 настай “А” гэрийнхээ 3 давхрын цонхоор унаж осгож нас барсан байж болзошгүй нөхцөл байдлыг тогтоогоод шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь ганцааранг нь цоожил үлдээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Эх сурвалжийн хэлж буйгаар хүү хувийн цэцэрлэгт хүмүүждэг байсан бөгөөд хэрэг гардаг өглөө 07.00 цагт унасан байж магадгүй гэнэ. Хүүгийн аав, ээж хоёр салсан. Хүү эмээ дээрээ буюу аав нь Солонгост ажилладаг ажилладаг учраас аавынхаа ээж, авга нарынхаа хамт амьдардаг байжээ.




Сэтгэгдэл (1)